Балетчин О.Анужингийн циркчин найз залуу

Хуучирсан мэдээ: 2020.05.19-нд нийтлэгдсэн

Балетчин О.Анужингийн циркчин найз залуу

Балетчин О.Анужингийн циркчин найз залуу

Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болж яваа залуусын нэг бол яах аргагүй Монгол Улсын гавьяат жүжигчин О.Анужин. Хөгжим бүжгийн коллежийн оюутан байхаасаа театрын балетын жүжигчин болсон түүний хувьд 23 насандаа гавьяат цол тэмдгээр энгэрээ мялаасан уран бүтээлч. Залуухан, үзэсгэлэнтэй бүсгүй бусад залуусын адил хайр дурлалтайгаа учирч, найз залуутай болжээ.

Түүний найз залууг Б.Баярмөнх гэдэг. Испани улсын Мадрид хотод ажиллаж, амьдардаг аж. Тэрбээр циркийн жүжигчин мэргэжилтэй гэнэ. Б.Баярмөнх циркийн урлагаас гадна бодибилдинг фитнессийн спортоор хичээллэж, чамгүй амжилт гаргаж яваа авьяаслаг залуу ажээ.

View this post on Instagram

❤️

A post shared by Baisa Bayarmunkh (@baisagram) on

Гавьяат жүжигчин О.Анужин Улаанбаатар хотын Плехановын нэрэмжит орос дунд сургуулийн есөн настай охин бүжигчин болохын тулд ээжийгээ дагуулан Хөгжим, бүжгийн коллежид шалгуулж, тэнцэж байжээ. Мятаршгүй тэмцлийнхээ дүнд өнөөдөр О.Анужин Дуурийн театрын тайзнаа дэлхийн сонгодог бүтээлийг амилуулж, дэлхийн шилдэг бүжигчдийн нэг болтлоо өсчээ.

Театрын тайзнаа “Жизель”, “Уран хас”, “Хунт нуур” балетын гол дүрийг бүтээж, сонгодог урлагийн шилдэг бүтээлүүдийг амилуулаад зогсохгүй, 2016, 2018 онд олон улсын тэмцээнд Монгол Улсын нэрийг гаргасан юм.

О.Анужин 2016 онд БНСУ-д болсон “Korea international ballet competition” олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанаас хүрэл цом, тусгай шагнал хүртэж байсан. Түүний энэ амжилт балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг 35 жилийн дараа үргэлжлүүлж байснаараа онцлог болсон түүхтэй. Тэртээ 1981 онд Ардын жүжигчин, Зууны манлай бүжигчин Ю.Оюун Японд болсон Олон улсын уралдаанаас гурван хүрэл медаль авчирч байсан билээ. Тэгвэл шинэ цагийн балетын нэгэн од О.Анужин дэлхийн 20 орны 150 бүжигчид оролцсон наадамд өөрийн авьяас, ур чадвараа харуулан хүрэл цом хүртсэн нь түүний амжилтын эхлэл байсан юм.

О.Анужин 2018 онд Монгол Улсад анх удаа балетын олон улсын анхдугаар наадам болоход Гран-при шагналыг хүртэж байснаас гадна хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын Сөүл хотод болсон олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс алтан медалийг эх орондоо авчирсан. Сөүл хотод болсон “Korea International Ballet-2018” олон улсын тэмцээнд 14 орны 200 гаруй бүжигчин оролцсон юм. 11 дэх удаагийн уг наадмаас О.Анужин алтан медаль хүртэж, Монголын эмэгтэй бүжигчин анх удаа олон улсын наадмаас алтан медаль хүртсэн түүхийг бичсэн нь саяхан.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж