Дэлхий нийтээр тархаад бус коронавирусийн эсрэг эрдэмтэд эм, вакцин бүтээх гэж хөлсөө дуслуулан завгүй ажиллаж байгаа ч өнгөрсөн долоо хоногт Cell сэтгүүлд танилцуулсан судалгааны үр дүнгээс харахад лам гөрөөсний цуснаас коронавирусийн эсрэг биет олджээ. Хүн төрөлхтний биед үүсч буй том хэмжээтэй эсрэг биетүүдээс ялгаатай нь лам гөрөөсний цусан дахь жижиг хэмжээтэй эсрэг биетүүд вирусийн протейнүүдийн дундуур шурган орж, задлах чадвартай аж. Тиймээс лам гөрөөсний цуснаас олдсон эсрэг биетүүдийг халдвар аваагүй хүмүүсийг өвчлөхөөс сэргийлэх зорилгоор ашиглах боломжтой гэнэ.
Олон улсын судлаачид энэхүү нээлтээ Белгид амьдардаг Өвөл нэртэй дөрвөн настай лам гөрөөсөөс олсон гэнэ. Судалгааны явцад Өвөлийн биеэс олдсон эсрэг биетүүд коронавирусийн өөр төрөл болох SARS, MERS өвчний вирусүүдийг амжилттай устгаж байсан нь судлаачдад итгэл найдвар төрүүлсэн байна.
Улмаар судлаачид дээрх эсрэг биетийг Covid-19 өвчний SARS-CoV2вирусийн эсрэг туршиж эхэлжээ. “Хэрвээ туршилт амжилттай болбол Өвөл лам гөрөөст зориулж хөшөө барих хэрэгтэй” хэмээн Гент их сургуулийн вирус судлаач доктор Завьер Саэленс ярьжээ.
Лам гөрөөсийг эрүүл мэндийн салбарт ашиглаж байсан олон туршлага бий аж. Тухайлбал лам гөрөөсний цусан дахь эсрэг биетүүдийг олон өвчний эсрэг хэрэглэж байсан бөгөөд түүгээр зогсохгүй ХДХВ болон өөр зарим вирусүүдийн эсрэг туршиж байжээ.
Эх сурвалж: GUARDIAN
Холбоотой мэдээ