Хөл хорионд орсон залуустаа бэлгийн хамтрагчтай болохыг уриалжээ | News.MN

Хөл хорионд орсон залуустаа бэлгийн хамтрагчтай болохыг уриалжээ

Хөл хорионд орсон залуустаа бэлгийн хамтрагчтай болохыг уриалжээ

Хөл хорионд орсон залуустаа бэлгийн хамтрагчтай болохыг уриалжээ

Нидерландын эрх баригчид хөл хорионы үед ч бэлгийн ажил бол зайлшгүй хэрэгцээт зүйл хэмээн тодорхойлж, хөл хорионд орсон ганц бие залуустаа найдвартай бэлгийн хамтрагчтай болохыг уриалжээ.

Нийт 44 мянга орчим хүн халдвар авч, 5680 хүн нас барсан Нидерланд улс гуравдугаар сарын сүүлээс хойш хөл хорионд байгаа билээ. Хөл хорионд орсон нидерландчуудад гэртээ дээд тал нь гурван зочин хүлээн авч, 1.5 метр зай барьж уулзахыг зөвшөөрсөн аж. Энэ дүрмийг дагавал бэлгийн ажил хийх боломжгүй ч Нидерландын олон нийтийн эрүүл мэндийн хүрээлэнгээс бэлгийн ажил хийлгүй хоёр сар болоход биед муугаар нөлөөлж эхэлдэг хэмээн мэдэгдсэн байна. Тиймээс тэд хөл хорионд орсон ганц бие хүмүүсийг зай барихгүйгээр уулзах найдвартай бэлгийн хамтрагчтай болохыг уриалжээ.

Хүрээлэнгийнхэн “Хамтдаа байх нь илүү дээр. Жишээ нь, нэг хүнтэйгээ тогтмол уулзаж биеийн болон бэлгийн харьцаатай байх хэрэгтэй. Хамтрагчтайгаа ойлголцож, хэн хэн нь хичнээн хүнтэй уулздагаа ярилцах хэрэгтэй. Олон хүнтэй уулздаг байх тусам илүү их эрсдэлтэй гэсэн үг” хэмээн вэбсайт дээрээ бичжээ. Тэр ч байтугай хэрвээ хамтрагчдаа итгэхгүй байгаа бол өөрийгөө болгох, эсвэл алсын зайнаас ярилцах, удирдлагатай тоглоом хэрэглэн харилцаанд орохыг зөвлөсөн байна.

Нидерландаас хоёр хоногийн дараа хөл хорио тогтоосон Их Британи ч гэсэн тусдаа амьдардаг хосуудыг нэгнийдээ нүүж очихыг зөвлөсөн билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-18 66.181.182.166

Содом ба Гоморра гэж гаж донтонгуудын хот суурин байсныг Бурхан сөнөөсөн түүх Ариун Библид байдаг. Өнөөгийн европ, тэр дундаа голланд /нидерланд/ бүр яг гажуудын голомт болжээ…

Avatar

123456 2020-05-18 49.0.212.150

Гар гэж нэг ганган эхнэр байхад юундаа с***р самуунд уруу татаад байна

Avatar

Зочин 2020-05-18 202.21.107.82

Гар хангалгаа хийж хуруу гараа сайн ашигла.

Avatar

Бузар 2020-05-18 66.181.161.13

Гэр бүлийг, бас секс гэдэг нандин зүйлийг ямар ч үнэ цэнгүй, утга учиргүй зүйл мэт болгож байгаа нь дэндүү харамсалтай. Одоо бол зарим хүнд сайхан л сонсогдож байгаа байх. Биеэрээ хохирсны дараа л энэ зөвлөгөөг хортой гэдгийг мэдэрнэ дээ.

Avatar

Зочин 2020-05-18 192.82.72.218

За баахан хүчирхийлэл гаргах нь.наад гар хургууаа ашигла

Avatar

зочин 2020-05-18 202.21.100.210

Ер нь энэ асуудал дээр нухацтай ярилцвал ямарав кккккккк

Avatar

Зочин 2020-05-18 66.181.168.131

наадах хүн амаа өсгөх гэсэн их гүрний цаад бодлого л байхгүй юу даа. Яахав буруу юм ч юу байхав

Avatar

зочин 2020-05-18 202.21.100.210

Энэ чинь хүнээ бодсон нийгэм. Манайд ч хэрэгтэй зүйл ярихгүй л байгаа болохоос

Avatar

Зочин 2020-05-18 202.126.88.32

Тэмбүү тусна ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж