Вакцин бүтээгдэхээс өмнө коронавирус өөрөө алга болно гэв | News.MN

Вакцин бүтээгдэхээс өмнө коронавирус өөрөө алга болно гэв

Вакцин бүтээгдэхээс өмнө коронавирус өөрөө алга болно гэв

Вакцин бүтээгдэхээс өмнө коронавирус өөрөө алга болно гэв

Дэлхий эхний вакцинаа бэлэн болгохоос ч өмнө "Covid-19" өвчин өөрөө устаж үгүй болж магадгүй хэмээн ДЭМБ-ын ахлах хавдар судлаач асан, дэлхийн тэргүүлэх профессор Карол Сикора таамаглажээ.

Тэрбээр “Вакцин бүтээгдэж бэлэн болохоос өмнө вирус өөрөө устаж үгүй болох бодит магадлал бий. Тийм тохиолдол хаа сайгүй байдаг. Би хувьдаа хүн төрөлхтөнд одоо бидний төсөөлж байгаагаас илүү дархлаа тогтсон хэмээн итгэж байна. Бид вирустэй тэмцсээр байх хэрэгтэй ч вирус удалгүй өөрөө алга болно” хэмээн жиргэжээ.

Мэдээж олон хүн түүний эсрэг байр суурь илэрхийлсэн тул Сикора дээрх жиргээгээ одоогийн тодорхойгүй нөхцөл байдлын нэг боломжит хувилбар дэвшүүлсэн хувийн үзэл бодол хэмээн тайлбарласан аж. Тэрбээр ирээдүйд яг юу болохыг хэн ч нарийн тодорхой хэлж мэдэхгүйг онцлоод, хүмүүсийг зай барих дүрмээ дагасаар байхыг уриалжээ.

Дэлхийн олон орон, олон компани цар тахлын эсрэг вакцин бүтээхээр шаргуу хөдөлмөрлөж буй юм. Тэднээс нийт найман вакциныг одоогийн байдлаар хүн дээр туршиж эхэлсэн, 110 вакциныг хөгжүүлсээр байгаа гэдгийг ДЭМБ мэдэгдсэн билээ.

Гэсэн хэдий ч чухам хэзээ коронавирусийн эсрэг эмчилгээ бэлэн болох нь тодорхойгүй хэвээр байна. Түүнчлэн АНУ-ын Үндэсний харшил, халдварт өвчин судлалын хүрээлэнгийн удирдагч Энтони Фаучигийн хэлснээр, вакцины хувьд коронавирусийг бүрэн дарах баталгаа байхгүй аж. Учир нь олон жилийн судалгаа, шинжилгээ хийсний дараа ч бусад төрлийн коронавирус болох 2002 оны SARS, 2012 оны MERS өвчнүүдийн эсрэг вакцин бүтээгдээгүй хэвээр байгаа билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-18 64.119.22.1

угсарсан вирус юм чинь мэдээж, гэхдээ ДЭМБ арай л улс төржиж нэг тал уруу туйлширч байгаа нь харамсалтай, дарга нөхөр ч асар хариуцлагагүй

Avatar

Зочин 2020-05-18 192.82.69.223

МАНАЙ ПОП ш****г ГАРУУДЫН БАС НЭГ СОНГОДОГ ХУВИЛБАР БИТГИЙ ИЙМ ЭРГҮҮ ГАРУУДЫН ҮГЭД АВТАА. ЗӨНӨГЛӨЛд автжээ энэ с**

Avatar

Зочин 2020-05-18 66.181.182.166

Энэ зүйл яг энгийн ханиад шиг хүмүүний байнгын дагуул болж хоцрох өндөр магадлалтай. Ханиаданд дэгдэх болон намдах мөчлөг /эмчилгээ, арга хэмжээнээс огт хамааралгүйгээр шүү/ гэж байдаг. Түүн шиг л төлөв байдалд орох байх. Үүнийг л хэлсэн болов уу. Учир нь хүн болгоны бие махбодь өөр өөр онцлог шинжтэй. Зарим нь гадны зүйлийг хурцаар эсэргүүцдэг. Коронагын олонх хохирогч коронагаасаа биш харин хүчтэй хариу урвалаасаа болж үхсэн болох нь тогтоогдоод байгаа. Харин зарим нь зүгээр хүлээн аваад,

Avatar

Зочин 2020-05-18 66.181.182.166

өөрөө ч өвчлөхгүйгээр зүгээр л дотороо хадгалаад байдаг. Тийм хүмүүс халдвар тээгчид ба гаднаасаа огт мэдэгдэхгүй. Тэгээд доторхи вирус нь тааламжтай үедээ бусдыг өвчлүүлж баахан бужигнуулдаг. Нийтийг хамарсан ямарч нарийн нягт хяналт, үзлэг шалгалтаар тийм хүнийг тэр бүр илрүүлж коронагаас нь салгах боломж байхгүй шахуу. Монгол мэтийн жижиг, цөөхүүлээ улс оронд боломжтой ч, бид асар том дэлхийн нэг хэсэг шүү дээ

Avatar

Жэ 2020-05-18 192.82.78.189

Мөрөөдөхөд мөнгө хэрэггүй ээ

Avatar

Зочин 2020-05-18 66.181.184.225

Уг нь бол магадлал өндөр юм хамгаалалт арга тактикаа оновчтой зөв олж хэрэгжүүлж ажиллавал аяндаа устах боломжтой юм шиг тэгж чадвал бие рүүгээ зүсэн зүйлийн эм тариа вакцин нэртэй халдвар оруулахгүй юм даа товчоор тэр вирусыг орох газаргүй болгох

Avatar

Зочин 2020-05-18 150.129.143.55

болтугай

Avatar

Зочин 2020-05-18 192.82.72.218

Бич бас тэгж бодож байна

Avatar

Зочин 2020-05-18 202.9.46.220

ugaasaa unen sh dee

Avatar

Зочин 2020-05-18 202.126.89.226

Би бас тэгж бодож байна кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж