Нигерийн Засгийн газар Их Британийн онгоцыг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.18-нд нийтлэгдсэн

Нигерийн Засгийн газар Их Британийн онгоцыг саатуулжээ

Нигерийн Засгийн газар Их Британийн онгоцыг саатуулжээ

Нигерийн Агаарын тээврийн сайд Хади Сирика “Шинэ төрлийн коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Нигерийн агаарын орон зайд арилжааны нислэг үйлдэх хоригийг зөрчсөн тул Их Британийн “Flair Aviation” агаарын тээврийн компанийн онгоцыг саатуулаад байна” хэмээн мэдэгджээ.

“Flair Aviation” авиа компанийн хувьд Нигери улс руу зөвхөн хүмүүнлэгийн нислэг үйлдэх зөвшөөрөл авсан аж. Нигерийн засгийн газраас мэдээлж буйгаар, тус компани арилжааны нислэг үйлдсэн бөгөөд өдгөө нисэх багийн бүрэлдэхүүнээс байцаалт авч буй юм байна.

Нигери улс өнгөрсөн гуравдугаар сард шинэ төрлийн коронавирусийн цар тахалтай холбоотойгоор агаарын орон зайгаа хаажээ. Тус улсын ерөнхийлөгч Мухаммаду Бухари тавдугаар сарын 6-ны өдөр энэхүү хоригоо дөрвөн долоо хоногооор сунгасан байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж