Амазоны уугуул омогт коронавирусийн анхны тохиолдол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.05.18-нд нийтлэгдсэн

Амазоны уугуул омогт коронавирусийн анхны тохиолдол бүртгэгджээ

Амазоны уугуул омогт коронавирусийн анхны тохиолдол бүртгэгджээ

Эквадорын уугуул Амазон омгуудад Covid-19 өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн тухай өчигдөр/2020.05.17/ мэдээлжээ. Уаорани нийгэмлэгийнхэн Эквадор дахь хүний эрхийн төлөө GO холбоогоор дамжуулан коронавирусийн халдвар уугуул иргэдэд өндөр хор хөнөөлтэй, гамшиг тарих аюултайг анхаарууллаа. Уаорани омогт коронавирусийн халдвар авсан анхны тохиолдол нь 17 настай жирэмсэн эмэгтэй бөгөөд түүнд тавдугаар сарын 4-нөөс хойш шинж тэмдэг илэрсэн гэнэ. Түүнийг Эквадорын нийслэл Кито хотын эмнэлэгт хүргэн тусгаарласан хэмээн Эквадорын эрүүл мэндийн сайд ярьжээ.

Холбооны засгийн газар уугуул омгуудын удирдагч нартай хамтран 140 оршин суугч бүхий Мивагуно нэгдлээс халдвар авсан эмэгтэйтэй харилцсан 40 хүнийг сонгон шалгасан байна. “Тэдний дундаас амьсгалын эрхтэн тогтолцоо нь өвчилж байсан 17 иргэн олдсон. Мөн тэдний зургаад нь коронавирус байж болзошгүй шинж тэмдэг илэрсэнд дахин 20 хүнээс түргэвчилсэн шинжилгээ, нийт долоон хамар, хоолойн шинжилгээ авсан. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна” хэмээн эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Эквадор бол Латин Америкт цар тахалд хамгийн хүндээр нэрвэгдээд байгаа орнуудын нэг билээ. Эквадорчууд өдгөө хөл хоригдоод хоёр дахь сарынхаа нүүрийг үзэж байгаа бөгөөд 33 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 2700 орчим хүн нас баржээ.

Эх сурвалж: AFP.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж