Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга | News.MN

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга

Хот байгуулалт, хөгжлийн газраас Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2013 оны 7/29, 12/43, 2014 оны 19/23, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 161, 2020 оны 48 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад төсөл хэрэгжүүлэх тухай битүүмжилсэн төсөл ирүүлэх сонгох шалгаруулалтанд урьж байна.

БАГЦБАЙРШИЛ
1ГХ_СХД 01Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цэргийн хотхоны “А” хэсэгчилсэн талбай, нийт 28.2 га
2ГХ_ЧД 01Чингэлтэй дүүргийн 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн 1000 орчмын "В" хэсэгчилсэн  талбай, нийт 50.4 га
3ГХ_ЧД 02Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн 1000 орчмын "Г" хэсэгчилсэн  талбай, нийт 15.2 га
4ГХ_ЧД 03Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт МҮОНРТ орчим, нийт 11.4 га
5ГХ_ХУД 02Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Яармагийн гэр хороолол "Б" хэсэгчилсэн талбай, нийт 46.1 га
6ГХ_ХУД 03Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Яармагийн гэр хороолол "В" хэсэгчилсэн талбай, нийт 40.9 га
7ГХ_ХУД 04Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Яармагийн гэр хороолол "Г" хэсэгчилсэн талбай, нийт 54.5 га
8ГХ_ХУД 05Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Яармагийн гэр хороолол "Д" хэсэгчилсэн талбай, нийт 34.0 га
9ГХ_ХУД 07Хан-Уул дүүрэг 8-р хорооны нутаг дэвсгэрт, “Б” хэсэгчилсэн талбай, нийт 15.0 га
10ГХ_СБД 01Сүхбаатар дүүрэг 9, 10, 11, 12-р хорооны нутаг дэвсгэрт, "Орон сууцны 7-р хороолол"-ийн “И”, “Ө” хэсэгчилсэн талбай, нийт 10.9 га

Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300,000 (гурван зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна.

Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк: УБ,ХБХГазар 100200051054 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичнэ.

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 15.00-16.00 цагийн хооронд Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтэст /“Хангарди ордон” 13 давхар 1308 тоотод/ хүлээлгэн өгнө. Тус өдрийн 16:30 цагт сонирхогчдод  оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.

Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
  2. 2018, 2019 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
  3. Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт
  4. Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/
  5. Барилгажилтын төсөл /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/
  6. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт
  7. Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
  8. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.
  9. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,

Ц.Жигжиджавын гудамж – 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр,

“Хангарди ордон” 13 давхар 1308 тоот,

Утас: 11-315319 /ажлын цагаар/,

Вэб сайт: www.uda.ub.gov.mn

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс,

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

z 2020-05-18 64.119.26.206

demjij bna ene eserguuceed baigaa hunuus jorlon muu usnii nuhee ch oligtoihon hiij chadahgui tegsen mortloo arhi tamhi zugaa cengeld mongo hairlahgui zarhiig n yana bas 2 oroo bairiig golchihjee kk

Avatar

z 2020-05-18 64.119.26.206

amidarch baigaa gazraa oigtoihon amidarch chadahgui shees b**s ugaadaigaigaa amidarch jorlongoo ch aytaihan barij chadahgui baij 2 oroo bairiig golood tenegteh ymaa am ajil n hol zordog shuu mongolchuud

Avatar

Зочин 2020-05-18 103.14.36.6

Газрын зураг дээр бүсчлэн, өнгөөр ялгаж оруулах хэрэгтэй. Нэгэнт мэдээлэл өгч байгаа бол тодорхой, ойлгомжтой өгвөл танай сайтад хандалт нэмэгдэнэ. Жижиг зүйлээс их хандалт.

Avatar

цэвэр, бохирын шугаманд холбуулая 2020-05-18 192.119.160.240

өмчилсбн газраа ингэж өчүүхэн умгараар соьмооргүй байна. ЧД 8р хороо бол төвийн шугаманд маш ойр8 бидний газрыг цэвэр, бохирын шугаманд холбож өг. Газрыг минь урьдчилгаанд авна, үлдсэнийг бид зээлж насаараа өндөр хү төлж өрөнд орох болно шүү. Газраа битгий өгөөрэй иргэдээ

Avatar

Зочин 2020-05-18 202.131.233.251

Өмчилсөн газраа умайсан 2 өрөө байраар өгөхгүй гэдгээ мэдэгдье.

Avatar

Зочин 2020-05-18 202.179.27.37

Манай төр засаг энэ мэт өмнөх удирдлагынхаа шийдвэрийг өвлүүлж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Бат-Үүл баатрын санаачилсан энэ төсөл бол Улаанбаатарын аврал юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж