Испанид нэгэн таксины жолооч үнэ төлбөргүй өдөр бүр өвчтэй хүмүүсийг эмнэлэгт хүргэж өгдөг аж. Энэхүү нэр нь үл мэдэгдэх таксины жолооч цар тахал болон өөрийн эрүүл мэндийг үл хайхран тусламж хэрэгтэй хүн бүрийг эмнэлэгт яаралтай авчирдаг тул эмнэлгийн алба хаагчид өнгөрөгч амралтын өдрүүдэд түүнд гэнэтийн бэлэг барин, хүндэтгэл үзүүлжээ.
Энэ тухай тус эмнэлгийн ажилтан орон нутгийн Marca сонинд өгсөн ярилцлагадаа “Бид түүнийг нэгэн өвчтөнг яаралтай шилжүүлэх хэрэгтэй байна гэж дуудсан юм. Харин ирэхэд нь түүнд бид дугтуйтай бэлэн мөнгө болон талархлын захидал бэлэглэсэн. Тэр зүгээр л уйлаад байсан. Үнэхээр сэтгэл хөдөлгөм мөч байсан” хэмээжээ.
Испани улс одоогийн байдлаар тун хүнд байдалд байгаа бөгөөд тус улсын нийт 277 мянга гаруй иргэд шинэ коронавирусийн халдвар авч, 27 мянга гаруй хүн нас барчээ.
ЭХ СУРВАЛЖ: UNILAD.CO.UK
Холбоотой мэдээ