Католик санваартан усан буугаар ариун ус шүршив

Хуучирсан мэдээ: 2020.05.19-нд нийтлэгдсэн

Католик санваартан усан буугаар ариун ус шүршив

Католик санваартан усан буугаар ариун ус шүршив

АНУ-ын  Детройт хот дахь католик сүмийн санваартан усан буугаар сүсэгтэн олон руугаа шүршиж буй зураг интернэтэд таржээ. Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд бие биеэсээ зай барих дүрмийн дагуу санваартан усан буу ашигласан нь энэ аж. Зураг дээр Сэнт. Амбровсын сүмийн санваартан Тим Пелк усан буугаар ариун усыг автомашинтай сүсэгтэн рүү шүршжээ. Өдгөө 70 настай санваартан амны хаалт, нүүрний хамгаалалт, резинэн бээлий зэргийг өмсч, халдвараас өөрийгөө бүрэн хамгаалсан байх аж. Түүний мэдээлснээр усан буу ашиглах санааг өнгөрөгч Улаан өндөгний баяраар бодож олсон гэнэ.

АНУ-ын Мичиган муж улсад коронавирусийн халдвартай хүний тоо 5000 дөхсөн байгаа юм. Түүнчлэн цар тахлаар нас барсан хүн бүрийг төлөөлөн цэнхэр туузыг сүмийн гаднах модонд уях болжээ.

Эх сурвалж: Fox13news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж