Майк Тайсон, Эвандер Холифилд нар тулалдах уу?

Хуучирсан мэдээ: 2020.05.18-нд нийтлэгдсэн

Майк Тайсон, Эвандер Холифилд нар тулалдах уу?

Майк Тайсон, Эвандер Холифилд нар тулалдах уу?

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аваргууд асан Майк Тайсон болон Эвандер Холифилд нарын гурав дахь тулаан 23 жилийн дараа эргэн ирэхэд ойрхон байна. Майк Тайсон сүүлийн өдрүүдэд рингэнээ эргэн ирэхийг хүсч байгаагаа мэдэгдсэн бөгөөд үүнийг нь Э.Холифилд залууст зориулсан сайн үйлсийн хандивын тулаан хийхийг санал болгож түүнтэй холбоо тогтоожээ.

Энэ тухай Эвандер Холифилд “Бид ярилцаж байгаа, одоогоор тохиролцоонд хүрч чадахгүй байна. Гэхдээ удахгүй бүтэх байх. Хэрвээ энэ бүхэн бүтвэл, ямар ч асуудал байхгүй. Гол нь тэр ч бэлтгэлээ хийж байна. Би ч бэлтгэлээ хийж байна. Би өөрийн үүсгэн байгуулсан сайн үйлсийн сангийнхаа хүрээнд үзүүлэн тулаан хийж залуу хүүхдүүдэд тусалмаар байна. Тэдэнд багаасаа эрүүл мэнддээ анхаарал тавьж, спортоор хичээллэж, муу зүйлст уруу татагдахгүй амьдарвал хөгшин болоод юунд ч санаа зовох хэрэггүй гэдгийг харуулмаар байна” хэмээжээ.

Өдгөө 57 настай Эвандер Холифилд болон 53 настай Майк Тайсон нарын эхний тулаан 1996 онд явагдаж 11-р үед Эвандер Холифилд хүнд цохилтоор ялж байсан бол 1997 оны хариу тулаанд Майк Тайсон түүний чихийг хазаж, хасагдсан юм. Эвандер Холифилд 2011 онд мэргэжлийн боксын сүүлийн тулаанаа хийж, нийт 57 тулаан хийхдээ 44 ялж, 10 ялагдсан бол Майк Тайсон 2005 онд зодог тайлахдаа нийт 58 тулааны 50 ялж, зургаан удаа ялагдсан үзүүлэлттэй байжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж