Пуэрто-Рикочууд АНУ-ын 51 дэх муж болох эсэхээ арваннэгдүгээр сард шийднэ | News.MN

Пуэрто-Рикочууд АНУ-ын 51 дэх муж болох эсэхээ арваннэгдүгээр сард шийднэ

Пуэрто-Рикочууд АНУ-ын 51 дэх муж болох эсэхээ арваннэгдүгээр сард шийднэ

Пуэрто-Рикочууд АНУ-ын 51 дэх муж болох эсэхээ арваннэгдүгээр сард шийднэ

Пуэрто-Рико арлыг АНУ-ын муж улс болгох талаар бүх нийтийн санал асуулгыг энэ намар зохион байгуулна гэж тус арлын захирагч Ванда Васкес мэдэгджээ. Энэхүү санал асуулга арваннэгдүгээр сарын 3-нд болох ба 1967 оноос хойш тав дахь удаагаа ийм санал асуулга явуулах гэж байгаа нь энэ юм. Хамгийн сүүлд 2017 онд ийм санал асуулга болж нийт салан өгсөн хүмүүсийн 97 хувь нь АНУ-ын муж болохыг хүлээн зөвшөөрсөн ч санал асуулгын ирц 23 хувьтай байсан учир тооцогдоогүй юм.

Тэртээ 1898 оны Испани-Америкийн дайны үеэр АНУ худалдан авсан Пуэрто-Рико арлын олон улсын эрх зүйн статус олон жилийн турш эргэлзээтэй байгаа билээ. Арлын оршин суугчид АНУ-ын иргэнд тооцогддог боловч холбооны улсын төсөвт татвар төлдөггүй, мөн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхгүй байдаг аж.

Тус арал нь АНУ-ын 51 дэх муж болохын тулд иргэдийн олонхи саналаар үүнийг зөвшөөрсөн байх ёстой ба санал асуулгын дүнг Конгресс батлах ёстой юм байна.

Ойролцоогоор 70 тэрбум ам.долларын өртэй, 45 хувийн ядууралтай, боловсрол, эрүүл мэнд, тэтгэврийн систем нь уналтын байдалтай байгаа Пуэрто-Рико нь муж улсын статустай болбол арлынхан АНУ-ын 50 муж улстай адил холбооны засгийн газраас төсөв авах, Цагаан ордонд суух ерөнхийлөгчийг сонгох эрхтэй болох юм.

Эх сурвалж: Foxnews

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2020-05-18 70.181.127.87

Ulsaa hudaldah sanaa yaj turdug baina aa.munch gaihmaar yum daa.zauuchuud mine hynii erhend jargahaar uuriin erheer zuv gedeg yg baidag yum.ene hyyhed yana daa

Avatar

бод 2020-05-18 192.82.77.147

Puerto Rico бол өөр жишээ шүү нөхөр минь

Avatar

Zochin 2020-05-18 59.153.115.206

Oros Khyatadyn dund bgaa bid Amerikiin 53 dah uls bolyo! Mongolchuud min bodooroi!

Avatar

Зочин 2020-05-18 192.82.64.251

Орк чинь улс мужаа ч ялгахгүй хэвтэж

Avatar

ББ 2020-05-18 103.229.121.144

Газрыг нь чинь баян Америкчууд үнэ цохиод авчихна. Тэгээд чамайг амьдрах газаргүй болохоор индианчуудтай адилхан тэтгэлэг өгсөн болж архидуулж байгаад үр удмаар чинь устгана. Хулхи ч гэсэн бөхөө үзээд, айргаа ууж тааваараа амьдрах зүгээр л мөрөөдөл төдий үлдэх байх даа. Арай ч муу амалчихав уу?

Avatar

Зочин 2020-05-18 66.181.179.99

ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ӨӨРСӨДӨӨЧ МЭДЭХГҮЙ УРАГШАА УУСААД Л БАЙНА БИШ ҮҮ ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж