“Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл ба хэрэглээ” сургалт мэдээллийн өдөрлөг энэ сарын 13-нд болно. “Органик Монгол” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй уг арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон “Хөгжлийн Шийдэл” ТББ, АДРА ОУБ, “Мерси Кор” зэрэг олон улсын байгууллага оролцож бичил ногоон бизнес эрхлэгчдэд зөвлөгөө мэдээлэл сургалт явуулах аж.
Хүн амын эрүүл хүнсний хэрэгцээг хангахад ихээхэн хувь нэмэр оруулдаг хүнс болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бичил бизнес эрхлэгч иргэд сүүлийн үед байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг гол зорилгоо болгож байгаа ч эрүүл органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд юуг анхаарах ёстой үйл ажиллагаандаа ямар зарчмуудыг мөрдлөг болгон ажиллах ёстой талаар мэдээлэл мэдлэг дутмаг ажээ. Тиймээс өдөрлөгийн үеэр үйлдвэрлэгч иргэдэд зориулан байгаль орчинд ээлтэй ногоон үйлдвэрлэл хэрхэн эрхлэх, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн ард иргэд, үйлдвэрлэгч нарт ямар ач холбогдолтой болох талаар мэдээлэл өгөх гэнэ. Түүнчлэн үйлдврлэгчдэд зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахдаа байгаль орчинд ээлтэй сав баглаа боодлыг хэрхэн ашиглаж нийлүүлэх, хог хаягдалгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хог хаягдлыг дахин ашиглах, байгаль орчин болон хүний эрүүл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд ямар стандарт шаардлагуудыг биелүүлэх ёстой талаар зэрэг олон асуудлуудыг хамарсан сургалт мэдээлэл зөвлөгөө өгөх ажээ.
Б.Сүрэн