О.Баасанхүү: Энэ бичлэг бол эвлүүлэг

Хуучирсан мэдээ: 2020.05.18-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү: Энэ бичлэг бол эвлүүлэг

О.Баасанхүү: Энэ бичлэг бол эвлүүлэг

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Улсын Ерөнхий прокурорын газарт хандаж байгаагаа мэдэгдлээ. Түүний талаар сошиал орчинд нэгэн бичлэг тарсан бөгөөд тэрхүү бичлэгийг эвлүүлэг гэж мэдэгдээд, сонгуулийн цаг хугацаанд өөрийнх нь нэр хүндэд халдсан зүйл болоо хэмээн онцлов.

Тэрбээр "Сонгуулийн тухай хуулиар 2020 оны УИХ-д сонгуульд нэр дэвшихээр намаасаа мандатаа авсан. Нэр зарласантай зэрэгцээд сошиалд орчинд Б.Хурц, Ж.Бадамжунай буюу МАНАН бүлэглэлийн зохион байгуулалттай гэх бичлэг цацагдсан. Энэ бичлэгийг мэргэжлийн хүмүүсээр үзүүлэхэд улс төрийн тусгай албадад ажилладаг этгээдүүд техник хэрэгсэл ашиглан, эвлүүлж зохион байгуулсан гэх үндэслэлтэй байна. Тиймээс энэ бичлэг хэзээ хаана хийгдсэн, ямар зорилгоор хэн хийсэн, үүнд хууль хүчний байгууллага орсон эсэх асуудлаар техникийн үзлэг хийх хэрэгтэй байна. Гүйцэтгэх ажиллагаа явуулдаг хэдхэн л байгууллага байгаа шүү дээ. Тусгай ажлын хэсэг гаргаж, иймэрхүү зүйлийг таслан зогсоох хэрэгтэй. Ард түмэн шударгаар сонголтоо хийх ёстой" гэв.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
13
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж