Орост болох тэмцээнд гадаадын тамирчдыг оролцуулна | News.MN

Орост болох тэмцээнд гадаадын тамирчдыг оролцуулна

Орост болох тэмцээнд гадаадын тамирчдыг оролцуулна

Орост болох тэмцээнд гадаадын тамирчдыг оролцуулна

ОХУ-д коронавирусийн халдварын тоо 280 мянга давсныг үл харгалзан тус улсад зохиогдох спортын тэмцээнд гадаадын тамирчдыг оролцуулах гэнэ. ОХУ-ын  Засгийн газраас нь мэдээлснээр дотоодын спортын тэмцээнд оролцохыг хүссэн гадаадын тамирчдыг хил нэвтрэхийг зөвшөөрөх аж.

ОХУ нь цар тахлын эсрэг өнгөрсөн гуравдугаар сард хилээ хааж, бүх олон улсын нислэгүүдээ зогсоож, зөвхөн гадаадад гацсан оросуудыг авчрахаар чартер нислэгүүд нисч байгаа.

ОХУ-ын спортын байгууллага, хороодтой гэрээтэй гадаадын тамирчин, шүүгчид хил нэвтэрснийхээ дараа 14 хоног эрүүл мэндийн ажиглалтад тусгаарлагдах ёстой. Энэ нь коронавирусийн эсрэг хориг, хязгаарлалтаа зөөлрүүлж, ОХУ-ын Дээд лигийн хөлбөмбөгийн клубууд бэлтгэлдээ эргэн орох боломжийг олгож байна. ОХУ-ын хөлбөмбөгийн холбооноос мэдээлснээр мэргэжлийн хөлбөмбөгийн лигүүд зургадугаар сарын 21-нээс тэмцээнүүдээ эхлүүлэх аж.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнхжаргал 2020-05-18 59.153.115.173

Балай Оросууд:

Avatar

Зочин 2020-05-18 202.9.47.25

ӨВЧИН ТУСАХ ГЭЭГҮЙ БОЛ ТИЙШЭЭ ЗҮГЛЭХГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж