Америкчуудыг Ойрхи-Дорнодоос хөөж гаргана | News.MN

Америкчуудыг Ойрхи-Дорнодоос хөөж гаргана

Америкчуудыг Ойрхи-Дорнодоос хөөж гаргана

Америкчуудыг Ойрхи-Дорнодоос хөөж гаргана

Америкчуудыг Ойрхи-Дорнодын орнуудаас хөөж гаргана хэмээн Ираны шашны тэргүүн Аятолла али-Хаменей мэдэгджээ. Тэрбээр “Афганистан, Ирак, Сири дэх АНУ-ын үйл ажиллагаа нь эргээд үзэн ядалтыг өдөөсөн. Цаашид америкчуудыг  Ирак, Сири улсаас хөөн гаргана” хэмээсэн байна. Ираны талаас өмнө нь  Сири, Иракаас цэргээ татахыг АНУ-аас удаа дараа шаардсан юм.

АНУ-ын армийн дрон өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд Ираны цэргийн командлагч Кассем Солейманыг Иракт хөнөөснөөс хойш хоёр орны зөрчил хурцадсан юм. Улмаар Ираны талаас Ирак дахь АНУ-ын цэргийн бааз руу пуужингаар харваж, хариу барьсан билээ.

Үүний зэрэгцээ өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг дайсагнасан мэдэгдлийг хийсэн. Тэрбээр далай, тэнгис дэх АНУ-ын армийн хөлөгт Ираны талаас аюул, заналхийлбэл шууд гал нээх зааварчилгаа өгснөө мэдэгджээ. Дараа нь Ираны Хувьсгалыг хамгаалагч армийн дэслэгч генерал Хоссейн Салами түүнтэй ижил мэдэгдлийг хийсэн аж.

Эх сурвалж: New York Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456 2020-05-18 49.0.212.150

Америкийг алж хядаж гаргаад оронд нь Xятадуудыг оруулж ав

Avatar

Зочин 2020-05-18 150.129.143.55

ИРАНЫ БАЙЛДАХ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ . АЙМХАА ЮМНУУД АЙСАНДАА ИРГЭНИЙ ОНГОЦ БУУДАЖ БААХАН ГЭМГҮЙ ХҮНИЙ АМЬ НАС БАЙХГҮЙ БОЛГОНО , СУРГУУЛЬ ХИЙЖ БАЙНА ГЭЭД ӨӨРСДИЙНХӨӨ БААХАН ЦЭРГҮҮДИЙГ ПУУЖИНДАЖ УСТГАНА .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж