Итали: Билл Гейтсийг баривчлах ёстой

Хуучирсан мэдээ: 2020.05.18-нд нийтлэгдсэн

Итали: Билл Гейтсийг баривчлах ёстой

Итали: Билл Гейтсийг баривчлах ёстой

Италийн нэгэн хууль тогтоогч цар тахлын буруутанг хайх тоглоомд шинэ "сэжигтэн" нэмж оруулав бололтой. Тэрбээр индэр дээрээс Билл Гейтсийг даяарчлал, вакцинтай холбоотой гэмт хэрэгтэн хэмээн буруутгасан байна.

Билл Гейтс болон түүний сүүлийн үед хийж буй коронавирусийн эсрэг үйл ажиллагаа нь цар тахлын буруутныг олох гэсэн иргэдийн анхаарлын төвд сонирхолтойгоор өртсөөр байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Италийн парламентын гишүүн Сара Куниал аль ч парламентад яригдаагүй энэ сэдвийг сөхсөн байна.

Тэрбээр өөрийн найз нөхөд болон хамтран ажиллагч парламентын гишүүдийг дэлхийг албадан вакцинжуулах төлөвлөгөөг эсэргүүцэхийг уриалж, тус төлөвлөгөөг авлигалд идэгдсэн, дэлхийг дангаараа эзэмшихийг санаархсан элитүүдийн атгаг санаа хэмээжээ. Түүнчлэн цар тахлыг бүтээсэн биш юм аа гэхэд дэлхийг нийтээр нь вакцинжуулах төлөвлөгөөний ард байгаа гол буруутан бол Билл Гейтс гээд “Хэдэн арван жилийн өмнөөс л Гейтс хөдөө аж ахуй, технологи, эрчим хүчний салбарт давуу эрх олж авснаараа дэлхийн хүн амыг цөөлөх, нийт улс төрийг дарангуйлж захирах төлөвлөгөө боловсруулсаар ирсэн” хэмээн ярьжээ.

Вакциныг эсэргүүцэгч гэдгээрээ олонд танигдсан Куниалын хэлснээр Билл Гейтсийн сан буурай хөгжилтэй орнуудад вакцин туршсаар ирсэн нь Африкт сая сая эмэгтэйчүүдийг үргүй болгож, Энэтхэгт мянга мянган хүүхдийг саажуулсан бөгөөд GMO, 5G технологиуд ч гэсэн түүний нүглүүдийн нэг гэнэ. Тэр ч байтугай олон улсад тогтоогоод буй хөл хорио ч даяарчлагч элитүүдэд ашигтай зүйл болж байгаа бөгөөд “Хөл хорионоос болж бидний хөөрхий хүүхдүүд хамгийн их хохирч байна. Удахгүй сургуулиуд хүүхдүүдэд нэг бугуйвч зүүлгээд л боолчлох боломжтой болохыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бүхний эцсийн зорилго бол бүх хүн төрөлхтнийг хэмжээгүй захирах, усан гахай, боол болгон хувиргаж, өөрсдийн гарын аясаар хөдөлгөх” хэмээн Куниал үргэлжлүүлэн үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Зарим гишүүд түүний яриаг таслахыг оролдсон ч гишүүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй учир яах аргагүй дуустал нь сонсохоос өөр аргагүй болсон байна.

Иймд Куниал үргэлжлүүлэн Ерөнхий сайд Жузеппе Конте өөрөө тэдгээр атгаг санаат элитүүдийн нэг биш л бол Билл Гейтсийг олон улсын шударга ёсны шүүхэд өгөхийг уриалж “Дараагийн удаа та атгаг санаат Билл Гейтсээс дуудлага хүлээн авах юм бол шууд олон улсын эрүүгийн шүүхэд хандаж түүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн мэдүүлээрэй” хэмээжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж