Covid-19: Москва хүчин чадлаа бүрэн дайчилж байна | News.MN

Covid-19: Москва хүчин чадлаа бүрэн дайчилж байна

Covid-19: Москва хүчин чадлаа бүрэн дайчилж байна

Covid-19: Москва хүчин чадлаа бүрэн дайчилж байна

Москва хот болон Москва муж орчмын эмнэлгүүдэд ажиллаж байгаа 2000 орчим эмч, эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авснаас, 16 нь нас барсан хэмээн Москва мужийн Эрүүл мэндийн сайд Светлана Стригункова хэллээ.

Сайдын хэлснээр Москва мужийн хувьд нийтдээ 22 мянга 500 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд коронавирусийн халдвартай тэмцэж байна. Анагаахын сургуулийн 280 оюутныг тусгай сургалтад хамруулан халдварт өвчний оношилгоо, өвчтөнүүдийн асаргааны ажилд дайчилж байгаа ажээ. Мөн бусад бус нутгаас, тэр дундаа Батлан хамгаалах яамны харъяа олон эмч дайчлагдан Москва мужид ажиллаж байна.

Москва мужид нийтдээ хүчилтөрөгчийн аппараттай 8500 ор бэлдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2000 илүү өвчтөн хүчилтөрөгчийн аппарат бүхий орон дээр эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Харин гэрээр 18 мянга 500 хүн коронавирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байна.

ОХУ-ын ЭМЯ-ны нормативаар Москва мужийн эмнэлгийн орны дээд хүчин чадал 15 мянган ор бөгөөд өнөөдрийн байдлаар хүчин чадлынхаа 94%-ийг ашиглаж байгааг Светлана Стригункова хэллээ.

2020 оны тавдугаар сарын 17-ны байдлаар Москва мужид COVID-19-ийн 27 мянган  тохиолдол батлагдсанаас 268 хүн нас барж, 3000 хүн эдгэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-19 66.181.161.103

Манайхан аль чадахаараа л хичээж байгаа

Avatar

Zochin 2020-05-19 202.126.89.135

Mundag yum oo,manai emnelegiinhen iim olon myangan hun uvduul yaj ch chadahgui dee,140 hun hun deer l duu ni garahaa bj bgaa shuu dee,chaavaas

Avatar

зочин 2020-05-19 182.160.36.90

чи монголоо муулж бах таваа хангадаг юм уу, манайд энэ вирус хяналтнаас гарчихаагүй байгаа нь манайх сайн ажиллаж байгаагийн нотолгоо биш үү

Avatar

Мөнхжаргал 2020-05-19 64.119.27.110

Дуу нь гарч байгаа шүү дээ

Avatar

Зочин 2020-05-19 202.21.107.118

Ингэж эргүү юм бичиж сэтгэлийн тамдаа тарчилж байхдаа таарсан хог. Заавал муу тийшээ сэтгэдэг хаашаа янзын вирустэй толгой вэ. Манай эмнэлгийнхэн болоод энд ажиллаж байгаа бүх хүмүүс сайн байгаа шүү дээ. 1 сараас хойш тасралтгүй л ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж