Цар тахлын эдийн засгийн “шок”: Биднийг юу хүлээж байна вэ? | News.MN

Цар тахлын эдийн засгийн “шок”: Биднийг юу хүлээж байна вэ?

Цар тахлын эдийн засгийн “шок”: Биднийг юу хүлээж байна вэ?

Цар тахлын эдийн засгийн “шок”: Биднийг юу хүлээж байна вэ?

Азийн хөгжлийн банк “Covid-19” цар тахлын дэлхийн эдийн засагт учруулах хор хохирол дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувь буюу 8.8 их наяд ам.доллар хүрч магадгүй хэмээн тооцоолоод буй. Манай улсын хувьд энэ байдал бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болж, 46 мянган иргэн ажилгүй болоод байгаа билээ.

Цаашид нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй учир МҮХАҮТ ажлын байрыг хадгалахад төр засгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатайг сануулсаар буй юм. Тус байгууллагаас өнгөрсөн сард 10 мянган хүний дунд судалгаа явуулсан. Хөл хорио судалгаанд оролцогсдын 73 хувийнх нь орлогод маш их нөлөөлсөн, 21 хувьд нь дунд зэрэг нөлөөлсөн буюу нийт судалгаанд хамрагдагсдын 94 хувь нь санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулсан гэжээ.

МҮХАҮТ-аас тооцоолсноор, эдийн засгийг дэмжсэн арга хэмжээ авахгүй бол ажилгүйдэл 20 хувьд хүрэхээр байгаа бөгөөд энэ нь 240 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, 28 хувьтай байгаа ядуурлын түвшин 50 хувьд хүрнэ гэсэн үг юм. Эдийн засгийг хамгаалах, ядуурлыг бууруулахын тулд хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэйг эдийн засагчид өгүүлж байна.

Бид цар тахлын “шок”-ийн улмаас ирээдүйд биднийг юу хүлээж буй талаар эдийн засагч Б.Лхагважав, Ч.Отгочулуу нарын байр суурийг сонирхлоо.


Б.ЛХАГВАЖАВ: НААДМААС ХОЙШ МӨНГӨНИЙ ХАНШ 40 ХУВЬ УНАНА

-Цар тахлын нөлөө манай эдийн засагт хэр хохиролтой тусахаар байна вэ? 

-Мэдээж цар тахлын улмаас эдийн засаг, санхүү, бизнес муудах тул тусгай комисс байгуулж, эрүүл мэнд, эдийн засгийн онцгой комисс байгуулж ажиллах хэрэгтэй. Манай мөнгө, санхүү, улсын төсөв, даатгалын бодлого яг төвлөрч хийгдэж чадаагүй. Даатгал маш чухал шүү. Тал талаас жаахан жаахан юм хийсэн болоод, амь аргацаасан байдалтай өдий хүрлээ. Энэ аргацаасан байдлаар цааш явахгүй. Тийм учраас Даатгалын санг санхүүжүүлэх маягаар хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол ялангуяа хувийн хэвшлийн цалингийн 50 хувийг ойрын 3-6 сард өгөх арга хэмжээ бөгөөд ажилгүйдлийн даатгалын санг санхүүжүүлэх маягаар хийх ёстой. Ойролцоогоор гурван сард нэг их наяд төгрөг хэрэгтэй. Зургаан сарын хугацаанд хийвэл хоёр их наяд төгрөг хэрэгтэй. Энэ нь хүмүүсийг бөөцийлж байгаа юм биш. Ийм үед нэгдүгээрт, төрийн үүрэг байдаг. Хоёрдугаарт, АНУ, БНХАУ, Европын холбоо ч бай бусад улсуудад явагдаж байгаа үйл явцыг харахад одоо аль ч нийгмийнхээ байгууламжийг авч үлдэх нь хамгийн чухал зүйл болоод байгаа юм.

-Асуудал юунд байна вэ?

-Энэ нь байгууллагынхаа, нийгмийнхээ иргэдийн итгэл үнэмшлийг алдуулахгүйн тулд буцаад нийгэмдээ үнэнч итгэлтэй байхын тулд. Одоо улсаа задраахгүй байх нь чухал байгаа. Манай монголчууд төрдөө итгэнэ гэж ярьдаг шүү дээ. Яг нарийндаа төрдөө итгэх итгэлийг нь унтраахгүй байх нь чухал байгаа юм. Эхлээд эрүүл мэндийн асуудал байсан бол сүүлдээ эдийн засгийн асуудал болсон, одоо нийгмийн асуудал болж байгаа байхгүй юу. Бүр цаашилбал бүхэл бүтэн улсын тусгаар тогтнолын асуудал байна. Сонгуульд зориулаад ойр зуурын, өнгөлөн далдлалт хийсэн, өнгө алагласан юм бол сонин биш. Тэртэй тэргүй наадмаас хойш манай мөнгөний ханш 40 хувь унана. Яагаад гэвэл их мөнгө хэвлэлт байгаа. Тийм учраас мөнгө хэвлэхдээ ухаантай хэвлэх ёстой. Би түрүүн цалингийн тооцоог хэллээ. 1-2 их наядыг авахын тулд мөнгө хэвлэж болохгүй. Хамгийн гол нь бондуудыг гаргах хэрэгтэй байгаа юм. Бонд гаргаад даатгалынхаа сангуудыг санхүүжүүлэх хэрэгтэй. Нэг ёсондоо 2.4 их наядыг даатгалаар цуглуулна гэсэн үг. Өнгөрсөн жил 2.9 их наядыг цуглуулсан. Тэгэхээр ирээдүйн 1-2 жилийн даатгалыг барьцаалж, 2 их наядын бондыг авах ёстой байхгүй юу. Гэхдээ барьцаагүй хоосон цаас гаргаж болохгүй. Одоо тавдугаар сарын сүүлч гэхэд компаниуд цалингийнхаа 50 хувийг бараг тавьж чадахгүйд хүрнэ.

-МҮХАТ ажлын байр огцом буурахыг судалгаагаар тогтоосон байсан. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Энд хувийн хэвшлийн нэг сая хүний ажлын байрны асуудлыг яриад байна. Цаана нь төрийн 200 мянган хүн бий. Бүх процесс зогссон үед тэр 200 мянгаас 100 мянгыг нь амрааж болно шүү дээ. 50 мянгад нь цалингүй чөлөө өгч болно. Хийх ажил нь бараг 50-70 хувь байхгүй болчихсон байхад яагаад төрийнхөн бүтэн цалингаа авдаг юм бэ. Төрөөс өгч байгаа 3.7 их наяд төгрөг, хувийн хэвшилд өгч байгаа 8 их наяд төгрөг байгаа. Жилдээ бодоход бид 11-12 их наяд төгрөгийг хөдөлмөр гэдэг капиталд улсаараа төлж байна. Хувийн хэвшил нь янз бүрийн аргаар ажлыг унагахгүй гээд чардайгаад байдаг, төрийнхний зарим нь ажил хийгээгүй мөртлөө бүтэн цалин авч болохгүй. Энэ чинь шударга биш шүү дээ. Тэр 3.7-гоос нэг их наядыг хэмнэж болно.

-Сонгуулийн дараа биднийг эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал угтах болов уу?

-Ний нуугүй хэлэхэд, сонгуулиас хойших үйл явцад үнэхээр маш сайн толгойнууд хэрэгтэй байна. Би өмнө нь ч байнга хэлж байсан. 2013-2016 оны хямралыг давсан улсуудын баг бүрдээсэй гэж бодож байгаа. Хүний, өөрийн нам хамаагүй. Тэртэй тэргүй Их хурлын сонгуулийн дараах баг ялангуяа хямрал бий болсон, коронагийн дараахь нийгэм, эдийн засгийн асуудлыг зохицуулж, хүчтэй шийдвэр гаргаж чадах тийм баг хэрэгтэй байна. Тэртэй тэргүй эвслийн засгийн газар бий болно. Өөр арга байхгүй болчихлоо, нөхцөл байдлыг харахад. Энэ ч бас монголчуудын хувьд маш сайн хувь заяа. Яагаад вэ гэвэл бид энэ гурван сарын хугацаанд дангаараа байгаа намыг харлаа. Сүүлдээ ямар арчаагүй шийдвэрүүд гаргаж байна. Жишээ нь, зөвхөн нэг буруу шийдвэрээсээ болж малчдын амьдралыг сүйрүүлээд хаячихлаа. Одоо гаргаж байгаа шийдвэрүүд нь зөвхөн сонгууль тойрсон, өнгөлөн далдалсан, том юм алга. Тийм учраас хамтарсан засгийн газар байгуулагдаж, энэ хүнд үеэс гарах болов уу гэж найдаж байна.

Нэмж хэлэхэд, Монгол Улс 1990-1996 оны нөхцөл байдалд шилжих гээд байна. Эдийн засаг, нийгэм, улс төр гээд аль нэг салбарыг дагнаж арга хэмжээ авна гэсэн ойлголт байхгүй. Бүх салбарыг хамтад нь авч үзэх шаардлагатай.


Ч.ОТГОЧУЛУУ: УРТ ХУГАЦААНД ЗЭСИЙН ЭРЭЛТ ӨСНӨ, ЭНЭ НЬ МАНАЙД БОЛОМЖ

-Цар тахлын хямрал бидний ойрын ирээдүйд юу "авчрах" вэ?

-Ажлын байр хомсдоно. Ядуурал өснө. Ядуурал дунджаар 20 хувьтай байсан бол өнөөдөр 10 нэгжээр өсч, 30 хувьд хүрээд буй. Дахиад бага зэргийн шок үүсэхэд 15 нэгжээр өсөх буюу 45 хувьд хүрэх магадлалтай гэсэн судалгаа оны өмнө гарсан. Иймд коронавирусийн “шок”-ын үр дүнд ядуурал тодорхой хувиар нэмэгдэх нь лавтай боллоо. Харин ажилгүйдлийн тухайд, манай статистик их сонин. Ажил хайж, ажилгүйдлийн тэтгэмж авч байгаад дараа нь хасагддаг. Өөрөөр хэлбэл бүртгэлтэй ажилгүйчүүдийн статистик тоо бодит ажилгүйдлийг илэрхийлж чаддаггүй. Хөдөлмөрийн оролцооны аргаар тооцсон статистик харахаар огт өөр дүр зураг харагддаг. Хэдэн жилийн өмнө хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 70 хувь нь албан ба албан бус ямар нэг байдлаар ажил хөдөлмөр эрхэлдэг байсан бол 50 хувьд хүрч буурсан байсан. Гэхдээ энэ бол мөн л коронавирусийн шокоос өмнөх дата шүү. Залуучуудын дунд далд ажилгүйдэл улам өсөх хандлагатай байна. Тэртэй тэргүй эмзэг байсан ажилгүйдэл, ядуурал вирусийн нөлөөгөөр улам муудах нөхцөл үүсээд байна.

-Бидэнд айсуй хүндрэлээс хохирол багатай гарах ямар боломж байна вэ?

-Урт хугацаанд дэлхийн эдийн засаг газрын ховор элементүүдээс илүү хамааралтай болох байх. Дэлхий даяар интернэт, зайн бас дата серверийн бизнес хүчээ авахаар болчихлоо. Урт хугацаанд зэсийн эрэлт өснө. Энэ нь манайд боломж. Коронавирусийн дараах дэлхий ертөнц цахилгаан эрчим хүч, интернэтээс илүү хамааралтай болно. Иргэд нь гэрээсээ ажлаа хийдэг, бас компьютер, зурагтаар бүх мэдээллээ авдаг эдийн засагтай болох нь. Үүний цаана кабел, цахилгаан, интернэтийн хэрэгцээ маш их болно. Тэгэхээр Монголд зэс бас газрын ховор элементийн нөөц байгаа учраас үүндээ хөрөнгө оруулалт татаж, үүнийгээ боловсруулж сурах хэрэгтэй. Коронагийн дараах бизнесийн загвар, ерөнхий суурь шийдлүүд тэс өөр болно. Манай улс мэдээж зэс, газрын ховор элемент дээр суурилсан эдийн засаг руу хүссэн, хүсээгүй явна. Манай улс жижиг, авсаархан учраас вирусээс тусгаарлаад байх боломжтой. Ердөө нэгхэн олон улсын чанартай онгоцны буудал, бас цөөн хэдэн хилийн боомтуудтай шүү дээ. Тиймээс л коронавирусийн дараах дэлхий ертөнцөд хэрэгтэй нөөц боломжуудаа зөв зохион байгуулах хэрэгтэй. Аялал жуулчлал ойрын хэдэн жилдээ нэлээн хүнд байдалд орно. Тахлаас үүсч буй эдийн засгийн “шок"-ийн нөлөөг бууруулахын тулд барилгын салбараа сэргээх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүддээ хөнгөлөлттэй зээл олгох хэрэгтэй.

-Гадаад өрөө төлөх боломжийн тухайд та юу хэлэх вэ?

-“Оюу толгой”-н далд уурхай ашиглалтад орвол экспортынх нь хэмжээ 4-5 дахин өснө. Үүнийг дагаад манай рояалти, татвар, валютын орлого өсч, гадаад өрөө төлөх чадвартай болно. Коронагийн энэ үед тусдаа бодлогоор дэмжиж төслийг хөдөлгөх л хэрэгтэй. Мөн “Тавантолгойн” цахилгаан станцыг яаралтай барих хэрэгтэй. Бүх шийдэл нь бэлэн болчхоод байхад их удаан гацаагаад байх юм. Бариад эхэлчихвэл коронагаас болж ажилгүй болсон олон зуун ажиллагч, инженер ажилтай болно. Нэг гэж голохгүй ажлын байр бүрийн араас чичрээд дайрах хэрэгтэй.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-18 64.119.23.2

Женко ах тэтгэврийн зээл тэглэсэн гор хуухдын менге ний зеруу бас согуулын зардал гээд бугд л доллар есех шалтгаан шуудээ

Avatar

Зочин 2020-05-18 59.153.114.108

$ usuh yamar neg shaltgaan haragdajguu bgaa ym daa Lhagvaa guai

Avatar

Зочин 2020-05-18 130.253.28.12

X

Avatar

$tai ni BYX UYMIIG ABCHIXAAR YADAGIIN,ZOPILGO NI DARANGUILAX,UBCHLUULEX,shydargaar z/zd.KOMY NDT?1-2 2020-05-18 130.253.28.12

FAKE xyyramchxan -XYNII y/a

Avatar

$ ugbul daraa ni **** shy, DARANGUILAL mental cy! otdelnobu. nuotnositbo? 2020-05-18 130.253.28.12

xyazgaargyi shynaxai,mlpd tylgyyraa bpcaar,neg ydaagiin xereglee trash,KPZS.
neg ydaagiin xydaldan abaltad mpzebtr ynet xaiptsag xaysaar-tratiti niznaet, lij (TSAACAN AYGA oboo xereglax talryy, kptnop, mpz tag)

Avatar

gadnii xyntei suulgaj,tsulmuj bn shyy, gemgyi ni ch bdg l bx. 2020-05-18 130.253.28.12

ESYMIIN BYLTGP-onigop,DUPLAGCH DYR ASHIGLADAG,
sangiin yamnii saidaa gyilagchin shaakyyd ymxiipch gydmd xebtej bn.abaxyy?myy shaakaas erx chuluu deer.
nuguu gadaad nuxurtei UIXiin oun. . .

Avatar

SHUDARGA BUS kompaniyd,myydyylj,uupchilj dampuuruuulj,ubchlyylj,xyyramch shoshgo tag naadag,dyyriamal 2020-05-18 130.253.28.12

XYNII YUMRUU DAIPDAG,bytgyiee,

Avatar

ylsiin ysiig umchlux,XUBIAPAA BYGDIIG DARLANA,bos suu gevee,boxipdoltoi ayultai. 2020-05-18 130.253.28.12

xynii yumiig EVDEJ BGAAGAAR NOTLOGDOB,xyrexgyi baij.xm

Avatar

yrbanikryy ulyy yzeed bx yumgyi,sexeetnyydryy xynii yumryy dairsan oposiin ner barisan bOOLCHUUDIIN xet davralt+yadyyrylxup 2020-05-18 130.253.28.12

end opoltsogsod,news.mn zasaglal SAITAAR
+yrbagch symiin ardbarsyg n/kartaap gp byleepee irsen,
+ex opnoo myylagch yadyy amidarch bsn dyrgyi gesen ESYCIun taslalan nyyrtei bolgodh Sain dyriixan b**s ipsen,XULGAIGAAR
NYYRSCHINdex sonirxoltoi,yadyyryyljdn BLOKLOX DARLAX XOBBITOI BAIGAADAA-TAM BOLGOJ bgaagaar CPOK xaryyllaa.
ngpuudeer byrees xiij,DARGIIG ni GUBX XABCHUURGA,salbar gx mt.

Avatar

Урбанек МАН-г ялагдахыг мэдэж байнө 2020-05-18 59.153.112.234

Тэртэй тэргүй эвслийн засгийн газар бий болно. Өөр арга байхгүй болчихлоо, нөхцөл байдлыг харахад

Avatar

Zochin 2020-05-18 202.21.108.243

onoodor 1$ -n xansh 2800 togrog davchixlaa shdee. Songyyliin daraa 3000 togrog davax ni oilgomjtoi bolloo

Avatar

үйлдвэргүй монгол дампууах ёстой 2020-05-18 64.119.25.80

энэ эдийн засаг чини хэврэг юм шүү дээ.4 тэрбумын долларын нөөцтэй.сонгуулийн дараа хоосон авдар үлдэнэ.гаднаас бага хэмжээний нүүрс,зэсний доллар орж ирнэ.импортоор авах бараа бүтээгдэхүүн байхгүй,гадаад зах зээл хилээ хаачихсан,яаах уу.төгрөг үнэд орж монголд гурил мах,ногоо гурваас өөр хүнсний зүйл үгүй болно.дотоодод импортоос бусад бараа бүтээгдэхүүний үнэ 96оных шигээ тэнгэрт хадаж төгрөгийн ханш унана,жижиг дунд үйлдвэргүй улс орон хямралд орох ни дамжиггүй.солонгос өнөөдөр жижиг дунд үйл

Avatar

Эдийн засгаа эртхэн сэргээ 2020-05-18 103.136.254.8

Эдийн засгаа эртхэн сэргээ

Avatar

таалагдлаа 2020-05-18 192.119.160.46

Отгочулуу гоё залуу юмм, хөөрхөн залуу

Avatar

Зочин 2020-05-18 66.181.176.192

Лхагважаваа
Түмэнд хэрэг болохгүй бол битгий гай болоо.
Дуугаа мөрөөрөө л бай даа.

Avatar

Зочин 2020-05-18 202.131.245.243

Их мэдэгчид, хоосон цэцэрхэгчид, гадаадынхнад хөлслөгдсөн цүнх барьсан эдийн засгийн алуурчид, далимдуулан хулгайлагчид улс орныг сөнөөх л юм ярьж байх юм.

Avatar

Сонгогч 2020-05-18 43.242.242.29

МАН гэж дампуурсан нам байна аа, энэ ямарч муу түүх байхгүй хулгайч биш сайн эдийн засагч Лхагважав мэтийн хүнээ дэвшүүлэхгүй Нямдорж Лүндээ мэтийг буг дэвшүүлдэг.

Avatar

Зочин 2020-05-18 202.21.100.210

Б.Лхагжаваа сайн арга байна үнэхээр төгрөгний ханш 40% унах эсэхээ Монгол банкны ерөнхийлөгч Лхагвасүрэн сангийн сайд Ч.Хүрэлбаатар нартай Урбанек компанийг тавиад бооцоо тавьчих. Та ялагдсан тохиолдолд урбаникийг улсад үнэгүй бэлэглэ харин ялсан бол ард түмний шилэг №1 эдийн засагч гэсэн цол хэргэмтэй болно

Avatar

Сонгогч 2020-05-18 43.242.242.29

Ханш унах Вий шийдвэр гаргах Засаг, Монгол Банк анхаараарай гээд байгаа юм бишүү.

Avatar

иргэн 2020-05-18 202.70.34.70

Энэ Отгочулуу чинь гайгүй юм ярьж,
Харин Лхагважаваа одоо боль за, хар амалсан туухай минь наадмын дараа төгрөгийн ханш унахгүй байвал чи яах уу, амиа хорлох уу??? 40 хувь ч гэх шиг.

Avatar

Зочин 2020-05-18 103.14.38.132

Худал хуурмаг дээр тогтсон наад банкны хүүгээ бууруул. Ямарч инфиляци байхгүй гадаадын хөрөнгө оруулалт байхгүй, гадаад худалдаа зогссон байхад долларын эрэлт байх уу? Худал ярьж төгрөгийн ханш унагахгүй шүү.

Avatar

Зочин 2020-05-18 202.21.100.202

Би яг лхагважав шиг бодож байна,

Avatar

зочин 2020-05-18 66.181.168.8

Улс хоорондын аялал байхгүй, иргэдийн хэрэглээ хязгаарлагдсан. Наад зах нь энэ 2 шалтгаанаар ханш Лхагважавын ярьж байгаа шиг унахгүй Мөн экспорт, нүүрс, зэс зэргийн гаралт нэмэгдэнэ ээ. Харин импорт хязгаалагдана. Нефть бүтээгдэхүүнд бага валют зарна. Машин авах нь багасна. Битгий худлаа ярьж, үймээн тариахаа зогсооно уу

Avatar

Zochin 2020-05-18 192.82.65.103

Ene Lkhagvjav bol hudlaa gar shuu. Enuunii helsnii yag esregeer ni oilgo.Neg heseg ebarimt, tatvar geed l baahan um yaridag bsan. Odoo yagaad bolichihov.

Avatar

ZOCHINard 2020-05-18 122.201.31.194

zob l sanaa khelsen bna neg namiig l olon bolgoj bolokhgui shuu gargasan shiidber bolgono n ergej butsaad manang songoj bolokhgui shuu

Avatar

Иргэн 2020-05-18 59.153.115.161

Боловсрол нимгэн хөөрүү хулхи Хүрэлсүхийн харалган алхамууд эдийн засгийг элгээр нь мөлхүүлэхнээ таминь. Сонгуулиар энэ лол нөхрөөс салах юмсан

Avatar

Зочин 2020-05-18 64.119.27.20

Рио Тинто , Оюутолгойн гөлөгнүүд

Avatar

Gan 2020-05-18 119.40.98.177

Энэ их мэдэгчид улс орондоо юу бүтээсэн бэ? Зөвхөн шүүмжлэгчид. Бодит байдал эдний ярьж байгаагаас шал өөр. Бодит байдал руу аль болох ойртож байж мэдэмхийрэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-18 103.14.38.132

Тийм шүү, Амьдралд нууц зүйл олон. Бодит байдлыг мэдэх гэдэг бол нууц зүйлийг ухах шаардлагатай.

Avatar

Зочин 2020-05-18 94.230.246.6

Lhagvajav bol ih yum hiisen hun. medehgui bol duugvi l bai

Avatar

Зочин 2020-05-18 202.126.88.32

Хятадад дагаар орье тэгвэл ч жаргана даа, өвөрмонгол ямар баян байна

Avatar

Зочин 2020-05-18 202.179.27.37

Өөр яахын. Орос ахынд дагаар оръё. Буриадууд ямар жаргалтай байгааг хар л даа

Avatar

иргэн 2020-05-18 202.70.34.70

Буриадууд өвөрмонголоос долоон дор амьдарч байгаа, Яршиг ингээд л хэрэлдээд байж байя.

Avatar

Монголын ядуурал өлсгөлөн болох нь тодорхой байна 2020-05-18 59.153.112.234

Хүмүүсийн ажил нь зогсож амьдрал нь хүндэрсээр

Avatar

иргэн. 2020-05-18 202.126.89.7

битгий худлаа сүржигнэ. Зэнээ агсны хэлдгээр олитойхон гэрийн эзний хийх ажлыг битгий заа. Алт тушаалт нэмэгдлээ. Одоо Офшороос мөнгөө монголдоо оруулая зэс нүүрсний хулгайг мөн багасгая тгээд л монгол босоод ирнэ. энэ өвчин ард түмэнд биш харин авилгалчдыг сүйрүүлэх бололтой. тэдний идсэн уусныг илчэх цаашилбал идэх уухыг багасгах байх.монголыг хар жагсаалтад оруулсан энэ Лхагважав мэтийн хогуудаас бид салах ёстой.

Avatar

Иргэн 2020-05-18 66.181.176.146

Та харин өөрөө юу мэддэг болоод PC-ийн араас пид пид үсрээд байна аа? Алт тушаалт сайндаа өсөөгүй, хил хааснаас болж хулгайгаар хил давуулж чадахаа больсон хэрэг. Лхагважав чинь харин ч эдийн засгийн засгийн замбараагүй бодлогоо цэгцэлж нэгдсэн бодлого явуулах тухай л ярьсан байна.

Avatar

Зочин 2020-05-18 49.0.212.183

ЛХАГВАЖАВ хэд хэдэн удаа татварын өршөөл хууль гаргуулсан. Татвар төлөхгүй байж болдог гэдгийг ойлгуулчихсан. Өнөөдөр Монголд татвар төлөөгүй гээд шүүхээс ял авдаг тохиолдол байхгүй. Юм л бол төрийг муулдаг.

Avatar

Economist 2020-05-18 202.179.25.72

Nemeed neg yum helchiheye dee. Ene namar uvul manaid food shortage buyu hunshnii homsdol uusne. Ene jil tenger hangai gaigui baij urgats gaigui avaasai daa. Tuunchlen alt olborlogchid gaigui ajillaj dumughun metal tushaagaasai daa. Songuuli songuuli gej yavj baij geree nuraachih vii ene heden galzuuchuud. Za eniig l huseh mini

Avatar

бодь хүн 2020-05-18 192.82.76.62

сорилт ирж байгаа бололтой. Толгой сайн ажилладаг залуусыг сонгуулиар дээш нь гаргавал бидэнд хэрэгтэй . Хууччууул битгий гараасай билээ тэд 30 жил удирдлаа одоо улс орны хөгжил ямар байна баахан л гадаад өр. Гадаад өрийг гэзэг орооно гэж байхгүй нутгаасаа өгч байж л сална бусад орны бэлэн жишээ байна шүү.МОНГОЛЫН ХУВЬ ЗАЯА ИХ ГЭЖ БИД ӨӨРСДИЙГӨӨ ХӨӨРГӨДӨГ. Үнэн худал нь энэ удаагийн сонгуулиар гарахаар боллоо,энэ нь гарцаагүй.

Avatar

zochin 2020-05-18 203.98.76.21

Yag unen Lundeejantsan gedeg uvuu odoo bolih heregtei

Avatar

Монголын эмгэнэл 2020-05-18 202.21.100.210

“Оюу толгой”-н далд уурхай ашиглалтад орвол экспортынх нь хэмжээ 4-5 дахин өснө. Үүнийг дагаад манай рояалти, татвар, валютын орлого өсч, гадаад өрөө төлөх чадвартай болно……….. Оюу-толгойг хөдөлгөсөн ерөнхий сайдууд дайсаны цэрэг болж шорон орж байна. Эсрэгээр 2014 онд Гашуунсухайтын төмөр замыг бариулаагүй хүн дарга болчихлоо шүү дээ. Нүүрсний төмөр зам байсан бол галт тэрэгний толгой жолоодож байгаа 2 машинчийг короновирусээс хамгаалах бүрэн боломжтой байсан.

Avatar

Зочин 2020-05-18 103.14.38.132

Тэнэг хүмүүс юу ч харахгүй.

Avatar

иргэн 2020-05-18 202.70.34.70

2010 онд Оюутолгойн талаар 10 жилийн дараа ямар болно гэж ярьж байв. 10 жил баялгаа зөөлгөв. Овойж оцойсон юм л лав алга. Одоо дахиад 10 жил, 20 жилийн дараа энэ янзаараа хэрэлдсээр л суух нь бараг тодорхой болчихлоо.

Avatar

irgen 2020-05-18 202.21.109.97

OYU TOLGOI zuw baisan bol bid ingej suuhgui …….. ter ih baylgiig zugeer ugchuud odo tatwariin joohon ym goridoj suuchad bitii medemhiir …………… 5tolgoin tumur zamiin huwid bid zuw gargalgaa hiisen magadgui ih tom ord uchir ashig sonirhol ih baisan tul odo hurtel hudulj chadaagui ni nuuts bish baih

Avatar

Зочин 2020-05-18 202.21.108.253

Эрх баригчид тэнэг бол цар тахалаасаа ч илуу хортой байдгыг Хуукийн засгаас харж болно.

Avatar

Зочин 2020-05-18 43.242.242.59

Жаргалсайхан гэдэг эдийн засагч мэргэжилтэй нүдний шилтэй, телевизээр ярьдаг нэг хүн долларын ханш 7000 хүрнэ гээд хөөрөгдөөд байссан. Эдийн засагч нарт долларын ханш өсөх нь тэдний бизнест ашигтай юм шиг байгаа юм. Тэндээс мөнгө олдог бололтой. МАН төр барьж байхад долларын ханш өсдөггүй харин АН төр барьж байхад долларын ханш тэнгэрт тултлаа өсдөг.

Avatar

Зочин 2020-05-18 192.82.75.147

2400 байсан доллар 2800 болоод байна малаа. Энэ өсөөгүй гэсэн үг үү

Avatar

Зочин 2020-05-18 202.21.108.172

Хол очиж х у у у ц….

Avatar

Зочин 2020-05-18 182.160.38.160

1950 baisan dollar chin odoo 2800 bolchood 50% oschihood baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж