Орост “А” бүлгийн цустай хүн халдвар авах нь их байна

Хуучирсан мэдээ: 2020.05.18-нд нийтлэгдсэн

Орост “А” бүлгийн цустай хүн халдвар авах нь их байна

Орост “А” бүлгийн цустай хүн халдвар авах нь их байна

“А” бүлгийн цустай хүмүүс коронавирусийн халдвараар өвчлөх магадлал илүү өндөр байгааг Хятадын эрдэмтэд өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлж байсан. Тэгвэл дээрхтэй ижил судалгааг ОХУ-ын Холбооны анагаах ухаан, биологийн агентлагийн дарга Вероника Скворцова танилцуулжээ. Түүний мэдээлснээр ОХУ-д коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийн олонх нь “А” бүлгийн цустай бол “O” болон “B” бүлгийн цустай өвчтөнүүд харьцангуй бага, “AB” бүлгийн цустай хүн ховор байна.

Үүний зэрэгцээ ОХУ-д халдвартай нийт өвчтөнүүдийн тал нь, Москва хотод бүр 60 орчим хувь нь ямар нэгэн шинж тэмдэггүй байгааг Вероника Скворцова онцолжээ. Мөн коронавирусийн халдварын хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй өвчтөнүүдэд дархлааны эсрэг бие цөөн байгааг судалж тогтоожээ. Түүнчлэн COVID-19 өвчнөөр хүндэрч, уушги орлуулагч аппаратад орох өвчтөнүүдийн тоо цөөрч байгаа аж.

ОХУ-д халдварын тоо 280 мянга давсан боловч тархалт тогтворжиж байгааг Вероника Скворцова мэдэгдсэн байна.

Хятадын Ухань хотод өнгөрсөн арванхоёрдугаар сард гарсан уушгины үрэвсэл үүсгэгч коронавирусийн халдварт өвчнөөр дэлхий дахинаа 4,8 сая хүн халдварлаж, 316 мянга гаруй хүн нас бараад байна.

ЭХ СУРВАЛЖ: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж