ОХУ-ын төмөр замын сүлжээгээр ачсан контейнеруудын транзит урсгал нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.05.19-нд нийтлэгдсэн

ОХУ-ын төмөр замын сүлжээгээр ачсан контейнеруудын транзит урсгал нэмэгджээ

ОХУ-ын төмөр замын сүлжээгээр ачсан контейнеруудын транзит урсгал нэмэгджээ

“COVID-19” цар тахал өвчний үед ачаа тээвэрлэлт нэмэгдсэн тавдугаар сарын эхний 11 хоногт ОХУ-ын Төмөр замын сүлжээгээр ачсан контейнеруудын транзит урсгал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.7 дахин (23.5 мянган TEU хүртэл) нэмэгджээ.

Энэ сегментийн гол хөдөлгүүр нь COVID-19-ийн тархалтыг бууруулах зорилгоор бусад тээврийн төрлүүдэд тавьж буй хязгаарлалтаас хамааран ачаа илгээгчид төмөр замын тээвэр лүү шилжиж буй үйл явцтай холбоотой аж.

“РЖД” НХН-ийн ерөнхий хорооны тэргүүлэгч Олег Белозёров тус холдинг нь дамжин өнгөрөх чингэлгийн эрэлтийн өсөлтийг хангахад онцгой анхаарах ёстой гэж албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр “Бидэнд энэ ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бүхэн бий. Бид өнөөгийн нөхцөлд зайлшгүй шаардлагатай ажлууд болох тээвэр зохион байгуулалтын төлөвлөлт, тоон ба ачааны баримт бүрдүүлэлтийн технологи, хил залгаа төмөр замуудтай хамтран ажиллах сайн бэлтгэлтэй. Одоогийн нөхцөл байдалд бүх чиглэлийн тээврийг Алс Дорнод болон Монголоор дамжих тээврийг оролцуулан тэнцвэржүүлэх хэрэгтэй” гэж цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Gudok.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж