ЭМЯ: Дөрвөн хүний хариу эерэг гарч, нийт тохиолдол 140 боллоо | News.MN

ЭМЯ: Дөрвөн хүний хариу эерэг гарч, нийт тохиолдол 140 боллоо

COVID-19

ЭМЯ: Дөрвөн хүний хариу эерэг гарч, нийт тохиолдол 140 боллоо

ЭМЯ: Дөрвөн хүний хариу эерэг гарч, нийт тохиолдол 140 боллоо

Эрүүл мэндийн яамнаас “covid-19” халдварын талаарх цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийж байна. Тус яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1747  иргэн ажиглалтад байна. Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 166 дуудлага ирсэн байна. Гадаад дахь иргэдэд коронавирусийн халдварын талаарх мэдээлэл зөвлөгөө өгөх  119 аппликэйшнд БНСУ, Белги, ОХУ-аас     нийт  гурван  иргэн холбогджээ. Иргэдийн зүгээс олон нийтийн газарт амны хаалтгүй явж байна гэх гомдол мэдээлэл ирүүлжээ.

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр манай улстай хил залгаа Буриад, Эрхүү хотод халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул залгаа Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий Увс аймгийн иргэд бэлэн байдлаа хангаж амны хаалтаа тогтмол зүүж, гараа тогтмол угааж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө. Мөн ДЭМБ-ийн байгууллагаас дэлхий даяар коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа эхэлж байгаа учраас иргэд хамгаалалтаа сайн хийж, амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай байна.
ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:
-Өнөөдөр ХӨСҮТ-ээс гурван хүн эдгэрч, дараагийн шатруу шилжлээ. Ор хоногийн хувьд 30, 34, 45  хоног эмчлэгдсэн хүмүүс эдгэрч байна. Нийт лабораториудад 87 хүний шинжилгээ хийлээ.  ХӨСҮТ-д давтан шинжилгээгээр 45 хүнд давтан шинжилгээ хийхэд 39 хүнд илрээгүй. Нийт 140 тохиолдол боллоо. Өнөөдөр шинээр бүртгэгдсэн дөрвөн тохиолдлын хувьд Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан нэг, Орхон аймагт тусгаарлагдаж байсан хоёр, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан цэргийн сургуулийн оюутан байсан.

"ОХУ-Д СУРЧ БАЙСАН ОЮУТНУУДЫГ ОРХОН, ДАРХАН, СЭЛЭНГЭ, ТӨВ АЙМАГТ ТУСГААРЛАСАН"

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Монгол Улсад коронавирусийн батлагдсан 140 тохиолдол зөөвөрлөгдсөнийг бид эмчилж байна. ОХУ-аас ирсэн оюутнуудаас 57 нь коронавирусийн халдвар авсан. Мөн ОХУ-аас Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 400 гаруй зорчигчдын дунд оюутнууд ч бас багтсан. Хойд хилээр ирсэн оюутан зорчигчдоос 119 нь Орхон аймагт,  Дархан-Уулд 136, Сэлэнгэ аймагт 20 гаруй хүнийг тусгаарласан. Мөн Төв аймагт 134 хүн тусгаарлагдсан. Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээг Дархан-Уул аймаг дахь ХӨСҮТ-ийн салбар лабораторит авч, дахин ХӨСҮТ-д баталгаажуулдаг. Дархан-Уул аймгаас ирүүлсэн давтан шинжилгээгээр Орхон аймгаас батлагдсан хоёр тохиолдол бол  ОХУ-д сурч байсан оюутан. Мөн Дархан-Уул аймагт  нэг батлагдсан тохиолдол илэрсэн нь бас оюутан. Төв аймагт тусгаарлагдаж буй иргэдийн 80 гаруй хувь нь оюутан байна. ОХУ-аас ирсэн 400 гаруй зорчигчдоос нийт 40 хүнд коронавирус илэрсэн.Тэдний дийлэнх нь оюутан. Өнөөдөр бид тасагт буй эмч ажилчдадаа давхар хяналт тавьж байна. Коронавирусийн халдвар батлагдахын хэрээр эрсдэл нэмэгдэж байна. Халдварыг алдахгүйн тулд анхаарч ажиллаж байна. Цаашид ХӨСҮТ-ийн 250 орноос гадна нийт 1000 гаруй орон дээр бид өвчтөнүүдээ авахаар төлөвлөж урьдчилсан тооцоо судалгаагаа хийж байна. ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудаа эмчилж байна. Энд нэг зүйлийг хэлэхэд ОХУ-д сурч байсан оюутнуудыг татан авч, тээвэрлэх явцад коронавирусийн халдварын шинж тэмдэг илрээгүй. Харин халдварын шинж тэмдэг маш тодорхой илэрсэн долоон оюутныг ОХУ-д үлдээсэн. Эх орондоо ирсэн оюутнууд тухайн үед коронавирусийн халдвар илрээгүй байсан гэсэн үг. Халдварын нууц үеийн хугацаанд шинж тэмдэг илрээгүй байсныг шинжилгээгээр илрүүлсэн. Эрсдэл гарсан үед ХӨСҮТ-өөс гадна бусад эмнэлгүүд коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдээ эдгээж чадна.

