"НҮБ-ын АНДЭЗНК манай улсын нийгэм, эдийн засагт өндөр хувь нэмэр оруулсан" | News.MN

"НҮБ-ын АНДЭЗНК манай улсын нийгэм, эдийн засагт өндөр хувь нэмэр оруулсан"

"НҮБ-ын АНДЭЗНК манай улсын нийгэм, эдийн засагт өндөр хувь нэмэр оруулсан"

"НҮБ-ын АНДЭЗНК манай улсын нийгэм, эдийн засагт өндөр хувь нэмэр оруулсан"

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын 76 дугаар чуулган тавдугаар сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр явагдана. Нээлтийн үйл ажиллагааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар удирдах бөгөөд нээлтийн дараа чуулганы даргын үүрэгт ажлыг Бангладеш Улсад хүлээлгэн өгөх юм. Энэ талаар ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаатай ярилцлаа.


-Юуны түрүүнд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс/АНДЭЗНК/-ын талаар товч танилцуулахгүй юу?

-НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс/АНДЭЗНК/ нь бүс нутгийнхаа эдийн засгийн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад учирч буй бэрхшээл сорилтыг даван туулах, шинэлэг арга замыг олж хэрэгжүүлэх талаар гишүүн орнуудад стратегийн дүн шинжилгээ хийж, бодлогын санал боловсруулж, дэмжлэг үзүүлдэг байгууллага юм. Мөн гишүүн орнуудынхаа боловсон хүчний чадавхыг сайжруулах, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд голлон ажилладаг.

АНДЭЗНК-ын удирдах дээд байгууллага нь жил бүр чуулдаг чуулган юм. Чуулганаар бүс нутгийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн асуудал, мөн өөрийн салбар бүтэц болох хороодоос гаргасан санал, зөвлөмжийг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргадаг. 2019 оны тавдугаар сард Комиссын 75 дугаар чуулган Бангкок хотноо болсон бөгөөд чуулганыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даргалсан.

Өнөөдөр дэлхий нийтийн өмнө тулгарч буй коронавирусын халдварыг хэрхэн хамтдаа даван туулах, улмаар бүс нутгийн улс орнуудын эдийн засгийг хэрхэн сэргээх талаар гишүүн орнуудтайгаа хамтарч ажиллах цаг үеийн шаардлага тулгарч байна.

АНДЭЗНК-Монгол Улсын харилцааны түүх анх хэзээ үүссэн юм бэ?

-Монгол Улс АНДЭЗНК-ын гишүүнээр 1961 онд элссэн. Ази, Номхон далайн улс орнуудтай хоёр талын болон олон талт хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг байдаг. 1990-ээд оны эхэн үеэс эхлэн манай улс гадаад харилцааны энэхүү тэргүүлэх чиглэлд ихээхэн ач холбогдол өгч, НҮБ-ын АНДЭЗНК-ын хүрээнд гишүүн орнуудтай олон талт болон хоёр талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарлаа хандуулж ирсэн.

-НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы даргаар ГХ-ны сайд Д.Цогтбаатар ажиллаж буй хугацаандаа ямар асуудалд илүүтэй анхаарч ажиллав?

-АНДЭЗНК-ын чуулганы даргаар ажиллах хугацаандаа гишүүн 53 орны эрх ашгийг хамгаалж ажиллалаа. Дээр хэлсэнчлэн, бүс нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, транзит тээврийг хөнгөвчлөх, далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг асуудалд холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гарган батлуулж, тогтвортой хөгжлийн асуудлаар хэд хэдэн хурлыг амжилттай зохион байгуулсан.

-НҮБ дахь Монгол Улсын идэвхтэй оролцооны бас нэгэн хэлбэр нь янз бүрийн сонгуульт байгууллагад орж ажиллах явдал. АНДЭЗНК-т Монгол Улсын эзлэх байр суурийн тухайд?

-НҮБ-ын АНДЭЗНК-ын идэвхтэй орны нэгд манай улс зүй ёсоор тооцогддог. Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайвныг бэхжүүлэх, нийгэм, эдийн засаг, улс төрийн яриа хэлэлцээрийг урагшуулахад өөрсдийнхөө дуу хоолойг идэвхтэй хүргэдэг. Манай улс НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 45, 55 дугаар чуулганыг даргалж байсан.

20 жилийн дараа чуулганы даргаар ажиллаж байгаа нь НҮБ болон түүний системийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Нөгөө талаар Д.Цогтбаатар сайд мэргэжлийн дипломат хүний хувьд олон жилийн өмнөөс Комиссын үйл ажиллгаанд идэвхтэй оролцож байсны хувьд АНДЭЗНК-ын  гишүүн орнууд санал гаргаснаар 75 дугаар чуулганы даргаар томилогдсон.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын даргалж буй 75 дугаар чуулганаар Монгол Улс Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын төгсгөлийн баримт бичиг, мөн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийн асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх тогтоолуудыг тус тус санаачлан батлуулсан. Мөн манай улс Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөл болон Гамшгийн мэдээллийн менежментийг хөгжүүлэх Ази, Номхон далайн төвийн Удирдах зөвлөлийн 2019-2022 оны гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна.

-Өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд аль салбарт түлхүү хамтын ажиллагаатай байсан бэ?

-Худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, ядуурлыг бууруулах, эрчим хүч, гамшгийн эрсдэлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна.

АНДЭЗНК-ын  дэмжлэгтэйгээр ядуурлыг бууруулах чиглэлд хэд хэдэн удаагийн томоохон судалгаануудыг хийсэн. Тус судалгааг хөндлөнгийн байгууллага хийсэн гэдэг утгаараа ядуурлыг бууруулах, эдийн засгийг дэмжих чиглэлд ач холбогдол өгнө гэж харж байгаа. Түүнчлэн, Д.Цогтбаатар сайдын санаачилгын дагуу АНДЭЗНК болон Гадаад харилцааны яамны дэргэд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын судалгааны төвүүдийн хооронд хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

-АНДЭЗНК гишүүн орнуудынхаа боловсон хүчний чадавхыг сайжруулах, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд голлон ажилладаг гэлээ. Манай улсад хэрэгжсэн төслүүдээс дурдвал?

-АНДЭЗНК манай улсын нийгэм, эдийн засагт өндөр хувь нэмэр оруулсны хувьд Монгол Улсын хөгжлийн гол түнш байгууллагын нэг. 2008 оноос хойш Монгол Улс тээврийн хамтын ажиллагаа, эдийн засгийн интеграц, уялдаа холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ногоон хөгжил, нүүдлийн шувуудыг хамгаалах, гамшгийн эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, мэдээлэл, харилцаа холбооны технологи зэрэг чиглэлээр нийт 988.8 мянган ам.долларын өртөг бүхий 79 төсөлд хамрагдсан. Түүнчлэн Комиссын дэмжлэгтэйгээр олон улсын 25 арга хэмжээг хамтран зохион байгуулсан. Мөн  2004 оноос хойш 160.1 мянган ам.долларын өртөг бүхий нийт 40 гаруй арга хэмжээг  Комиссын санхүүжилтээр манай улсад зохион байгуулсан.

-Удахгүй болох НҮБ-ын АНДЭЗНК-ын 76 дугаар чуулганы гол сэдэв нь юу байх вэ?

-Өнгөрсөн жил Комиссын 75 дугаар чуулган “Иргэдийг чадавхжуулах, тэдний тэгш, хүртээмжтэй оролцоог хангах нь” сэдвийн хүрээнд болсон бөгөөд “хэнийг ч орхихгүй” гэсэн уриатай Тогтвортой хөгжлийн зорилгууд, тэр дундаа орлого, ажлын байр, боловсролын тэгш бус хуваарилалтыг Ази, Номхон далайн бүс нутагт хэрхэн бууруулах асуудлыг хэлэлцсэн.

Энэ жилийн чуулганы сэдэв нь  далайн асуудлаар түлхүү ярилцана. Хэдийгээр биднээс хол сэдэв мэт боловч манай бүс нутгийн хамгийн чухал асуудлын нэг юм.

Мөн бүс нутгийн хэмжээнд Covid-19 цар тахлыг эрсдэл багатайгаар хэрхэн даван туулах вэ гэдгийг гишүүн орнууд ярилцана. Дэлхий нийтийг хамарсан цар тахал нь олон улсын харилцаанд шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Комиссын чуулганы үеэр Монгол Улсын дэвшүүлж буй нэгэн санаачилгыг танилцуулна. Тус санаачилгын гол агуулга нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх үүргийг нэмэх, онцгой нөхцөл байдлын үед хамтран ажиллах бүсийн хэмжээний хамтын ажиллагааны яаралтай тусламжийн төвийг тус байгууллагын дэргэд байгуулах санаачилга юм.

-Манай улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр/АПТА/-т нэгдэн ороод удаагүй байгаа. Энэхүү хэлэлцээрт нэгдэн орсноор Монгол Улсад ямар шинэ боломжууд нээгдэх вэ?

-Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг хэлэлцээрийн гишүүн зургаан улсад нийт 10 мянга 677 нэр төрлийн бараа экспортлоход 5 хувиас 100 хувь дунджаар 30 хувийн гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм. Тус хэлэлцээр ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хэрэгжих тул холбогдох бэлтгэлийг бид ханган хангаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-19 202.9.40.113

Товч бөгөөд тодорхой сайн ярилцлага байна.

Avatar

Зочин 2020-05-19 89.187.162.123

Оффшорчин, хар тамхины мафийн толгойлогч Цогтбаатарын албан тушаалаа урвуулан ашиглаж хийж буй хууль бус сонгуулийн энэ сурталчилгаагааг зогсоо.

Avatar

Зочин 2020-05-19 49.190.155.175

Үхсэн баac

Avatar

Зочин 2020-05-19 202.70.34.70

Мэргэжлийн хүн, ажлаа л ярьсан байна. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-05-19 103.229.122.41

Ha ha saihan pyldaga hiijeene dee. Tanai uruvgur har tamhinii ajilaa tsegtsleed 1 horoond ireerei

Avatar

Зочин 2020-05-19 59.153.112.67

Зайл даа монгол төрөөс

Avatar

Зочин 2020-05-19 66.181.161.58

"… даргыг … гүйцэтгэлээ" ??? Юу гэсэн үг вэ? "… даргын үүргийг гүйцэтгэлээ" гэж хэлэх гэсэн юм уу?

Avatar

Зочин 2020-05-19 103.229.122.166

Тэгвэл НУБ -дээ ажилладаа, Монголд бол юу ч хийсэнгуй!!! ГХЯ бурэн дампуурчихаад бн.

Avatar

Зочин 2020-05-19 202.126.89.219

Чуулган 21- нд болох гэж байдаг. Гэтэл чуулганы даргыг нэр төртэй гүйцэтгэлээ гэх. Ойлгосонгүй.болоогүй байгаа чуулганыг нэр төртэй даргалсан юм уу ? Нэр төртэй гэдэг үгийг хасчихвал яах вэ ? Цогтбаатар сайд, Цогтбаатар дарга, Цогтбаатар сайд, Цогтбаатар дарга, мөн ч олон удаа давтжээ. Энэ эмэгтэй зайлуул …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж