“Шүүхийн шийдвэр бичгээр гарсны дараа давж заалдана” | News.MN

“Шүүхийн шийдвэр бичгээр гарсны дараа давж заалдана”

“Шүүхийн шийдвэр бичгээр гарсны дараа давж заалдана”

“Шүүхийн шийдвэр бичгээр гарсны дараа давж заалдана”

Ерөнхий сайд асан М.Энхсайханы шүүх хурал гурван өдөр үргэлжилж, 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр түүнд 4.6 жилийн ял оноож, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон. Мөн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсон юм. Түүнчлэн Эрчим хүчний яаманд хохирол учруулсан гэж үзэн, 55 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргав. Харин М.Энхсайхан өмгөөлөгч Д.Оросоо шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Давж заалдана гэдгээ шүүх хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлж байв.

Тэрбээр "хөөн хэлэлцэх хугацаа дээр хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Энэ бол 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр УИХ-д Засгийн газар өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбоотой үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн өдөр гэж прокурор яллаж байна. Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн өдрийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Энэ утгаараа эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байж байгаа. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурорын шатанд нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тийм учраас хэргийг шийдэх боломжгүй. Шүүх хуралдаан дээр шинжээч нар алдаатай дүгнэлт гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Шинжээчийн дүгнэлт бүрэн биш гэдэг нь тодорхой байсан. Тиймээс хэргийг прокурорт буцаах хангалттай үндэслэл байсан гэж бид үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан. Бид шийдвэрээ гардан аваад давж заалдах шатны дараагийн шүүхэд гомдлоо гаргаад явна” хэмээн мэдээлж байсан.

Уг асуудлаар түүнээс дахин тодруулахад тэрбээр “Шүүхийн шийдвэр бичгээр гараагүй байна. Бичгээр гарвал бид давж заалдана” гэсэн хариултыг өгсөн юм.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-19 49.0.149.20

МИНИЙ НУТГИЙН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ ГЭЖ ХЭЛСЭН ХҮМҮҮСИЙН СҮНСНЭЭС ЭНЭ ХҮНИЙ ЯЛ ИХ ҮҮ БАГА УУ ГЭДГИЙГ АСУУМААР???????

Avatar

ИРГЭН 2020-05-19 49.0.149.20

МИНИЙ НУТГИЙН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ ГЭЖ ХЭЛСЭН ХҮМҮҮСИЙН СҮНСНЭЭС ЯЛ НЬ ИХЭДСЭН ҮҮ БАГАДСАН УУ ГЭДГИЙГ АСУУМААР?????

Avatar

Зочин 2020-05-19 182.160.2.12

Хараат шүүх Энхсайханыг жонхуудах амархан байх. Харин үүнээс үүдэж монгол минь дэлхийн хамтын нийгэмлэгийн хоригт орвол бид сайнаа хэзээ ч үзэхгүй.

Avatar

Zochin 2020-05-19 103.229.120.60

ENKHSAIHINIIG SULAL. HELMEGDUULELTEE COGSOO

Avatar

Хууль судлаач 2020-05-19 202.9.46.20

Улс үндэстний эрх ашигт асар их хохирол учруулахыг завдсан хүнд харин ч хөнгөн ял өгсөн гэж бодож байна. Монгол шүүх шиг шүүхтэй байсан бол 20-30 жилийн ял өгөх ёстой. Давж заалдах шатанд ялыг нь нэмж болно ш дээ.

Avatar

zochin 2020-05-19 122.201.31.114

TUSUL GEDEG CHINI ULSAA KHORLOKH SANAATAY BAYSNY L GERCH , YAL NI BAGADSAN SHUU

Avatar

Зочин 2020-05-19 72.196.192.250

1937. 1937. 1937. 1937. 1937. 1937. 1937. 1937. 1937

Avatar

Лут юмаа 2020-05-19 202.179.24.132

Төсөл бичсэний төлөө ял өгдөг мундаг байнаа. Хан Ресурсийн лизенци цуцлаад олон зуун тэрбумын өрөнд орсон. Энэ бол харин бодитой хохирол

Avatar

Зочин 2020-05-19 202.21.107.117

энэ муу пацаан юу вэ? муухужа энхсайханы ял багадсан бүх насаар нь хорих байсан юм…

Avatar

Зочин 2020-05-19 202.179.24.163

Энэ бол хар жагсаалтанд орох болсоны нэг шалтгаан. Гэмгүй хүнийг шоронд хийчихээд юу бодож сууна аа?

Avatar

Зочин 2020-05-19 66.181.184.84

Эрдэнэ вангийн хамжлага Оросоо

Avatar

Зочин 2020-05-19 202.21.100.210

2012-2016 онд БГД-ийн засаг дарга байсан Оросоо юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж