11 мянга гаруй хохирогчтой “Жи тайм”-ын хэрэг шүүхэд иржээ | News.MN

11 мянга гаруй хохирогчтой “Жи тайм”-ын хэрэг шүүхэд иржээ

11 мянга гаруй хохирогчтой “Жи тайм”-ын хэрэг шүүхэд иржээ

11 мянга гаруй хохирогчтой “Жи тайм”-ын хэрэг шүүхэд иржээ

Казакстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи тайм” гэх нэртэй сүлжээ 2017 онд Монгол Улсад дэлгэрсэн. Тэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийн халаасыг ухаж, өөрсдийнхөө халаасыг зузааруулсан ч өдийг хүртэл залилуулсан иргэд мөнгөө авч чадаагүй байгаа юм.

Тэгвэл “Жи тайм” сүлжээний энэ долоо хоногт хэрэг шүүхэд шилжин иржээ. Тодруулбал, Казахстаны иргэн М.Марат болон манай улсын иргэн Э.Оюунчимэг нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт 2019 оны долдугаар сард дуусч, хэрэг Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжжээ. Мөрдөн байцаалтын шатанд Монгол Улсын 11 мянга 734 иргэн энэхүү сүлжээнд элсч, 25 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоожээ.

Ингээд М.Маратад холбогдох үйлдлийг нь тусгаарлаж, Э.Оюунчимэг тэргүүтэй хүмүүсийн гэм буруутай эсэхийг нь тогтоолгохоор шүүхэд шилжүүлсэн байна.

М.Маратын тухайд түүнийг 2017 онд нисэх буудлаас их хэмжээний мөнгөтэй байхад саатуулсан ч 2018 оны эхээр батлан даалтаар суллаж байв. Эх сурвалжийн мэдээлснээр М.Марат нь одоог хүртэл ор сураггүй хэвээр байгаа гэнэ. Харин хууль хяналтынхан түүний хүүгээс нь тайлбар авахад “2017 онд Монгол Улс руу ажлынхаа шугамаар явснаас хойш аавтайгаа уулзаагүй, сураггүй байгаа” гэжээ.

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр хүлээн авчээ. Иймээс тун удахгүй анхан шатны шүүхийн тов гарах аж. Одоогоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явж байгаа юм.

Эргэн сануулахад, “Жи тайм”-ын захирал М.Марат гэгч нь Казахстан улсаас үүсэлтэй “Жи тайм” корпорацийн ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч Жумагулвоеийн төрсөн дүү аж. Тэрбээр 2016 оны арванхоёрдугаар сард нэг удаа Монголд ирж, “Жи тайм” сүлжээнд элссэн иргэдтэй уулзчихаад буцаж байжээ. Дараа нь дахин буюу 2017 оны нэгдүгээр сард Монголд ирсэн аж. Тэрбээр чухам ямар мэргэжилтэй эсэх талаараа монголчуудад хэлж байгаагүй зөвхөн уг сүлжээний талаар ярьдаг байсан гэнэ. Тус сүлжээний Монгол дахь төлөөлөгчид нь “Жи тайм” бол Казахстан улсын Засгийн газрын “Ядуурлыг бууруулах төсөл” хэмээн иргэдийг төөрөгдүүлэг байжээ. Түүнчлэн уг сүлжээний үйл ажиллагаа үнэн бодит төсөл гэдгийг НҮБ-аас хүлээн зөвшөөрсөн гэх мэтээр иргэдэд мэдээлэл өгч, сүлжээндээ элсүүлдэг байв. Улмаар элссэн иргэдээс 130 мянган төгрөгөөс хоёр сая 300 мянга хүртэлх төгрөгийг дөрвөн үе шаттай авдаг гэдэг.

Дашрамд, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг 2017 онд улсын хэмжээнд 2,996 бүртгэгдэж байсан бол 2018 онд 5,372, 2019 онд 7,821 болж огцом нэмэгджээ.

Залилах гэмт хэргийг судлахад дийлэнх хувийг:

  • Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах түрээслэх нэрийн дор бусдыг залилах,
  • Гадаадад зорчих виз гаргаж өгнө хэмээн залилах,
  • Иргэдийн и-мэйл, фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн ойр дотны хүмүүсээс яаралтай мөнгөний хэрэгцээ гарлаа туслаач хэмээн залилах,
  • Иргэдээс гар утас худалдаж авна, утсаар чинь яриад өгье гэх зэргээр гар утсыг нь залилах
  • Хуурамч бичиг баримт ашиглан бусдын эд хөрөнгийг залилах,
  • Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга буюу сүлжээний гэх тодотголтой залилах гэмт хэргүүд эзэлж байгаа аж.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-19 66.181.161.7

монголд тэнэгүүд даанч олон

Avatar

Зочин 2020-05-19 64.119.24.220

Hulhi hedgiign bugd medej baisan shuudee. Bie bieneesee iritaj orj daraagiin hediihee nibgiig tsohih gej yarsan

Avatar

Зочин 2020-05-19 66.181.161.103

Манай цагдаагийнхан хахуульд нугасгүй болохоор овоо хахууль өгөөд суллагдангуутаа арилж өгч дээ

Avatar

Зочин 2020-05-19 202.21.108.237

Сонгуулийн шоу. Удр нь шийдчихэж болох хугацаа 4 жил байлаа. Сонгуулийн дараа хууртагдсанаа мэднэ.

Avatar

Зочин 2020-05-19 203.98.77.179

ХОНЖООЧИЙН ХОЙГУУР ЮУ ГЭДЭГ БИЛЭЭ ХОХЬ НЬ ШУНАЛТАЙ ЮМНУУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж