Хөл хорионд орсон залуустаа бэлгийн хамтрагчтай болохыг уриалжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.18-нд нийтлэгдсэн

Хөл хорионд орсон залуустаа бэлгийн хамтрагчтай болохыг уриалжээ

Хөл хорионд орсон залуустаа бэлгийн хамтрагчтай болохыг уриалжээ

Нидерландын эрх баригчид хөл хорионы үед ч бэлгийн ажил бол зайлшгүй хэрэгцээт зүйл хэмээн тодорхойлж, хөл хорионд орсон ганц бие залуустаа найдвартай бэлгийн хамтрагчтай болохыг уриалжээ.

Нийт 44 мянга орчим хүн халдвар авч, 5680 хүн нас барсан Нидерланд улс гуравдугаар сарын сүүлээс хойш хөл хорионд байгаа билээ. Хөл хорионд орсон нидерландчуудад гэртээ дээд тал нь гурван зочин хүлээн авч, 1.5 метр зай барьж уулзахыг зөвшөөрсөн аж. Энэ дүрмийг дагавал бэлгийн ажил хийх боломжгүй ч Нидерландын олон нийтийн эрүүл мэндийн хүрээлэнгээс бэлгийн ажил хийлгүй хоёр сар болоход биед муугаар нөлөөлж эхэлдэг хэмээн мэдэгдсэн байна. Тиймээс тэд хөл хорионд орсон ганц бие хүмүүсийг зай барихгүйгээр уулзах найдвартай бэлгийн хамтрагчтай болохыг уриалжээ.

Хүрээлэнгийнхэн “Хамтдаа байх нь илүү дээр. Жишээ нь, нэг хүнтэйгээ тогтмол уулзаж биеийн болон бэлгийн харьцаатай байх хэрэгтэй. Хамтрагчтайгаа ойлголцож, хэн хэн нь хичнээн хүнтэй уулздагаа ярилцах хэрэгтэй. Олон хүнтэй уулздаг байх тусам илүү их эрсдэлтэй гэсэн үг” хэмээн вэбсайт дээрээ бичжээ. Тэр ч байтугай хэрвээ хамтрагчдаа итгэхгүй байгаа бол өөрийгөө болгох, эсвэл алсын зайнаас ярилцах, удирдлагатай тоглоом хэрэглэн харилцаанд орохыг зөвлөсөн байна.

Нидерландаас хоёр хоногийн дараа хөл хорио тогтоосон Их Британи ч гэсэн тусдаа амьдардаг хосуудыг нэгнийдээ нүүж очихыг зөвлөсөн билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж