"Уханийн эрх баригчид халдварын тархалтыг нуухыг оролдсон" | News.MN

"Уханийн эрх баригчид халдварын тархалтыг нуухыг оролдсон"

COVID-19

"Уханийн эрх баригчид халдварын тархалтыг нуухыг оролдсон"

"Уханийн эрх баригчид халдварын тархалтыг нуухыг оролдсон"

Хятадын Засгийн газрын зөвлөх эмч, академич Жон Наньшань бямба гаригт /2020.05.16/ “CNN” сувагт ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагын үеэр Ухань хотын эрх баригчид эхэндээ вирусийн дэгдэлтийг нуухыг оролдсон талаар ам нээсэн байна.

“Тухайн үед хотын удирдлагууд үнэнийг олон нийтэд хэлэхийг хүсээгүй. Харин би тэр үед албаны мэдээн дээрхээс илүү олон хүн халдвар авсан байх магадлалтай гэж бодож байсан. Уханьд халдвар авсан хүний тоо бараг 10 хоногийн турш 41 хэвээр байсан. Тэр үед гадаадын орнуудад халдвар бүртгэгдээд эхэлчихсэн байсан учраас би сэжиглэж эхэлсэн. Ийм байх боломжгүй. Би тэдэнд итгээгүй учир тэднээс жинхэнэ тоог хэлэхийг шаардсан. Тэгээд тэд надад маш дурамжхан хариулсан. Миний бодлоор нэгдүгээр сарын сүүлээс тоо баримтуудыг үнэнээр нь мэдээлж эхэлсэн” хэмээн Хятадын Засгийн газрын коронавирустэй тэмцэх ажлын албаны зөвлөх эмч Жон Наншань ярьсан байна.

Мөн тэрбээр Хятадын эрх баригчид цар тахлын хоёр дахь давалгаанд бэлэн байх хэрэгтэйг сануулжээ. Жон Наншань нь шинэ төрлийн коронавирус хүнээс хүнд халдварладаг гэдгийг нэгдүгээр сарын 20-нд Хятадын төв телевиз “CCTV”-ээр анх мэдэгдсэн хүмүүсийн нэг бөгөөд энэ үед Уханийн эрх баригчид эсрэгээр нь мэдэгдсээр байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

антивирус 2020-05-18 66.181.161.9

хятад болоод зүүн азичууд элдэв мэрэгчээс салж байгаа нь сайн ер нь зэрлэг жимс банан шар будааны шүүс ногоон алим ногоон цай үүнииг манайхан ниитэлсэн нь сайн хэрэг

Avatar

Зочин 2020-05-18 51.89.226.199

Tegj ch hardaad bsiimaa. uhanii udirdlagiig solisonoos hoish too barimt unend oirtoot yavchih shig bolson.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж