Майкл Жорданыг агуу болохыг батлах 7 шалтгаан

Хуучирсан мэдээ: 2020.05.19-нд нийтлэгдсэн

Майкл Жорданыг агуу болохыг батлах 7 шалтгаан

Майкл Жорданыг агуу болохыг батлах 7 шалтгаан

Сагсан бөмбөгийн ертөнцөд өөрийнхөө нэрийг тодоор тамгалсан Майкл Жорданы амьдрал, тамирчны замналыг харуулсан “The Last Dance” баримтат кино саяхан сүүлийн ангиа олон нийтэд цацаж дууслаа. Тус баримтат киноны сүүлийн ангид АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама “ Тэр дэлхийн сагсан бөмбөгийн ертөнцөд чухал элч төлөөлөгч нь болсон нэгэн. Майкл Жордан болон Чикаго Буллс баг соёлыг өөрчилсөн” хэмээжээ. Түүнээс гадна NBA-ийн домогт тоглогчдын нэг, М.Жорданы өрсөлдөгч Режжи Миллер түүнийг “Хар Есүс” хэмээн тодорхойлсон билээ. Ингээд та бүхэндээ Майкл Жорданыг агуу тамирчин болохыг батлах долоон шалтгааныг хүргэе.

  1. Тэр “юу ч болсон хож” гэсэн сэтгэхүйтэй

Майкл Жордан хоолны хордлоготой байсан ч 1997 оны NBA-ийн финалын тав дахь тоглолтонд оролцож, 38 оноо аван, багаа ялалтад хөтөлсөн. Та бүхэн “Flu Game” гэдгээр нь илүү сайн мэдэх байх. Түүнийг 1997 оны финалын тоглолтонд ханиадтай байсан гэдэг ч үнэн хэрэгтээ тэрбээр хордлого авсан байжээ. Мөн Жордан бэлтгэл дээрээ багийнхаа анд Стив Керрийг зоригжуулахын тулд нүүрэн дундуур нь дэлсээд авсан гэнэ.

  1. Майкл Жорданы "The Air Jordan" бренд пүүзний соёлд хувьсгал хийсэн

Анх 1985 онд худалдаанд гарсан The Air Jordan брендийн пүүз 1986 он гэхэд аль хэдийнэ 100 сая ам.долларын ашиг олсон байна. Жордан эхэндээ Nike компанитай гэрээ байгуулахыг хүсээгүй гэнэ. Учир нь тухайн үед Nike зөвхөн гүйлтийн гутал үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай байжээ. Энэ тухай Жорданы хуучин агент Дэвид Фалк “Nike компани багийн спортын од тамирчныг гольф, боксчин, теннисний тамирчнаас илүүд үзэхийг хичээсэн. Үүний үр дүнд Жордан Nike компанитай гэрээ байгуулсан анхны сагсан бөмбөгийн тамирчин болсон" хэмээжээ.

Саяхан түүний 1985 оны гарын үсэгтэй хос пүүз нь онлайн дуудлага худалдаагаар 560 мянган ам.доллараар зарагдсан билээ.

  1. Жордан залуу үед нөлөөлсөн

The Last Dance баримтат кинонд агуу тамирчин Коби Брайант, Майкл Жордан өөрт нь хэрхэн нөлөөлсөн тухай ярьдаг. Коби Брайант “Би Жорданг телевизээр харж өссөн. Түүнээс намайг юу авсан гэж бодож байна. Хэрвээ тэр байгаагүй бол би таван удаа аварга болж чадахгүй байсан юм. Учир нь Жордан намайг чиглүүлж, надад маш их зөвлөгөө өгсөн” хэмээжээ.

  1. Тэр оргил үедээ зодог тайлж, эргэн ирж ахин бүгдийг эхлүүлсэн

1993 онд Майкл Жордан гурав дараалан Чикаго Буллс багтайгаа NBA-ийн аварга болж, мэргэжлийн бэйсбол тоглох гэж зодог тайлсан. Аавынх нь үхэл Жорданд хүчтэй нөлөөлж, сагсан бөмбөг тоглох хүсэлгүй болжээ. Түүний аав үргэлж хүүгээ үргэлж бэйсбол тоглож чадна гэж хэлдэг байсан учир Жордан эргэлт буцалтгүй Бирминхэм Баронс гэх бэйсболын багтай гэрээ байгуулсан юм. Гэвч түүний бэйсболын замнал нь удаан үргэлжилсэнгүй. 1995 оны гуравдугаар сард Чикаго Буллс багтайгаа эргэн нэгдэж 1996-1998 онуудын дахин гурав дараалан аварга болсон.

  1. Тэрбумтан болсон анхны тамирчин

Алдарт Форбес сэтгүүлийн гаргасан тооцоогоор Майкл Жорданы нийт хөрөнгө 2.1 тэрбум ам.долларт хүрсэн аж. Тэрбээр тоглогч ахуй цагтаа ердөө 90 сая ам.долларын цалин хүртсэн бол бусад орлогын эх үүсвэрүүдээсээ 1.7 тэрбум ам.долларын ашиг олжээ.

  1. Харь гаригийн мангасуудын ялсан

1996 онд Майкл Жордан хүүхэлдэйн киноны дүрүүд болох Багс Банни, Даффи Дак болон жүжигчин Билл Муррей нартай хамтран харь гаригийн мангасуудын эсрэг сагсан бөмбөг тоглож, эцсийн мөчид гайхалтай тохолтыг хийн ялалт байгуулдаг Space Jam бол гайхалтай бүтээл. Үүнээс илүү энтертайнмент зүйл гэж юу байх вэ?

  1. Чикаго Буллс баг түүнгүй зүгээр л дундаж баг

Чикаго Буллс багийн одоогийн нэр алдар бүхэлдээ Жордантай холбоотой. Майкл Жорданг 1998 он зодог тайлснаас хойш Буллс баг аварга болж чадаагүй, бүр NBA-ийн финалд ч шалгарсангүй. Олон гайхалтай тоглогчид энэхүү багт тоглож байсан боловч бүгд л Майкл Жорданы сүүдэрт дарагдаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж