Санхүүгийн Forbes сэтгүүл Оросын хоёр том хот болох Москва, Санкт-Петербургийн сүрд дарагдан олонд танигдаагүй хотуудын нэрийг гаргажээ.
Үүнд хэд хэдэн том хотыг нэрлэснээс хамгийн эхэнд Екатеринбург хотыг нэрлэсэн байна. Оросын гурав дахь нийслэл гэж хэлж болохоор энэ хот бол Оросын соёл, урлагийн үнэт өвтэй хэмээн сэтгүүл бичжээ. Екатеринбург хотын Храм-на-Крови бол Оросын түүхийн чухал хэсэг гэжээ.
Үүний дараа хойд туйлын туяаг харж болдог Мурманск, Орос дахь Буддын шашны томоохон төвийн нэг Халимагийн нийслэл Элиста, Оросын эртний түүх соёлын өвийг одоо болтол хадгалсан байгаа Псков, Амур мөрний эрэг дэх Хабаровск хотуудыг Forbes нэрлэжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