Пуэрто-Рико арлыг АНУ-ын муж улс болгох талаар бүх нийтийн санал асуулгыг энэ намар зохион байгуулна гэж тус арлын захирагч Ванда Васкес мэдэгджээ. Энэхүү санал асуулга арваннэгдүгээр сарын 3-нд болох ба 1967 оноос хойш тав дахь удаагаа ийм санал асуулга явуулах гэж байгаа нь энэ юм. Хамгийн сүүлд 2017 онд ийм санал асуулга болж нийт салан өгсөн хүмүүсийн 97 хувь нь АНУ-ын муж болохыг хүлээн зөвшөөрсөн ч санал асуулгын ирц 23 хувьтай байсан учир тооцогдоогүй юм.
Тэртээ 1898 оны Испани-Америкийн дайны үеэр АНУ худалдан авсан Пуэрто-Рико арлын олон улсын эрх зүйн статус олон жилийн турш эргэлзээтэй байгаа билээ. Арлын оршин суугчид АНУ-ын иргэнд тооцогддог боловч холбооны улсын төсөвт татвар төлдөггүй, мөн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхгүй байдаг аж.
Тус арал нь АНУ-ын 51 дэх муж болохын тулд иргэдийн олонхи саналаар үүнийг зөвшөөрсөн байх ёстой ба санал асуулгын дүнг Конгресс батлах ёстой юм байна.
Ойролцоогоор 70 тэрбум ам.долларын өртэй, 45 хувийн ядууралтай, боловсрол, эрүүл мэнд, тэтгэврийн систем нь уналтын байдалтай байгаа Пуэрто-Рико нь муж улсын статустай болбол арлынхан АНУ-ын 50 муж улстай адил холбооны засгийн газраас төсөв авах, Цагаан ордонд суух ерөнхийлөгчийг сонгох эрхтэй болох юм.
Эх сурвалж: Foxnews
Холбоотой мэдээ