Афганистан улс хоёр Ерөнхийлөгчтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2020.05.18-нд нийтлэгдсэн

Афганистан улс хоёр Ерөнхийлөгчтэй боллоо

Афганистан улс хоёр Ерөнхийлөгчтэй боллоо

Афганистан улсад өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгууль болж, өмнөх ерөнхийлөгч Ашраф Гани улиран сонгогдож байжээ. Түүнтэй ойролцоо санал авсан эмч мэргэжилтэй Абдуллах Абдуллах сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй олон сарын турш маргалдаж, тэд өнгөрсөн сард хоёулаа зэрэг тангараг өргөж байв.

Тэд өчигдөр /2020.05.17/ хамтран ажиллаж, эрх мэдлээ хуваах гэрээ байгуулснаар Афганистан улс хоёр Ерөнхийлөгчтэй болжээ. Уг гэрээний дагуу хоёр Ерөнхийлөгч сайд нараа хувааж удирдах бөгөөд ийнхүү хоёр хүн улсаа удирдах болсон нь тус улсын олон жилийн тогтворгүй байдлыг эцэс болгоно гэх найдлага төрүүлж байгаа аж.

Эмч мэргэжилтэй Абдуллах нь өдгөө зогсонги байдалд ороод буй Талибан хөдөлгөөнтэй энхийн гэрээ байгуулах ажлыг удирдахаар болсон байна. Сүүлийн өдрүүдэд Талибан, Исламын улс зэрэг зэвсэгт бүлэглэлүүдийн халдлага нэмэгдэж, байдал хурцдаад байсан юм. Түүнчлэн дээрх хоёр эрхмийг хурдан зөвшилцөлд хүрч, эх орондоо амар тайван байдлыг авчрахгүй бол нэг тэрбум ам.долларын тусламжийн багцаа зогсооно хэмээн АНУ-ын зүгээс мэдэгдсэн билээ.

 

Эх сурвалж: ABC.NET.AU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж