Газпром компанийн захирал Алексей Миллер "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн зураг төсөл, судалгааны ажлыг эхлүүлж байгаа тухай өчигдөр /2020.05.18/ мэдэгдэв. Тус байгалийн хийн хоолой нь Монголын нутгаар дамжин ОХУ-аас жилд 50 тэрбум куб/метр хүртэлх байгалийн хийг БНХАУ-д хүргэх юм.
Үүний зэрэгцээ, Ямалын байгалийн хийг Европ болон Ази руу нийлүүлэх боломж бүрдэх ажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны гуравдугаар сард "Сибирийн хүч-2" хийн хоолойн зураг төсөл, судалгааны ажил болон ТЭЗҮ-ийг боловсруулж эхлэхийг зөвшөөрсөн юм.
Эх сурвалж: ТАСС
Холбоотой мэдээ