ОХУ: Шинэ цэргийн 80% төрсөн нутагтаа алба хаана | News.MN

ОХУ: Шинэ цэргийн 80% төрсөн нутагтаа алба хаана

ОХУ: Шинэ цэргийн 80% төрсөн нутагтаа алба хаана

ОХУ: Шинэ цэргийн 80% төрсөн нутагтаа алба хаана

ОХУ-д цэрэг татлага удахгүй явагдана. Коронавирусийн цар тахлын улмаас энэ жилийн шинэ цэргүүдийг аль болох төрсөн газар оронд алба хаалгуулах бодлого барьж байгаа юм. Ялангуяа Зүүн бүсийн цэргүүдийн 80% төрсөн нутагтаа алба хаана хэмээн Зүүн бүсийн цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээллээ.

"Цэрэг татлагын үеэр шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэхгүйн үүднээс шинэ цэргүүдийг аль болох төрсөн газар орноос нь холдуулалгүй алба хаалгахыг зорьж байна. Өмнөх жилүүдийн туршлагаас харахад шинэ цэргийн 30 орчим хувь нь төрсөн нутагтаа алба хаадаг бол энэ жил дээрх үзүүлэлт 80 хувьд хүрнэ” хэмээн Зүүн бүсийн цэргийн тойргийн мэдээлэлд дурджээ.

Цэрэг татлагын үеэр халдвар тархаахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх талаар Батлан хамгаалах яам онцгой анхаарч байна. Шинээр татагдсан бүх цэргийг COVID-19-ийн түргэвчилсэн оношлуураар шинжилж, 14 хоног тусгаарласны дараа цэргийн анги руу нь илгээхээр Батлан хамгаалах яам зохион байгуулж байна.

2020 оны хаврын цэрэг татлагаар 9000 шинэ цэрэг татах юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456 2020-05-19 49.0.212.150

Корона дэлгэрээд баларч байхад баахан цэрэг нэг дор цуглуулж л байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж