НЭМЭЛТ:
Өнөөдрийн 15.00 цагийн байдлаар 695 нэр дэвшигч цахим эрх үүсгэснээс 472 нь баталгаажуулаад байна. Явц байдал 67.9 хувьтай байна.
Нэр дэвшигчид ХОМ-ээ АТГ-т цахимаар бүртгүүлж баталгаажуулахад долоон цаг үлдсэн тул амжиж бүртгүүлэхийг анхааруулж байна.
АТГ: 670 нэр дэвшигчээс 342-ных нь ХОМ-ын цахим эрх баталгаажив
УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүд Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХОМ/ бүртгүүлэх учиртай. Авлигатай тэмцэх газрын мэдээлж буйгаар, өнөөдрийн 10.00 цагийн байдлаар 670 нэр дэвшигч ХОМ бүртгүүлэх цахим эрхээ үүсгэсэн ч 342 нь баталгаажуулаад байна.
ХОМ өгөх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болох тул сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүд амжиж хөрөнгө орлогын мэдүүлгээ баталгаажуулахыг АТГ анхааруулж байна.
А.АНИР
Холбоотой мэдээ