Нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ рүү "чулуу" нүүлгэв

Хуучирсан мэдээ: 2020.05.18-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ рүү "чулуу" нүүлгэв

Нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ рүү "чулуу" нүүлгэв

УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай аймаг гурван мандаттай. Монгол Улсын хурц арслан Дуламжавын Мөнх-Эрдэнэ "Та бидний эвсэл"-ээс Архангай аймагт нэр дэвшихээр болсон. Тус аймгийн Булган сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан, гавьяат тамирчин тэрбээр Монгол төрийн наадамд таван удаа үзүүрлэж, 12 удаа шөвгөрсөн хүчтэн бөгөөд түүнийг улс төрд орно гэж хэн ч санаагүй биз ээ. Тиймээс иргэд “Мөрөөрөө байж байхгүй”, “Улс төрд орохгүй л бол болохгүй байгаа юм байх даа” гэх зэргээр шүүмжлэлийн үгс чулуудаж байгаа аж.

МАН-аас БСШУС-ын сайд, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар дэвшиж буй. Харин Ардчилсан намаас УИХ-ын гишүүн асан Фортуна буюу Н.Батбаяр, тус аймгийн Ардчилсан намын дарга Д.Золжаргал, “Хөх чоно” группын “босс” Ө.Пүрэвбаатарын хүү П.Мөнхтулга нар нэр дэвшихээр болжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж