Монголд хүн болж төрснөөс мал бол гэж үү, Сангийн сайд аа! | News.MN

Монголд хүн болж төрснөөс мал бол гэж үү, Сангийн сайд аа!

Монголд хүн болж төрснөөс мал бол гэж үү, Сангийн сайд аа!

Монголд хүн болж төрснөөс мал бол гэж үү, Сангийн сайд аа!

Засгийн газраас цар тахлын үед иргэдийнхээ амьжиргааг дэмжих, эдийн засгаа тэтгэх багц арга хэмжээ авч буйгаа зарлах болсон ч бодит амьдрал дээр нэг гараараа халамж тарааж, нөгөө гараараа хувийн хэвшлээ багалзуурдаж эхэлжээ.

Тавдугаар сарын 6-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх телевизийн камерны өмнө Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа “Энэ сараас эхлэн аравдугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд 0-18 насны хүүхэд сар бүр авдаг хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгох шийдвэрийг гаргалаа. Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талон 16 мянган төгрөг байсныг 32 мянган төгрөг болгож нэмэгдүүлж байна. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөг болгосон”-ыг зарлаж байв. Түүнчлэн ямаанд 20 мянган төгрөг олгохоор болсноо ч давхар дуулгаж байлаа.

Харамсалтай нь, дээрх мөнгийг өгөхийн тулд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хувийн цэцэрлэгүүдэд өгдөг хувьсах зардлаа зогсоосон нь тэнд ажиллаж буй багш, ажилчдын хоногийн хоолыг булаасан шийдвэр болжээ. Хувийн хэвшилд ажиллаж буй багш бол хоосон хонож, ажилгүй болсон ч Ардын засагт хамаагүй гэнэ.

Тэр тусмаа ямаанд мөнгө өгөхийн тулд хүүхдийнхээ боловсролыг хөсөр хаядаг нь Монголын төрийн зарим түшээдийн ямар өчүүхэн болохыг харууллаа. Ямар сайндаа Монголд хүн болж төрснөөс мал болж төрсөн нь дээр гэсэн хэлц үг хүртэл гарах билээ.

БОЛОВСРОЛД ХАЙРГҮЙ САЙДУУД

Салбарын сайд нь Архангайд, Сангийн сайд нь Увсад нэр дэвшиж буй тул хөдөөний малчдад таалагдахын тулд хүүхдийн боловсролд МАН-ын сайд нар хөрөнгө оруулахаас татгалзах нь аргагүй ч биз. Тиймээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар та хүүхдэд зориулагдсан мөнгийг сонгуульд зориулахаа боль.

МАН-ын сайд нарын олонх нь мянгат малчид. Мянгат  сайд нар боловсролыг дэмжсэнээс ямаагаа дэмжсэн нь ядаж л эдийн засгийн хувьд өөрт нь илүү ашигтай байгаа биз.

Дэлхийн дахинд нүүрлээд буй вирус КОВИД-19 халдварт тахлын улмаас Монголын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг 2020 оны нэгдүгээр сараас хойш үйл ажиллагааг нь есдүгээр сарын 1 хүртэл  зогсоосон.  Хөл хорионы дэглэмээс болж боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхэн, ялангуяа хувийн цэцэрлэгүүд дампуурлаа зарлахад ойрхон болжээ.

Бусад улс оронд хүний хөгжлийн хамгийн чухал үе, улс орны хөгжлийн тулгуур нь сургуулийн өмнөх боловсрол гэж үздэг.  Тиймээс сургуулийн өмнөх боловсролд төрөөс хамаг анхаарлаа хандуулдаг бүх талаар дэмждэг атал Монголын төр хүүхдийн хөгжлөөс татгалзаж, ямаанд мөнгө тараахыг илүүд үзсэн шийдвэр гаргалаа.

Жилийн жилд, намрын намарт цэцэрлэг, сургуулийн эрэлт хэрэгцээ ихсэж, олон мянган хүүхэд цэцэрлэггүй үлддэг. Тэдгээрийн ихэнхийг хувийн цэцэрлэгүүд хүлээн авдаг. Хувийн цэцэрлэг нь боловсролын салбарт шударга өрсөлдөөнийг бий болгож, ирээдүйн элитүүдийг бэлтгэж, хүртээмжтэй чанартай боловсролыг эзэмшүүлж байдаг.  Гэтэл ирэх намраас хувийн цэцэрлэгүүд хүүхдээ авч чадахгүйд хүрэх нөхцөл үүчихээд байхад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сонгуулиас өөрийг бодохгүй нь эмгэнэлтэй.

Монголын амьдрал сонгуулиар дуусчихгүй. Хэрэвзээ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүүхдийн боловсролд зарцуулагдах мөнгийг ямаанд өгөөд дуусгавал 40 мянган хүүхэд ирэх намар гэхэд “гудамжинд” гарах нь.

ЯМАА = 200 ТЭРБУМ : ХҮҮХЭД = 2,3 ТЭРБУМ

Үнэндээ төрийн зарим ачааллыг үүрч, боловсролын салбарт хөрөнгө оруулж яваа цэцэрлэг, сургуулиудаа улсын ба хувийн гэж төр алагчлах ёсгүй.

Боловсролын хуулиар төр цэцэрлэгийг өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжинэ гэж заасан байхад Сангийн сайдын хууль зөрчсөн шийдвэрээр, алагчилсан бодлогоор хувийн цэцэрлэгт ажиллаж буй олон мянган багш ажилчид цалингүй, хоногийн хоолгүй болж байна. Тэд “Монголын төр ээжийнх нь цалинг аваад чиний мөнгийг нэмчихлээ” гэж хүүхдэдээ учирлах уу, уйлах уу! Гэтэл ямаанд зарцуулагдах мөнгө нь 200 тэрбум. Хүүхдийн хөгжил, боловсролд хэрэгтэй хөрөнгө оруулалт нь 2.3 тэрбум.

Ирэх намар энэ харгис бодлогынхоо хариуцлагыг МАН үүрч чадах уу. Өнөөдрийн сонгуулийн төлөө маргаашийн боловсролын салбарыг бодлогоор дампууруулж болохгүй.

Засгийн газрын иргэдийн амьдралыг дэмжих бодлого ингэж хэрэгжвэл  эсрэгээрээ ирэх намар гэхэд хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүй эцэг эхчүүд гэртээ сууж амьдрал нь улам хэцүүднэ. Монголын хүн амын 70 гаруй хувийг залуучууд эзэлдэг. Төрөлт ихсэж байгаа учраас цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн тоо ч жил бүр өсдөг.  Төр бүх хүүхдийг улсын цэцэрлэгт хамруулж чадахгүй, эрэлт хэрэгцээ нь байгаа нөхцөлд хувийн хэвшлийн цэцэрлэгийн ажлын байрыг хадгалж үлдэх нь айл өрх, улсын эдийн засагт ч хэрэгтэй. Хувийн цэцэрлэгүүд үүдээ баривал төрийн ачаалал, дарамт улам нэмэгдэнэ. Аав, ээжийнх нь нэг нь ажилгүй болж гэртээ суухад хүрнэ. Багшаас нь цалинг нь хулгайлж, хүүхдэд өгөх, хүүхдээ боловсролыг нь “хулгайлж” ямаанд өгөх нь Засгийн газрын эдийн засаг, иргэдийн амьдралыг дэмжсэн бодлого болсонгүй.

У.БАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
6
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Haltar 2020-05-19 202.179.21.247

Teneg Cangiin CAIDAA GEJ …

Avatar

Ondor tolbortoi surguulid uls mongo oghoo boli 2020-05-19 66.181.185.86

Huwiiin suguuliin 1 hvvhdiin tolbor 5.8.10.20.35 say bhad uls yaasn gj ed nart mongo ogoh estoi we. Svvldee bvr hvnii hvvhdiig mongo bolgoj hardag huwiin surguuliin too herees heterleee… awch bga tolborooroo ursgal zardlaa hiigeed ajiluulj chadwal chadaad boliwol bolioochdeee…..

Avatar

zow shiidwer 2020-05-19 66.181.185.86

Ineedtein bee. Huwiin surguuli ochnoon ondor tolbor awna tervvgeeree bagsh nara tsalinjuulj busad zvilee zohitsuuldaggvi yaahaaraa ulsaas mongo awdiiin dawartsiiin bee. Ulsaas mongo awch bga bol tolbor hvvhdvvdees awahgvi ajillaaach… etseg ehees ni bs ulsaas mongo dawhardaj awahaasaa icheecheee😡

Avatar

Zow shiidwer bna, 2020-05-19 66.181.185.86

Ineedtein bee. Huwiin surguuli ochnoon ondor tolbor awna tervvgeeree bagsh nara tsalinjuulj busad zvilee zohitsuuldaggvi yaahaaraa ulsaas mongo awdiiin dawartsiiin bee. Ulsaas mongo awch bga bol tolbor hvvhdvvdees awahgvi ajillaaach… etseg ehees ni bs ulsaas mongo dawhardaj awahaasaa icheecheee😡

Avatar

Цэцэг 2020-05-19 66.181.161.90

Улсын цэцэрлэг бас ажиллаагүй байж цалингаа авч байгаа адилхан хүүхдийн төлөө байгуулага харин ч бүх юм аа өөрсдөө зохицуулаад ажлын байр өчнөөр нь бий болгоод ажиллаж байна.Байрны түрээс ажилчдын цалин урсгал засвар тохижлолт гээд өчнөөн асуудал байдаг юм.улсынх бол бүх юм нь улсаас санхүүжилт нь орно ард иргэдээ ингэж улс хувийнх гэж 2 талцуулаж болохгүй ш дээ Адилхан л монгол улсын хууль дүрмэнд захирадаж татвараа төлөөд явж байгаа хүмүүс

Avatar

Зочин 2020-05-19 66.181.161.90

Төрийн үүрэх ачааг хувийн цэцэрлэг бас тодорхой хэмжээгэр үүрж байгаа шүү.Хувийнх гээд гадуурхаад байгаа юм бол улсын цэцэрлэгээ хүртээмжтэй болгооч тэгүүл хувь цэцэрлэг гэж байхгүй л болно ш дээ.Эсэргүүцээд байгаа хүмүүс намар улсын цэцэрлэг нь суглаагаар хүүхдээ бүртгээд дуусахаар хувийн цэцэрлэгт л хүүхдээ өгнө ш дээ.Наана нь чинь бас үр хүүхэдтэй хүмүүс ажиллдаг юм өөрсөндөө ажлын байр гаргаад мэдэхгүй байж мэддэг юм шиг хуцдаг гарууд бас байх юм аа.

Avatar

зочин 2020-05-19 202.9.46.148

Улс орнууд хувийн хэвшлийг бүх талаар дэмжих замаар төрийн ачааллыг бууруулахыг зорьдог. харин манайд эсэргээрээ.Эрх мэдэлтэнгүүд өөрсдөө болохоор юуч бүтээгээгүй мөртлөө хэдэн тэрбумаар нь хулгайлдаг нь шударга явдал уу.Харин хувийн цэцэрлэг, сургууль, МСҮТ, ПК-ууд хийсэн ажлынхаа үр дүнгээ тооцуулж тохирсон зардалаа авах гэж байгаа юм биш үү

Avatar

Zochin 10 2020-05-19 43.242.243.137

Arai denduu shiidver gargaj bn shuu. Hunee bodson bol arai iim shiidver gargahgui l bh huviin tsetserleg olon hunii achaanaas uureltsej bgaa shuu dee. Dahin 1 ene shiidveree haraasai bilee. 🙏🙏🙏

Avatar

Совд 2020-05-19 202.126.89.243

Хотгор шанагын уурхайд ажилчин авна.

Avatar

Zochin 2020-05-19 66.181.161.62

huvi huvsgaliin yamar hamaa baina, ur huuhdee tsetserlegt egch tsalintaigaa zolgoj baigaa zaluuchuud chin ihenh ny ajilgui bolloo, ireh namar huviin tsetserleguud haahaar huuhdee haana orhih yum, jaahan urt setgej alsaa bodoj shiidveree gargaj baigaach

Avatar

Хулансаран 2020-05-19 203.91.115.39

Ойлгомжтой шүү дээ МАН хөдөөнөөс л их санал авдаг санал авах гэсэн л эцсийн аргаа барсан арга гэнэт л малчдад хайртай болж гэнэ дээ. Гэхдээ ард түмэн мэдээж сонголтоо хийнэ зөвөөр, залуусаа сонголтоо зөв хийцгээеээ. Энэ 76 Саарал ордон руу явна ард иргэд бид дахиад л 4 жил хүлээнэ гоьдоно.

Avatar

Зочин 2020-05-19 66.181.187.188

Ямааны ар талд малчны гэр бүлийн хүмүүс байгаа

Avatar

Ахмад 2020-05-19 66.181.161.96

Төрийн шийдвэр зөв өө

Avatar

zochin 2020-05-19 202.179.25.156

ach duugeeree niilj gadniichand Uvus aimgiin ** oodtei gazriig zarj bayjsan luivarchin.ESaid yaagaad ene chund arga chemjee avdaggui um???

Avatar

da 2020-05-19 66.181.190.174

Худлаа дүр эсгэхдээ гаргууд хүндээ !

Avatar

Ганбат 2020-05-19 202.126.89.142

Энэ хүнд үед наад НӨАТын сугалаа гэдэг.луйвараа болиочээ. Зүгээр л иргэдийн худалдан авалтаас хумслахаа больж буцаан олголтоо нэмэгдүүлээч

Avatar

ООгий 2020-05-19 202.179.24.128

Сангийн сайд сайн ажиллаж байгаа хүний хийж байгаа ажлыг бүү харлуул өөр бичих юм олдсонгүй юу

Avatar

Иргэн 2020-05-19 66.181.176.88

Тэгээд мал л болчихооч дээ. Чи чаднаа

Avatar

санаа 2020-05-19 112.72.8.90

Админаа өөрт тань таалагдсангүй юу?

Avatar

санаа 2020-05-19 112.72.8.90

МОНГОЛД ХҮН БОЛЖ ТӨРСӨНӨӨРӨӨ ҮРГЭЛЖ БАХАРХАЖ БАЯРЛАЖ ЯВААРАЙ.

Avatar

зочин 2020-05-19 202.131.228.20

Ийм мал хүнээ ялгахгүй мангуу юмаар санхүүгээ бариулсан улс хар жагсаалтанд орох нь аргагүй шүү.

Avatar

Gan 2020-05-19 119.40.98.177

Ажиллаагүй хувийн цэцэрлэгт цалин өг гэж байна уу. Шийдэхэд хэцүү асуудал. Бүхнийг шийдэх хөрөнгө байхгүй тул хувийн сургууль, цэцэрлэг өөрсдөө шийдвэрлээд явахаас аргагүй. Тэнгэр тултал мөнгө эцэг эхээс аваад дээр нь хувьсах зардал улсаас авдаг сургууль, цэцэрлэгүүд их бий. Зааг тогтоогоод эцэг эхээс бага мөнгө авдаг сургууль, цэцэрлэгүүдэй л хүнд юм.

Avatar

Зочин 2020-05-19 66.181.161.97

Яаж ч бодсон зөв шийдвэр байна.

Avatar

Зочин 2020-05-19 66.181.161.45

ene pizdug taarsan gazar n nevt h**** durnee aalnaaa atsaa chamaig

Avatar

Tsoohuu 2020-05-19 138.68.183.210

Журмаараа ирцийг нь хянаж, сар бүр гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ гэсэн заалттай байдаг юмаа. Насаараа л сургуульд багшиллаа. Наадуулын чинь заль, булхайг мэдэхийн дээдээр мэднэ. Зарим хувийн байгууллагууд арай жудагтай баймаар юм. 100 хүүхэдтэй гэсэн бол цэцэрлэг ажиллаагүй үед ирцийг автоматаар 100 хүүхдийг 100 хувь ирснээр зохиомлоор тооцож хувьсах зардлаа авна гэж нэхэж байна. Энэ бол арай л явдал шүү.

Avatar

news.mn зайлаа 2020-05-19 202.131.251.115

Зүгээр сууж байгаа хувийн сургууль цэцэрлэгт мөнгө өгөх юм уу, юу солиороод байгаа юм бэ

Avatar

Bi 2020-05-19 202.126.89.137

Ajilgui bolson humuusdee mongo ogooch yun ymaa be erguu yum hj bhiin

Avatar

Баатар 2020-05-19 202.126.89.41

Хувийн сургууль цэцэрлэг ашгийн бус байгуулага гэж битгий хэлээч. Ажлаагүй байж мөнгө нэхээд сууж байдаг. Зарим нь бүр төлбөр өө бүтэн авчихсан. Эцэг эхчүүд захиргаа 2-ын дунд бөөн хэрүүл байгаа шд. Тушаал шийдвэрийг ганц сайд гаргаад хэрэгжүүлчихдэг юм бол бусад бүх албан тушаалтан яам тамгийн газраа Монгол улс харин цомхтговол таарна.

Avatar

Иргэн 2020-05-19 139.5.219.219

Хувийн хэвшлийн сургууль цэцэрлэгийнхэн зайлаа. Өөрсдийнхөө эздээс тэр мөнгөө нэх. Битгий бидний төлсөн татварт шунаад бай

Avatar

Зочин 2020-05-19 202.21.108.237

МАН угаасаа иргэдийг малаас дор уздэг, иргэдийг орлогоор нь, ядуугаар нь ялгаварлдаг. Ард иргэдийг хамгийн их ядууруулсан нам бол МАН.

Avatar

Зочин 2020-05-19 66.181.161.62

Энийг бичсэн баагий хойд төрөлдөө ямаа болмоор байна гэнэ…болтугай болтугай….дараа нь ямаа болчоод мөнгөө юунд үрэх гэж байна даа….

Avatar

зочин 2020-05-19 192.82.75.107

СОНГУУЛЬ ДӨХСӨН ҮЕД УЛС ТӨР ХАНХЛААД УНШИХАД Ч АМТГҮЙ БАЙНА
ИЙМЭРХҮҮ ЗАХИАЛГАТ МЭДЭЭЛЛИЙГ

Avatar

Зочин 2020-05-19 66.181.161.57

сангийн сайд сайн ажиллаж байгаа

Avatar

Medreluud mini 2020-05-19 202.21.117.178

Medrel chini zugeer uu, Khurelbaataraa, Khurelsukhee!!!!
Korona khul khorio tavichikhaad khuvisakh zardal ugnu, ajilchdaa tsalingaar ni khanga, tureesee tul, tsakhilgaan, dulaanaa tul gej tushaal gargachikhaad. Odoo olgoson mungiig butsaaj nekhdeg Chi muu dagz yu ve. Oligtoi yum ugchikhuud nekheech novshoo. Sard 2-3 saya khurekhgui mungu ugchikhuud 10 khuniig yaj tsalinjuul, yaj tog tsakhilgaanaa ug gej bgaa yum be. Khuukhdee avaagui yum chini bid etseg ekhees 1 tugrugnii ch tulbur avakhgui.

Avatar

иргэн 2020-05-19 202.131.227.82

тийм биш шүү, хүүхдээс илүү үнэтэй ямаа гэж юу байдөг юм.

Avatar

иргэн 2020-05-19 202.131.227.82

монгол улсын ирээдүй болсон хүүхдүүдээс илүү үнэтэй ямаа гэж. монголынхоо хүүхдүүдээс яагаад ингэж харамладаг юм бэ?, хүүхдийн гэх байгууламжуудыг яагаад байхгүй болгосон бэ? гэж хүмүүс зөндөө л асуудаг байх. сургууль цэцэрлэг, эмнэлэгийн барилга баригдаж босч чадахгүй зарим нь 10-аад жил болж байхад Яармаг дахь хотын захиргааны барилга, шүүхийн болон засаг захиргааны барилгууд 1 жил ч хүрэхгүй дүнхийтлээ босч байх юм.

Avatar

Зочин 2020-05-19 202.9.47.20

Zass hudlaa bitgii hvvhdvvdiin ner barij novshir za zgr l zailtsgaa hvvhdvvd ger gertee taivan amarch bhad bvv gai bolooroi pizdanuudaa nohoinuudaa alchii shvv

Avatar

Зочин 2020-05-19 182.160.1.223

Балиар муу орк минь хараалаа тэр хэдэн малдаа л очиж хэл. Чамд алуулдаг хүн гэж хэн байхав. Чи өөрөө боловсролгүй, хүүхдүүдээ боловсрол эзэмшүүлэхгүй, хэдэн ямаанаас өөр юм боддоггүй орк

Avatar

Зочин 2020-05-19 202.21.104.2

Ямааны тоог хэмжүүр болгож төрөөс малчин, түүний гэр бүлд нь олгож буй мөнгө шүү дээ. Тэр мөнгөнөөр ямаа өвс ногоо худалдаж авахгүй , эзэн нь хөдөлмөрийнхөө үр дүнгээр хүртэж, орлого нь нэмэгдэж үр хүүхэд, амьдрал ахуйдаа хэрэглэдэг юм. Хэтэрхий мушгин гуйвуулж байна даа.

Avatar

Зочин 2020-05-19 103.26.195.49

Бүх ямаагаа өрхүүдэд нь хуваавал бүх хадгаламжийн ихэнх нь хэдхэн л хүнд байдагтай бараг адилхан л тоо гарах байх.Мянгат малчид нь хожоод борчуудад нь хир юм ноогдож байгаа бол.Гаргасан бүх шийдвэр нь баячуудаа дэмжсэн ядуучууддаа нэг их нэмэргүй л шийдвэрүүд гараад байгаа.Төсвийн мөнгийг ч баруун солгойгүй үржийндаа

Avatar

иргэн 2020-05-19 103.26.194.116

Хувийн цэцэрлэгт мөнгөө олгоорой ерөнхий сайдаа. Багш ажилчид нь ядаж тал цалинтайгаа 9 сарыг хүрмээр байна.

Avatar

зочин 2020-05-19 202.126.89.218

ЮУ ЯРИАД БАЙНА. ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГТ МӨНГӨ , ХУВЬСАХ ЗАРДАЛ ӨГӨХГҮЙ БАЙГАА НЬ ЦЭЦЭРЛЭГҮҮД ОДОО АЖИЛЛАХГҮЙ БАЙГААТАЙ АОЛБООТОЙ. ХҮҮХЭД АВААГҮЙ ЦЭЦЭРЛЭГТ МӨНГӨ ӨГӨХГҮЙ БАЙГАА САНГИЙН САЙДЫН ТҮМЭН ЗӨВ. ЗҮГЭЭР МӨНГӨ АВНА ГЭЖ ЮУ БАЙСЫН. МАЛЧДАД ХООЛУУРЫН УРАМШУУЛАЛ ОЛГОХ НЬ БАС ЗӨВ. МАЛЧИД МАХ ТҮҮХИЙ ЭДЭЭ Л ЗАРУ ХЭДЭН ТӨГРӨГ ОЛНО Ш ДЭЭ. ГЭТЭЛ КОРОНА ГАРААД ОРЛОГОГҮЙ БОЛЧЛОО. ҮҮНП ДЭМЖЛЭГ ХЭРГЭТЭЙ.

Avatar

Зочин 2020-05-19 202.9.40.118

корона гараад орлогогүй болсон малчдад дэмжлэг хэрэгтэй гэжээ. тийм байх л даа. гэхдээ бас корона гараад орлогогүй болсон цэцэрлэгийн багшид бас адилхан дэмжлэг хэрэгтэй гэж бодох толгой байхгүй нь харамсалтай л юм

Avatar

Зочин 2020-05-19 182.160.1.223

Тэгвэл хувийн ямаанд мөнгө өгнө гэж юу байсийн. Тэр малчид ноолуурынхаа мөнгөө өөрсөддөө л зарцуулна биз дээ. Битгий тархи угаагаад бай

Avatar

zochin 2020-05-19 66.181.190.207

gantshan zuv bodlogo heregjuulsen ni huuhdiin mungiig 100000 bolgoson ni bailaa, busad ni bol zugeer l shou shuu dee

Avatar

Зочин 2020-05-19 124.158.109.140

Ноолуурын ченжүүд л бичжээ

Avatar

Зочин 2020-05-19 202.9.46.20

Сангийн сайд ажлаа сайн хийж байгаа. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-05-19 64.119.20.62

Цэцэрлэгийн ажлын байрыг хадгалж үлдэх нь айл өрх, улсын эдийн засагт ч хэрэгтэй гэж үнэн. Ажилгүй болсон багш нарыгаа юу хийж амьдар гэж гаргасан шийдвэр вэ ?

Avatar

Зочин 2020-05-19 202.9.47.20

Yu hiih ni uursdiinh ni dur shd hen ta nariig bagsh bol gesiin hohi ni ajil hsen hvn l tsalin avnuu gehees bish zgr suuj bgaad l tsalin avch bh sanaatai yu ter huviin surguuli tsetserlegiin zahiral darga naraasaa tsalingaa avku yu chadku bol zgr l dampuurna biz de hend hamaa bn uls yamar ta nariig ter huviin tsetserleg surguulid avaachaad horitson bgaa bish huviin yum dampuurah ugui ni ezniih ni medeh hereg ulsad padliigui shvv davaraad bai

Avatar

Иргэн 2020-05-19 64.119.20.95

Хүрэлбаатар сайд Ерөнхий сайдаасаа том ажгуу. Хүрэлсүхийг эс тоож өөрийн дураар дургих юм. Хүрэлсүх дэмжинэ гэнэ Хүрэлбаатар хаснаэнэ.

Avatar

Зочин 2020-05-19 202.179.24.120

АН их айж байна. Тэд ялагдах нь тодорхой байна. Хэрэв Ерөнхий сайдаа Эрдэнэ биш Энхсайхан эсвэл Амаржаргал тавих, бусад шашин, залуучуудын нөлөөг нэмэгдүүлэх замаар гайгүй хэдэн суудал авч болох юм. Бусдаар корона гарлаа гэж хойшлуулахаас өөр арга байхгүй бололтой.

Avatar

Зочин 2020-05-19 64.119.21.57

МАН-ЫГ МУУЛАХ ЗОРИЛГОТОЙ ИЙМ ЯС ХАЯСАН НИЙТЛЭЛ ОЛОН ГАРЧ БАЙНА. Тэрний оронд бодлогын чанартай, сонгогчдод хэрэг болох зүйл бич л дээ.сОНГОЛТ ХИЙХЭД НЬ ХЭРЭГ БОЛНО ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-05-19 39.125.13.164

Эрүүл мэндийн салбарын хөгжил гэж алгаа Монголд

Avatar

Зочин 2020-05-19 182.160.35.144

Иргэдээ энэ сонгуулиар МАН-ЫГ СОНГОХГҮЙ БАЙХАД Л БОЛНО

Avatar

Зочин 2020-05-19 64.119.23.59

Иргэд ямар бурханы хонь биш

Avatar

зочин 2020-05-19 122.201.24.18

Хувийн цэцэрлэгүүд улсаас мөнгө авдаг юмуу тэгээд хоол ундны мөнгө гээд нэг хүүхдээс зөндөө мөнгө аваад байдаг шүү дээ

Avatar

Иргэн 2020-05-19 59.153.115.161

Хүрэлсүх,Хүрэлбаатар нар иргэдээ Хулхидах, молигодохдоо гаршаад байгаа та нарыг сонгуулийн хувьсгалаар удахгүй зайлуулнаа

Avatar

Зочин 2020-05-19 66.181.165.212

Хувийн цэцэрлэгүүд Улаанбаатарт байдаг тул Надад ямар ч хамаагүй, Уучлаарай Хүрэлбаатар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж