Баянхошуунд гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.18-нд нийтлэгдсэн

Баянхошуунд гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Баянхошуунд гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баянхошуунд өнөөдөр /2020.05.18/ тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр Баянхошууны 112-ын буудал орчимд өдрийн 15:30 цагийн үед гурван автомашин мөргөлдөж, хүн бэртсэн байна.

Одоогоор ослын улмаас хэдэн хүн бэртэл авсан нь тодорхойгүй байгаа аж. Ослын шалтгааныг тодруулахаар Тээврийн цагдаагийн алба хаагчид хэргийн газарт хэмжилтийг хийж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Тухайн ослын улмаас Хөтөл чиглэлийн автозамын ачаалал нэмэгдэж, замын түгжрэл эрс нэмэгдсэн байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж