Иргэдэд жалга дов, хад асгатай газар л оногдож байна | News.MN

Иргэдэд жалга дов, хад асгатай газар л оногдож байна

Иргэдэд жалга дов, хад асгатай газар л оногдож байна

Иргэдэд жалга дов, хад асгатай газар л оногдож байна

“Уулын орой хад асга, жалган дунд яаж амьдрах юм бэ. Яагаад амьдралтай уялдаагүй ийм шийдвэр гаргадаг юм болоо” хэмээн иргэд бухимдаж сууна.  Иргэд хуулийн дагуу газар өмчлөх эрхээ эдлэх гэсэн биш тэдэнд хад, асга, жалга дов л оногджээ. Харин ямар хүмүүс  нийслэлийн ногоон бүсийг ой модтой нь өмчилж буйг тэд гайхаж, бас энэ шударга бус хуваарилалтад бухимдаж сууна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос эхлэн хэрэгжиж, 2008, 2013 онд нэмэлт өөрчлөлт орж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн бүр нэг удаа газрыг үнэгүй өмчлөх эрхтэй болсон. Ингэснээр нийслэлд бүртгэлтэй иргэн 0.07 га газрыг үнэгүй өмчлөх эрхтэй болсон ч газар өмчлөл, хуваарилалт асуудал дагуулж, маргаантай сэдэв болсоор байгаа билээ. Хад асга, жалга, эсвэл уулын орой зэрэг амьдрах боломжгүй газарт энгийн иргэдийн 0.07 га газрыг хуваарилсан байх бөгөөд тэр газрыг буцааж хүлээлгэж өгөөд өөр газар өмчлөх гэхээр нэг удаа үнэгүй өмчлөх эрхээ эдэлсэнд тооцогдсон байх тул дахин газар өмчлөх эрхгүй болоод байгаа юм. Тиймээс газар өмчлөхөд ямар асуудал тулгамддагийг сурвалжиллаа. Энэ талаар иргэдээс тодруулсан юм.

АМЬДРАХ БОЛОМЖТОЙ ГАЗАР ИРГЭДЭД ОЛДДОГГҮЙ

Иргэн Б.Гантулга

-Нийслэлээс иргэдэд газар олгоход хоёр удаа хамрагдах гээд чадаагүй. Жалга, шуудуу, эсвэл хад асгатай, амьдрах боломжгүй газар оногддог юм билээ. Үер усанд өртөх эрсдэлтэй гээд жалга, шуудуунд айл байлгадаггүй байтал олгож байгаа газар нь тийм л байсан. Амьдрах боломжтой газар энгийн иргэдэд олддоггүй юм билээ. Тэрийг нь эрх мэдэлтэй хүмүүс, газрын албанд ажилладаг хүмүүс нь авчихаад иргэдэд худалддаг гэсэн.

ГАЗАР АВАХ БОЛОМЖГҮЙ ЮМ БИЛЭЭ

Иргэн З.Соёлмаа

-Манай гэр бүлийн хувьд 0.07 га газраа авах хүсэлтэй байгаа. Гэвч одоогоор аваагүй байна. Цахимаар газар олгож байхад газар өмчлөхөөр оролдсон ч өөрсдийн сонирхсон газартаа газар авах боломжгүй юм билээ. Дэд бүтэц нь хөгжсөн, амьдрах боломжтой газар авах хэрэгтэй шүү дээ. Гэтэл тийм боломжгүй байсан.

ӨМЧИЛСӨН ГАЗРЫГ ӨӨР ХҮНД ӨГЧИХСӨН

Баянзүрх дүүргийн 16 хорооны иргэн П.Сэржбүдээ

-Миний хувьд 2010 онд Улиастайн аманд зуслангийн газар авсан юм. Тог цахилгаангүй, амьдрах нөхцөл бүрдээгүй болохоор нь тэндээ хашаа барьж амжаагүй байтал 2016 онд өөр хүмүүс тэнд тэмдэг тавиад, газрыг өөрийн болгосноо хэлсэн. Газрын албаныхан дээр ирж учрыг нь тодруулсан ч цахимаар энэ газрыг өөр хүн өмчилсөн байна. Та өмчлөгч нь биш байна. Наад гэрчилгээ чинь хамаагүй, наадхыгаа урж хаясан нь дээр гэсэн. Миний өмчилсөн газрыг өөр хүнд өгчихсөн.

ЖИЛД НИЙСЛЭЛИЙН 5000-6000 ИРГЭН ОРОН НУТАГТ ГАЗАР ӨМЧЛӨХ ХҮСЭЛТ ГАРГАДАГ

Газар өмчлөхөд тулгамддаг асуудлын талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга С.Сувдсүрэнгээс тодрууллаа.  

-Иргэнд нэг удаа үнэгүй өмчлүүлэх газрыг авахдаа юун дээр анхаарах вэ. Мөн газар эзэмших, ашиглах, өмчлөхийн ялгаа, давуу талыг дурдахгүй юу?

-Газар эзэмшиж, ашиглах, өмчлөх гэсэн гурван зүйл байдаг. Эзэмших гэдэг нь төрийн газрыг түрээсээр эзэмшиж байна гэсэн үг. Гэхдээ захиран зарцуулах эрхтэй. Харин ашиглах хэлбэр нь захиран зарцуулах эрхгүй, түрээсээ төлөөд ашиглаж болдог. Өмчилснөөр тухайн газар иргэний хувийн өмч болдог. Улсын бүртгэлээс эд хөрөнгийн гэрчилгээ авснаар тухайн газар нь өөрийнх нь өмч болно. Газар шинээр өмчилж авахад эзэмших гэрчилгээтэй байх ёстой. Газрын тухай хууль зөрчөөгүй байх шаардлагатай. Үүнд бусдын орц, гарцыг хаагаагүй байх, кадастрын зургийн цэг, тэмдгийн дагуу хашаагаа барьсан, бичиг баримтын ямар нэгэн зөрчилгүй байх зэрэг шаардлага тавигдана.

-Одоо нийслэлийн аль хэсэгт газар өмчлөх боломж байна вэ?

-Нийслэлийн суурьшлын бүсэд шинээр газар олгох нөөц байхгүй. Гэхдээ Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт иргэдийн хүсэлтийг хянаж үзэж байгаа. Тухайн иргэний хүсч буй газар нь шугам сүлжээ, ой, усны хамгаалалтын бүс биш, бусдад олгосон газартай давхцаагүй суурьшлын бүсийн дотор байх шаардлагатай. Нийслэлийн Засаг дарга 2017 онд нийслэлийн суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтоосон байдаг. Суурьшлын бүсийн гадна шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхийг хориглосон. Энэ нь агаарын бохирдолтой холбоотой.

Гэхдээ нийслэлийн иргэдэд хөдөө орон нутагт газар өмчлөх боломж бий. Нийслэлийн иргэд хотын аль ч дүүрэг болон 21 аймгийн алинд нь ч газар өмчлөх эрхтэй.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн долдугаарт зааснаар Монгол Улсын иргэн нь нийслэлд 0.07 буюу 700 ам метр, аймгийн төвд бол 3500 ам метр буюу 0.35 га, сумын төвд бол 5000 ам метр буюу 0.5 га газрыг өмчлөх эрхтэй.

Жилд нийслэлийн 5000-6000 иргэн орон нутагт газар өмчлөхөөр, нийслэлд газар эзэмшээгүй гэх тодорхойлолтоо нийслэлийн нэгдсэн цэгүүдээс авдаг. Өөрийн төрсөн газар, эсвэл өөрт хаана таатай нөхцөл байгаад үндэслэн иргэд орон нутагт газар өмчилж байгаа.

-Ихэвчлэн аль аймагт газар авч байна вэ?

-Төв аймаг болон Өмнөговь аймагт нийслэлийн иргэд газар өмчлөх нь их байдаг. Хөдөө орон нутагт газар өмчлөх нь нийслэлийн иргэдэд нээлттэй.

-Суурьшлын бүсэд газар олгох нөөц байхгүй гэлээ. Нийслэлд газар өмчлөх нь боломжгүй юм байна. Одоогоор нийслэлд хэчнээн иргэн газраа өмчлөөд байна вэ?

-Одоогоор буюу 2003 оноос хойш нийслэлийн 200 мянга 264 иргэн газар өмчилсөн байна.

-Нэг хэсэг цахимаар газар олгосон. Гэвч олгосон ихэнх газар нь амьдрах нөхцөлгүй, дэд бүтэцгүй байсан. Ийм газарт газар авсан иргэд өөр газар авахыг хүсэвч, нэг удаа үнэгүй авах эрхийг нь буцааж болдоггүй. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

-Газрын алба нь дэд бүтэц тавьдаг эрх мэдэл бүхий газар биш. Цахимаар 44 байршилд газар олгосон. Үүний дөрвөн байршилд нь цахилгааны эх үүсвэр тавих боломж гарч байсан ч төсвийн асуудлаас болоод хэрэгжээгүй. Цахимаар газар өмчилсөн 69 мянга 836 мянган иргэн бий. Эдгээр иргэд нь газар өмчилсөн буюу нэг удаа газрыг үнэгүй өмчлөх эрхээ эдэлсэн гэж бүртгэгдсэн байгаа. Цахимаар өмчилсөн газраа буцааж өгөөд өөр газар өмчилье гэсэн хүсэлт маш их ирдэг. Хуулийн дагуу газрыг нэг л удаа үнэгүй өмчлөх эрхтэй бөгөөд энэ эрхээ эдэлсэнд тооцогдоно. Тухайн газар нь дэд бүтэцгүй, амьдрах боломжгүй байгаа болохоор бид Газар өмчлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүсэлтээ Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлсэн.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-05-19 66.181.179.40

Болж л өгвөл гадаадад гарч ажиллах нь зүйтэй ш дээ Солонгос монголчуудыг хүлээж авч их тус хүргэж байна даа Манайхан гадаадад гайгүй ажиллаад болоод байдаг юм шиг. Охидууд л байрны мөнгө хийгээд байх юм. Монгол бол ажил хийхгүй хүнд таарсан хийх хүнд таардаггүй газар юм шиг

Avatar

Зочин 2020-05-19 202.21.108.207

Зуслангийн газраа өмчилж авч чададгүй ээ. Усны хамгаалалтын бүсэд зарим хэсэг нь орсон гэнэ (олон жилийн өмнө хатсан горхины гольдролоос 40-50м-ийн хол байхад шүү). Тэгээд 2 айл зохицоод кадастрын зурагтаа жижиг өөрчлөлт оруулаад ядахдаа нэг нь өмчилж авъя гэхээр урдаас бөөн чирэгдэл хүнд суртал үүсгэж саад хийнэ. Тэгсэн мөртлөө хотын төвөөр Сэлбийн голд тулгаад өчнөөн байшин бариулчих юм. Нөгөө усны хамгаалалтын бүс нь хааччихдаг юм? Ер нь энэ хот төлөвлөлт, газрын албаныхан жинхэнэ 2 нүүртэй

Avatar

Зочин 2020-05-19 59.153.114.44

bvgd avilgchig

Avatar

bgd.n irgen 2020-05-19 59.153.114.44

bvgd avilgachid yum b.aleee,shaal hudlaaa nohod suudag,,tgd hotiin barilgiin hugjliin gazar gj bas avilgchid niileed horiig gishgeh gazargvi bolgoj b.a gants sandal tavihgvi bj..dalan suvag deer barilga barig zuvshuurul ughcuud mergejilten gd suudag nohod bgaam.irgediin tuluu yuch hiideggvi avilgachid,,

Avatar

Зочин 2020-05-19 174.237.132.47

Ардчилсан янхануудын хийж буй үйлдэл!!!

Avatar

Сараа 2020-05-19 174.237.132.47

Бичсэн сэтгэгдэл арилгачихдаг юм б.на…за за

Avatar

Зочин 2020-05-19 202.21.117.6

Юу гэж хариулсаныг хардаа. Газрын алба нь дэд бүтэц тавьдаг эрх мэдэл бүхий газар биш. Төрийн байгууллага ийм л хоорондоо хамтарч ажиллах тал дээр асуудалтай. Тэгвэл суудал бөглөхөө боль. Ажил хийх гэж а**а эд нар.

Avatar

Зочин 2020-05-19 203.91.115.56

Төрийн хамгаалалттай газрыг ЗДТГ-ынхан хүнд өгч байгааг нүдээрээ харж байлаа

Avatar

Зочин 2020-05-19 202.21.108.237

Монголд малчид ба авилгачдаас бусдаар ард иргэдэд амьдрах боломж байгаамуу? арга ядсандаа л амьдрахчаа аядаж бшд, болдогсон бол Монголчууд тэр аяаараа гадаадад гарч ажиллаж амьдрах л бодолтой байдаг. Сайхан Монгол орон минь гэдэг чинь уянгын халил шд.

Avatar

ЛХАГВА 2020-05-19 202.9.46.94

БҮГДЭЭРЭЭ 4 УУЛЫН ДУНД АМЬДРАХ АРАГГҮЙ БОЛСОНЫГ ОДОО Л УХААРЦГААЖ БАЙГАА ЮМ УУ. МОНГОЛД АЙЛ ГЭР АМЬДРАЛАА АВААД ЯВЧИХ ГАЗАР АЛГА УУ. ЭНЭ ХӨДӨӨГ ОРХИГДУУЛСАН ОЛОН ЖИЛИЙН БОДЛОГЫН АЛДАА.

Avatar

Зочин 2020-05-19 202.179.25.253

Газрын албанд маш том өөрчлөлт хийхгүй бол болохоо байсан маш хэцүү газар болсон байна, Шинэ сургууль төгссөн цэвэр хүмүүс ажиллаж байж цэвэршинэ, Энэ байгууллагыг удирдаж байгаа хүмүүс яана даа, нэг л өдөр дээлээ нөмрөх вий

Avatar

зо 2020-05-19 202.9.40.85

хөөе газарын наймаачин авгай минь танай газрын албаны луйварчид дэд бүтэц тавьсан газаруудыг бүгдийг нь авчихаад ядарсан иргэддээ дамлан зардаг биздээ үхэж байвал таарах шуналын туламнууд ядарсан хүмүүсийг шулж байгаа та нар үйлийн үр гэж байдаг юм шүү гэдэгийг ойлго

Avatar

Зочин 2020-05-19 59.153.115.161

Сонгуулийн хувьсгал хийе

Avatar

Дорж 2020-05-19 59.153.115.161

Хулгайч, Хулхи, Хүрэлсүхийн Засгийн газрын балаг дуусдаггүй ээ. Сонгуулийн хувьсгалаар шинэчилцгээе БҮГДЭЭРЭЭ

Avatar

Зочин 2020-05-19 103.26.193.192

Өмчлөх газар байхгүй гэнэ үү? Зуслангийн газар зарна гэсэн зар сайтуудаар дүүрэн байна. Гэрчилгээг нь гаргаад өгнөө л гэж байна. Газрын албаныхны л наймаа биз дээ. 0,7 өмчлөөгүй гааг зэмшээгүй зөндөө хүн байгаа, эзэмших өмчлөх хүсэлтэй л байгаа. Байхгүй гэчихээд өөрсдөө зарж байгааг шалгах газар нь шалгаж ном журманд нь оруулаасай

Avatar

mm 2020-05-19 66.181.168.8

газрын албаны новшнууд эргэн тойрон хоосон газар байхад хүний амьдарч байгаа гэрчилгээгээ авах гээд хөөцөлдөж байгаа газрыг урьтаж авчаад хүссэн үнээрээ өөрт нь зарах гэдэг, авахгүй гэвэл хашаа байшинг нь хууль далайлгаж нураана гэж сүрдүүлдэг заваан луйварчингууд байдаг юм бналээ

Avatar

БАЯРСАЙХАН 2020-05-19 103.216.196.10

ЗААВАЛ ГАЗАР АВАХ ЁС ,ХУУЛЬ ДҮРЭМ БАЙХГҮЙ? ГАЗАР ШИГ ХЭРЭГГҮЙ ХОГ БАЙХГҮЙГ БИ ГЭР БҮЛЭЭРЭЭ МЭДЭРСЭН ХҮН БАЙНА?1ЗУСЛАНГИЙН ГАЗАР ЗУНЫ БАЙР АВСАН МАНААЧИД НЬ ХӨЛС ТӨЛНӨ ЭРГЭЖ ТОЙРНО ХУЛГАЙЧ ТОНООД АРГАА БАРААД ҮНЭГҮЙ ШАХУУ ЗАРСАН СУГАЛААГААР УБ-Н БАРУУН ХОЙНЬ ЭХНЭР 2ХҮҮ ГАЗАР ХОЖСОН 4ДУГУЙ ЗООГООД ХАЯСАН ТОГ УС БАЙХГҮЙ 10-ДЖИЛ ЗАРЛААД 1ХОНИНООС Ч ХАМААГҮЙ ЗАРАХ ГЭЭД ХЭН Ч АВДАГГҮЙ, БҮР ШИЛ АРХИНААС Ч ХАМААГҮЙ ӨГНӨ ГЭСЭН ХҮН Ч БАЙНА ЛЭЭ

Avatar

Зочин 2020-05-19 202.126.88.204

Ali 2013 onii tsahim umchluluur SHD 21-r horoonii Burhantiin am gj gazar ug n azaar umchluh erh taarsiin gewch odoo boltol umchluh gerchilgeeg gargaj uguhgui yumaa ingej irgeded hund surtal uchruulj bolmorgui l yum ug n yah estoi we

Avatar

Zochin 2020-05-19 202.179.25.156

Dandaa bichseniig arilgadag chariugui site.

Avatar

Zochin 2020-05-19 202.179.25.156

Ded butechgui tegeed L bid avsan gazraa aschiglaj chadadgui I, odoo yaach be

Avatar

зочин 2020-05-19 182.160.0.13

өөрсдөө л ийм сонголт хийж, сонгууль дөхөхөөр худаг цахилгаанаа нэр дэвшигчдээр штйдүүлдэг практик угжраад удсан

Avatar

mnmanmna 2020-05-19 202.9.40.26

iim erguu avgai tord xereggui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж