Дарханд илэрсэн коронавирусийн тохиолдлыг ХӨСҮТ-рүү шилжүүлжээ | News.MN

Дарханд илэрсэн коронавирусийн тохиолдлыг ХӨСҮТ-рүү шилжүүлжээ

Дарханд илэрсэн коронавирусийн тохиолдлыг ХӨСҮТ-рүү шилжүүлжээ

Дарханд илэрсэн коронавирусийн тохиолдлыг ХӨСҮТ-рүү шилжүүлжээ

Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол өнөөдөр /2020.05.18/ дөрвөөр нэмэгдсэнээр нийт бүртгэгдсэн тохиолдол 140 болоод байна.

Шинээр бүртгэгдсэн дөрвөн тохиолдлын хувьд Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан нэг, Орхон аймагт тусгаарлагдаж байсан хоёр, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан цэргийн сургуулийн оюутнаас илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлсэн.

Тэгвэл Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлагдаж, батлагдсан гурван тохиолдлыг ХӨСҮТ рүү шилжүүлж, авах ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Дархан-Уул аймагт  илэрсэн тохиолдлын талаар тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б. Батцэнгэл хэлэхдээ  “Дархан-Уул аймгийн хувьд тавдугаар сарын 14,15-ны өдрүүдэд нийтдээ 135 хүнийг тусгаарлалтад авсан.  Улмаар тавдугаар сарын 15-нд Москва хотоос орж ирсэн эмэгтэй оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн гэдэг нь өнөөдөр албан ёсоор ХӨСҮТ-ээс баталгаажиж ирсэн. Тиймээс  зөвлөгөөн хийсний дараа тухайн хүнийг ХӨСҮТ-рүү  шилжүүллээ.  Тухайн хүнтэй ойрхон байсан  хүмүүсийг олж тогтоох тандалтын ажиллагаа хийгдэж байна. Дээрх 135 иргэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн  хамрагдсан. Үлдсэн 134 хүний шинжилгээ өнөөдрийн байдлаар  сөрөг гарсан. Хариу нь сөрөг гарлаа гээд тайвширч болохгүй. Давтан шинжилгээ хийгдэнэ” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ахмад 2020-05-18 59.153.113.92

Хүмүүсээ хурдан авчраач өвчин туссан хойно нь авчраад

Avatar

Зочин 2020-05-18 39.115.114.99

Ийм үёд баялаг бүтээхэ зогсоож болохгүй. Хөдөө тариа ногоо тарь. 3д принтерээр бараа хийж онлайнаар зар ингэж л амьдрах хэрэгтэй орчин үел

Avatar

Зочин 2020-05-18 43.242.242.67

GARCHIGAA ZOV OGOOCH ALBAAR HUMUUSIIG AILGAH GEED ERGUU STGUULCH NAR

Avatar

Аниа 2020-05-18 39.115.114.99

Олон хүнээ өвчнөөр алдсанд орвол өвдөхөд нь аваад эдгээж өгсөн нь дээр

Avatar

Zochin 2020-05-18 202.126.89.135

Yun Moskva ve,zuvhun ulaan ud,erhuugiin humuus l gargana geed bi huuhdee ch avj chadaagui sh dee,yamar humuus ni garj bolood yamar ni garj bolohgui bgaan be

Avatar

Зочин 2020-05-18 43.242.242.67

GARCHIGAA ZOV OGOOCH ALBAAR HUMUUSIIG AILGAH GEED

Avatar

Irgen 2020-05-18 122.201.24.136

Nemj hun avchrah aa bolimoor bn. 250hunii or beldsenuu 140d hun ovdson bn. Oilgomjtoi shuu dee bid enmees iluug daaj chadku

Avatar

Зочин 2020-05-18 202.21.107.82

Зөв шүү. Ядаж зардал багасна. Хүн хүчний нөөц хэмнэнэ. Зөв шийдвэр байна.

Avatar

Зочин 2020-05-18 202.126.88.180

Gadnaa oruulj bgaa hunee bolie. Dotodod aldah ni bn shuu

Avatar

Зочин 2020-05-18 122.201.19.99

haldvartai humuusiig gadnaas zuuhuu boliochee. Dotroo aldah ni baina. dotroo aldval yun songuul mantai. sobguiliin shougoo bolioch

Avatar

Иргэн 2020-05-18 59.153.115.161

Сарангэрэл балай авгайг солиочээ ард түмэнийг вирусаар халдварлуулж дуусгах байна шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж