Хүүхдийн мөнгөний тодорхой хувийг хүүхдийн хадгаламжинд…

Хуучирсан мэдээ: 2020.05.19-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгөний тодорхой хувийг хүүхдийн хадгаламжинд…

Коронавирусийн хямралыг даван туулахад чиглэгдсэн багц арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн Газраас хүүхэд бүрд зургаан сарын хугацаанд сар бүр 100 мянган төгрөг олгохоор болсон. Үүний дагуу 4 сарын хүүхдийн 30,000 төгрөг дээр нэмж 70,000 төгрөгийг олгоод байна. Энэ мөнгө бол таны хүүхдийн сайн сайхны төлөө зарцуулагдах ёстой. Гэвч зарим үед хүүхдийнхээ мөнгийг буруу зүйлд зарцуулах, харин нь ч эсрэгээрээ хүүхдийн эсрэг зарцуулагдан гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нөхцөлийг хүртэл үүсгэж байгаа нь харамсалтай.

Тэгвэл хүүхдэдээ хайртай тэдний ирээдүйд санаа зовнидог эцэг эхчүүд хүүхдийнхээ мөнгийг бүтэн дүнгээр болон тодорхой хувийг 18 нас хүртэл хугацаатай хадгаламж болгож байна. Хэрвээ та өөрийнхөө хүүхдэдээ хүүхдийн мөнгөөр нь хуримтлал үүсгэж амжаагүй байгаа бол хүүхэд тань насанд хүрсэн үедээ өөрийн хэрэгцээг зээлээр биш өөрийнхөө хуримтлалаар шийдвэрлэх боломжтойг санан өнөөдрөөс хүүхдийнхээ ирээдүйн төлөө хуримтлуулж эхлээрэй.

Урд нь бид хүүхдийн мөнгө 20,000 болон 30,000 төгрөг байхад зарцуулж болоод байсан бол одоо энэ мөнгө 7 дахин нэмэгдсэн учраас үүнийхээ тодорхой хувийг хуримтлал болгон хийхэд тийм хэцүү гэж үү? Та хүүхдийнхээ мөнгийг аль ч банкаар авдаг байсан хамаагүй арилжааны банкуудаас хамгийн өндөр хүүг санал болгож буй банкинд 18 нас хүртэл нь хадгаламж болгон хийлгэх боломжтой. Та нэг удаа банкинд очиж гэрээ хийхэд л хангалттай.

Капитрон банкнаас хүүхдийнхээ мөнгийг хуримтлуулах өндөр хүүтэй “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжийг санал болгож байна. Та хүүхдийнхээ мөнгийг “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжид 18 нас хүртэл нь банкнаас зарласан хамгийн өндөр хүүгээр хүү тооцуулан авах хамгийн таатай нөхцөлтэй юм. Өнөөдрийн хувьд “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламж жилийн 14.0% хүүгээр таны хүүхдийн мөнгийг арвижуулж байна.

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж