Хяналтаа сулруулж болохгүйг гэрчилсэн зургаан орны жишээ | News.MN

Хяналтаа сулруулж болохгүйг гэрчилсэн зургаан орны жишээ

Хяналтаа сулруулж болохгүйг гэрчилсэн зургаан орны жишээ

Хяналтаа сулруулж болохгүйг гэрчилсэн зургаан орны жишээ

Дэлхий дахинаа COVID-19 өвчнөөр 4,8 сая хүнийг өвчилж, 317 мянга гаруй хүн нас бараад байна. Цар тахлын эсрэг олон улс хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг авсан нь эдийн засагт том цохилт болж, хямралд орж эхэлжээ. Улмаар халдварын тархалтыг хяналтдаа авсан гэж үзсэн зарим орнууд эдийн засгаа дэмжихийн тулд хөл хорио, хатуу хязгаарлалтын арга хэмжээ сулруулав. Гэвч хөл хориог сулруулахтай зэрэгцэн халдварын тархалт дахин нэмэгдсэнээр Хятад, Герман, Иран, Өмнөд Солонгос, Ливан, Саудын Араб зэрэг орнууд дахин хязгаарлалтын арга хэмжээг авчээ. Ингэхдээ тэд улс орон даяар хөл хорихын оронд тодорхой халдварын голомт бүс нутгийн тусгаарлах зэрэг арга хэмжээг авчээ. Тухайлбал,

ХЯТАД ХЭСЭГЧИЛСЭН БАЙДЛААР ХӨЛ ХОРИОГ ТОГТООВ

Халдварын голомт Хятад улсад анхны хөл хориог тогтоосон. Хятадын Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард анх халдвар бүртгэгдсэн Ухань хот, дараа нь нийт муж, эцэст нь хоёрдугаар сарын дунд үе гэхэд хүн амын талыг хөл хорьж, хөдөлгөөнийг хязгаарласан. Үүний ачаар гуравдугаар сарын эхээр өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо 200 хүрэхгүй болж, сарын эцсээс ээлж, дараагаар хөл хориог сулруулж эхэлсэн. Гэхдээ зарим хотын удирдлагууд хөл хориог нөхцөл байдалд тохируулан өөрчилж байв. Тухайлбал, гуравдугаар сарын 23-нд Хятадад кинотеатруудыг нээсэн ч гурав хоногийн дараа дахин хаасан. Мөн Ухань хотын оршин суугчид гуравдугаар сарын 28-аас гэрээсээ гарах эрхтэй болсон ч тав хоногийн дараа шийдвэрийг цуцалжээ. Уханьд халдвар дахин бүртгэгдэж эхэлснээр Засгийн газраас бүх оршин суугчдыг оношилгоонд хамруулахаар дахин хөл хорио тогтоосон байна.

ГЕРМАН ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН МУЖУУДАД ГОЛ АНХААРЛАА ХАНДУУЛЖ БАЙНА

Герман улс коронавирусийн эсрэг хатуу хөл хориогоо сулруулж, ирэх Бямба гаригаас хилээ нээхээр төлөвлөсөн ч зарим мужуудад халдварын шинэ тохиолдол огцом нэмэгдэх болжээ. Германд зарим дэлгүүр, сургуулиудыг нээсэн талаар “Reuters” агентлаг мэдээлсэн. Гэхдээ орон нутгийн удирдлагаас халдварын тохиолдол өссөн гурван мужид онц байдал тогтоожээ. Ингэхдээ олон нийтийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлах, үйлдвэрийн бүх ажилчдыг оношилгоонд хамруулахаар заасан байна. Германы канцлер Ангела Меркель хөл хориог сулруулж байгааг зарлахдаа шаардлагатай бол дахин онц байдал тогтооно гэдгийг анхааруулсан юм.

ӨМНӨД СОЛОНГОС СУРГУУЛЬ ЗАРИМ БИЗНЕСИЙГ НЭЭХЭЭ ХОЙШЛУУЛАВ

Коронавирусийн халдварын эсрэг тэмцэлд Өмнөд Солонгосын Засгийн газар нийтийг хамарсан оношилгоо, хавьтлыг илрүүлэх чадамжаараа сайшаагдаж байсан. Гэвч баар, шөнийн клубуудыг нээсний дараа халдварын тохиолдол огцом нэмэгдсэн юм. Сөүл хотын олон соёлыг цогцлоосон Итэвон дүүрэгт шоудсан халдвартай эрэгтэй 100 гаруй хүнд өвчнийг халдааснаар баар, шөнийн клубуудыг нээсэн нь буруу шийдвэр байсныг ухаарч, цуцалсан. Улмаар сургууль, зарим бизнесүүдийг нээх ажил дахин хойшилсон байна.

ИРАН НЭГЭЭС БУСАД МУЖУУДЫГ НЭЭЖЭЭ

Иранд коронавирусийн халдварт эрт илэрсэн. Иранд хоёрдугаар сарын сүүлээр орон даяар хөл хорио тогтоож, 14 мужид сургууль соёлын төвүүдийг хаасан. Улмаар гуравдугаар сарын дундаас дэлгүүр, нийтийн эзэмшлийн талбайнуудыг хаажээ. Хөл хорио Ираны эдийн засагт том цохилт болж, 15 хувиар агшсан байна. Тиймээс Ираны Засгийн газраас Даваа гаригт баруун өмнөд хэсгийн Хүзестан мужаас бусад нутгуудад сургуулиудыг нээж эхэлжээ. Иранд халдварын шинэ тохиолдол тогтвортой буурч байсан. Гэвч тавдугаар сарын 2-нд шинээр 800 орчим тохиолдол илэрч, түүнээс хойш өсч байна. Ираны албаныхан халдварын тархалт нэмэгдсэн нь иргэд зай барих журмыг сайтар сахихгүй байгаатай холбоотой хэмээн тайлбарлажээ.

ЛИВАН ХӨЛ ХОРИОГ ЦУЦАЛЖ, ДАХИН ТОГТООЖ, ЦУЦЛАВ

Ливанд гуравдугаар сарын 21-ээс бүх нийтийн хөл хорио тогтоосон. Харин дөрөвдүгээр сарын дундаас халдварын тархалт саарч эхэлснээр долоо хоногийн хугацаатай баар, ресторан, үсчин, засварчин зэрэг газруудыг нээж туршсан. Гэвч энэ үеэр халдварын тохиолдол дахин нэмэгдсэн тул дахин хөл хорио тогтоожээ. Харин энэ долоо хоногийн эхээр хөл хориог цуцалж, зөвхөн халдвар бүртгэгдсэн газруудыг хаалттай үлдээсэн аж. Ливанд эмийн сан, супермаркетуудыг нээлттэй үлдээж, хилээ хаасан хэвээр байна.

САУДЫН АРАБТ ШАШНЫ РАМАДАН САРЫГ ТОХИОЛДУУЛАН ХӨЛ ХОРИОГОО ЦУЦАЛСАН

Исламын шашны Рамадан сарыг тохиолдуулан Саудын Араб нь хөл хориогоо зөөлрүүлсэн. Тус улсад гуравдугаар сарын 29-өөс бүх албан газруудыг хааж, гудамжнуудыг ариутган, хөл хорио тогтоосон. Хорио цээрийн дэглэмийг зөрчсөн хүнийг 800 ам.доллароор торгох шийдвэр гаргажээ. Гэхдээ Рамадан сарыг тохиолдуулан исламын мөргөлчдийн ихээр цуглардаг Мекка хотын Их сүмийг цөөн тооны хүмүүс нэг удаад цуглахаар зохицуулан нээжээ. Тус улсад хөл хориог дөрөвдүгээр сарын 24-өөс зөөлрүүлж, иргэдийг гэр бүл, найз нөхдөөрөө цуглан өдрийн цагаар зоог барихыг зөвшөөрчээ. Мөн иргэд 09.00-17.00 цагийн хооронд зарим нээлттэй дэлгүүр, захуудаар үйлчлүүлэх боломжтой болжээ. Үүнээс үүдэн Саудын Арабт энэ тавдугаар сарын эхээр шинэ халдварын тоо өдөрт 1600-2000 болж нэмэгджээ. Улмаар Засгийн газраас тавдугаар сарын 23-ын хүртэл дахин тав хоногийн хөл хориог тогтоосон байна. Тухайн өдөр исламын шашинтнууд Рамадан сарын үдэлтийн Эйд аль-Фитр гэдэг баярыг тэмдэглэдэг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-19 130.253.28.12

kmp-pr

Avatar

mkpb 2020-05-19 130.253.28.12

chncn

Avatar

mkpb,conguuli 2020-05-19 130.253.28.12

chch

Avatar

gadniixantai geree kntrkt xiixgyi bx, 2020-05-19 130.253.28.12

GAPIIN YSEG ZURAXGYI BX-yabp todorxoilogdono. opon opondoo.

Avatar

yabp tdlno. 2020-05-19 130.253.28.12

gadniixantai GEREE GARIIN YSEG ZUPAXGYI BX.

Avatar

xyatdyyd medej bgaa -xync,yc, (tpns) 2020-05-19 130.253.28.12

kopona FAKE xyyramchxan xynii.
gadniixang opyylaxgyi bx. samyyntai opnyyd. BATALGAAT.
ZERGELDEE baixgyi, xamaapalgyi bx.

Avatar

oopiin =xamaaralgyi bx. 2020-05-19 130.253.28.12

ijil byryy,tulublultgyi,end saixan zam bn, delgyyr bn.pd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж