Путин: Хэт авианы пуужингийн систем нь ОХУ-ын шинжлэх ухааны амжилт

Хуучирсан мэдээ: 2020.05.18-нд нийтлэгдсэн

Путин: Хэт авианы пуужингийн систем нь ОХУ-ын шинжлэх ухааны амжилт

Путин: Хэт авианы пуужингийн систем нь ОХУ-ын шинжлэх ухааны амжилт

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн улсын олон угсаатны, олон шашинт ард түмнийг нэг бүхэл хэмээгээд, тэд бүгдийг нэгтгэхийн тулд эх орныхоо хөрсөн дээр өндөр технологи боловсруулах хэрэгтэй хэмээн ярьжээ.

Өчигдөр/2020.05.17/ Путины Россия-1 телевизээр “Орос орон бол нэг том улс гэхээсээ илүү олон угсаатны, олон уламжлалт, олон соёлт, олон шашинт өвөрмөц соёл иргэншил. Энэ олон өөр хүмүүсийг нэгтгэхийн тулд эх орондоо орчин үеийн өндөр технологи боловсруулах хэрэгтэй. Хэрвээ бид энэ соёл иргэншлээ цаашид авч үлдэхийг хүсч л байгаа бол өндөр технологи боловсруулах болон ирээдүйд улам хөгжүүлэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй” хэмээн ярьж буй ярилцлага нь гарчээ.

Уг ярилцлага есдүгээр сарын сүүлээр хийгдсэн ч ийнхүү олны хүртээл болж буй нь энэ аж. Ярилцлага бүхэлдээ ОХУ хиймэл оюун ухаан, генетик хөгжүүлэлт зэрэг технологийн салбарт тэргүүлж, олон улсад хүчирхэг байр сууриа хадгалж үлдэх шаардлагатай байгааг онцолжээ.

Путин бусад улсын бүтээгээгүй хэт авианы пуужингийн систем бол ОХУ-ын шинжлэх ухаан, инженерийн амжилт мөн хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж