С.Амарсайхан: 2021 онд агаарын бохирдлыг 80 хувь бууруулна

Хуучирсан мэдээ: 2020.05.18-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан: 2021 онд агаарын бохирдлыг 80 хувь бууруулна

С.Амарсайхан: 2021 онд агаарын бохирдлыг 80 хувь бууруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр /2020.05.18/ цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийлээ. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга хийхийг дөрөвдүгээр сараас зургадугаар сар хүртэл хориглоод байна. Энэ хүрээнд ой хээрийн түймэр өнгөрсөн оны мөн үеэс 50 гаруй хувиар буурчээ.

Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх найман товчоодод нийт 120 гаруй алба хаагчид ажиллаж байгааг мэдээллээ. Өнөө өглөөний байдлаар нийт 50.204 зорчигч Улаанбаатар хот руу оржээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн 13,220 ААН-ээс 12,750-д нь ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийжээ. Сүхбаатар дүүрэгт 19,968 айл өрхийн нүхэн жорлонд ариутгал хийсэн. Нийтдээ 101,565 жорлонгийн бохирын цооногийг ариутгажээ. Энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэх юм байна.

ГЭРИЙН АЖИГЛАЛТ, ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТААС 3000 ГАРУЙ ИРГЭН ГАРЧЭЭ

Мөн эмнэлгийн хяналтаас гарч, гэрийн тусгаарлалтын хугацаа нь дууссан 3000 гаруй иргэн хэвийн амьдралдаа эргэн оржээ. Тандалт судалгаагаар нийслэлийн хүн амын оршин суугчдын дунд халдварын эрсдэл байхгүй гэсэн дүгнэлт гарчээ.Нийслэлийн есөн дүүргийн 83 өрхийн эрүүл мэндийн төвд тусгаарлалтад гарсан иргэдэд хяналт тавьж байгаа аж.

                           АГААРЫН БОХИРДЛЫГ 2021 ОНД 80 ГАРУЙ ХУВИАР БУУРУУЛНА

Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы мэдээлснээр нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосноор хотын агаарын бохирдлыг 50 гаруй хувиар бууруулжээ. Өнгөрсөн өвөл 150 гаруй мянган тонн түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзсанаар ийнхүү утааг бууруулахад голлон нөлөөлсөн байна. Ирэх наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өвлийн бэлтгэлийг базааж, энэ онд багтаан нийслэл дэх 5000 гаруй уурын зуухыг цэгцлэхээр болжээ. Ингэснээр дахин 150 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзаж утааг 30 хувиар бууруулах гэнэ. Энэ бүх арга хэмжээний хүрээнд  2021 оны хавар гэхэд нийслэлийн утааг 80 хувиас багагүй бууруулахаар төлөвлөжээ. Мөн утаанаас илүү хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлж буй хөрсний бохирдлын асуудлыг цэгцлэхэд айл өрхүүдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Энэ талаар хотын дарга С.Амарсайханы хэлснээр айл өрхөд түрээслээд өмчлөх хэлбэрээр  “нэг байр нэг яндан” гэсэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн шинэ Майдар хот байгуулж хотын төвлөрлийг бууруулснаар агаар, хөрсний бохирдлын асуудлыг шийднэ гэж төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдлоос үүдсэн гэдэсний савханцар өвчнөөр жилд 3800 гаруй хүүхэд амь насаа алддаг байна.

ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ ГУТААСАН ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖИД ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦНО

Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы хэлснээр нийслэлийн өнгө үзэмжийг гутаасан иргэн аж ахуй нэгжүүдэд хашаагаа шинэчлэх шаардлагыг зургадугаар сарын 1-н хүртэл тавьж, хяналт, зөвлөгөө өгөх юм байна. Хэрэв шаардлага биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болжээ.

Нийслэлийн Засаг дарга С.АМАРСАЙХАН:

-Хотын хэмжээнд зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй газар, барилгын үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгжүүд хашаа татдаг, гаднах орчин тойрноо тохижуулдаггүй цэвэрлэдэггүй хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлдөг, хүний амь нас, эд хөрөнгөнд заналхийлдэг асуудал одоо ч яригдаж байгаа. Тиймээс  айл өрх, аж ахуй нэгжүүдэд хашаагаа шинэчлэх шаардлагыг зургадугаар сарын 1-н хүртэл тавина. Барилгын компаниуд нэг стандарттай хашаа татах ёстой.  Хэрэв шаардлага биелүүлээгүй хашаагаа шинэчлээгүй бол хотын захиргаанаас хашааг нь нураах, шинэчлэх ажлыг зохион байгуулж зардлыг хувь хүн, аж ахуй нэгжээр гаргуулна. Цаашлаад өмчилсөн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл байх нь хамаагүй газрын зөвшөөрлийн асуудалтай нь ярина. Түүнчлэн хүнд суртал гаргаж буй төрийн доод, дунд шатны алба тушаалтнуудад зохих ёсны хариуцлагыг тооцож байна гэлээ. Хашаагаа шинэчлээгүй айл өрхүүдийн газар өмчлөл, барилгын компаниудын тусгай зөвшөөрөлтэй ярина. Ингэж байж иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж