24 дүгээр сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

24 дүгээр сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.14-нд нийтлэгдсэн

24 дүгээр сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Чингэлтэйн дүүргийн хоёрдугаар хороонд байрлах Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн цайны газарт өглөө 06.40 цагийн орчимд нийтийн хоолны цахилгаан тогоо шатсан байна. Чингэлтэй дүүргийн Аврах гал унтраах 10 дугаар ангийн албан хаагчид дуудлагын дагуу газар дээр нь ажиллаж, орчныг аюулгүй болгожээ. Хичээл эхлээгүй байсан учир галд хүүхэд өртөж, бэртэж гэмтээгүй. Урьдчилсан дүгнэлтээр гал цахилгааны холболтоос үүдсэн байж болзошгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Хэргийн газарт очиход 24 дүгээр сургуулийн захиргаанаас мэдээлэл өгөхөөс татгалзсан. Мөн цахилгаан тогоо шатсан цайны газрын эзэд нийслэлээс зарласан тендерт шалгарч, өнгөрсөн наймдугаар сарын 24-ний өдрөөс тус сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хариуцан ажиллаж эхэлжээ.

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт ахуйн гал түймэртэй холбоотой галын дуудлага 10-15 бүртгэгдэх болжээ. Жишээлбэл өчигдөр Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хороонд таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага 07:29 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Ингээд дуудлагын дагуу албан хаагчид ослын газарт очиход ахуйн гал түймрийн улмаас 2-16 насны гурван хүүхэд гэртэйгээ хамт шатаж, нас барсан байжээ.

Гэртээ хүүхдээ ганцаарыг нь үлдээх, дулаалга зөв хийгдээгүйгээс, цахилгаан холболтоо буруу хийснээс, цахилгаан тогоогоо хэт ачаалуулснаас болж, цахилгаанаас үүдэлтэй ахуйн гал ихээр гарч байна. Иймээс эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байж, болзошгүй галаас урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

сараа 2015-12-14 202.9.41.187

24-н захирал чимэдрэгзэн хэмээх авгайн засаглал дуусах болоогүй юу хуулинд эмэгтэй хүн 55 нас хүрээд тэтгэвэртээ гардаг байтал энэ хүн бараг 60 гарлаа багш бид бол 1 сар ч илүү ажилладгү хөөгдөөд гардаг энэ хүн 70 хүртлээ ажиллах юм болуу дээр нь бие муутай байнгал өвчин туслаа гээл бдг ажил бол бүр байхгүй блсон энэ мэтийг гаргаж залуу хүмүүсийг захирлаар ажиллуулаачээ боловсролын газрынхаан

zochin 2015-12-14 37.220.133.161

Huurhii minii surguul gazaraa tal talaas ny hemnuuleed 70-aad oniih shigee tselger tom talbai baihgui boljee.