"ШВЕД ДЭХ МОНГОЛ ИРГЭНИЙ БИЕИЙН БАЙДАЛ МАШ ХҮНД БАЙНА"

-ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Гадаадад халдвар авсан Монгол Улсын 30 иргэн байна. Нэг хүний биеийн байдал маш хүнд байна. Швед улс дахь иргэн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Уушгины 80 гаруй хувь нь ажиллагаагүй болсон гэх мэдээлэл байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг тусгаарлахад зарим тохиолдолд гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрч байна. ОХУ-д сурч байсан оюутнуудтай эцэг эх нь холбогдсон. Тэдний биеийн байдал сайн байгаа.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Sunday, May 17, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-05-18 124.158.95.138

манай улс харин ч маш сайн зохион байгуулалттай ажиллаж байгаа битгий ийм хар энергитэй байгаачээ. ард түмнээ авалгүй л яахав ажил хийж байгаа хүмүүстэй ажлын урам дэм өгөхийн оронд өөрсдөө юу ч хийгээгүй ядахдаа маскаа ч зүүчихэж чадахгүй ухамсартай нөхдүүд гадуур их байна. шаардлага тавихаар шаардлага тавьсан хүн нь маскыг нь авч өгөх дайны хар уур гарна ийм байж чадлынхаа хэрээр ажиллаж байгаа хүмүүст болон муу сөрөг хар санаа бүү цац. Онцгой эмнэлэг хүчний байгууллага ХӨСТ-л амжилт хүсье

Avatar

Зочин 2020-05-18 66.244.109.90

Баттулга ерөнхийлөгч маань хэнтэй байлдах гэж ОХУ-д ийм олон цэрги йн дарга нарыг бэлтгэж байгаа юм вэ? Манайд дотроо цэрэг, цагдаагийн гээд цэргийн олон их, дээд сургууль бий биздээ. Гадаад сургалтыг цөөлмөөр юм. Элбэгдоржтой байлдахад бол ийм олон цэргийн дарга хэрэггүй шууд барьж аваад оймсыг нь гозонуулж аваачаад Баянхонгор аймгийн шоронд хийхэд хангалттай хүч байгаа.

Avatar

Зочин 2020-05-18 202.9.40.55

Хилээ нээж хүмүүсээ оруулаач ээ. Өвчтэй байсан ч иргэдээ татан авах ёстой. Гадаадад байгаа иргэдээ оруулахгүй, хилээ тас хааж байгаа мулгуу арга барилаар ажиллаж буй улс Монголоос өөр дэлхий дээр алга.

Avatar

Zochin 2020-05-18 106.101.130.129

Huhainuud hurdan hvmvvsee ehlej baihad n hurdan tatahgvi hvniig ingej hvnd baidald hiihgej n****

Avatar

Зочин 2020-05-18 192.82.70.142

Яанаа тэр муу 7 оюутан хүүхдүүд хүнд нөхцөлд өвчтэй үлджээ,гайгүй хөнгөн бгаад эдгээсэй

Avatar

Зочин 2020-05-18 203.91.112.146

gadnaas naad p***a naraa avchrakhaa bolioch khen

Avatar

Зочин 2020-05-18 183.177.99.226

Чи юу яриад , бичээд бнаа, шизотой дурак уу гүй юу

Avatar

УЛААНГОМ 2020-05-18 192.82.72.218

ӨМХИЙ х***а МИНЬ МОНГОЛЧУУДЫН ДУНД НЭГ ҮНДЭСТЭН ГЭЖ ХЭЛЭГДЭЖ ЯВАМААР БАЙВАЛ АМАА ТАТ.

Avatar

Оросоос хилээ хаая 2020-05-18 192.82.76.24

Оросоос хилээ хаасан юу уу.

Avatar

Б.Жаргал 2020-05-18 73.92.12.67

Covid 19 биотерроризм мөн үү? Мөн Орос ах нар монгол руу биотерроризм хийж байна уу ? Тийм. Монголчууд бид яах вэ ????? ….Яахчгүй …. Гүй ээ яаж ч чадахгүй…. Зүгээр л өвчтэй хэдэн монголчуудаа бүгдийг нь авчраад л эмчлэх хэрэгтэй. Өөр яаж ч чадахгүй.

Avatar

Зочин 2020-05-18 66.181.179.123

Сарангэрэл сайд сайн ажиллаж байгаа шүү. Эмч нартаа талархаад баршгүй. Өөрсдийнхөө эрүүл мэндэд сайн анхаараарай.

Avatar

Зочин 2020-05-18 73.92.12.67

Болоогүй,юм одоо л эхлэх гэж байна. Халдвар хурдацтай тархаад олон өвчтөн эмнэлэгт хэвтэж,эмч сувилагч нар олноор халдвар авж гадагш гаран бусаддаа тараан яг Итали Испани шиг болох үед л Саранцэцэг яаж ажилласан нь танигдана.Одоо бол УОК,ЗГ хөл хорио сайн хийсний дүнд дотоод өвчлөлт байхгүй байгаа,гаднаас халдвартай хүмүүс олноор ирэх болгонд эрсдэл нэмэгдэнэ. Нэг халдвар авсан сувилагч,нэг эмч мэдэлгүй гадагш гарахад л халдварын тоо геометр прогрессоор өснө !!!!

Avatar

Зочин 2020-05-18 66.181.161.89

Тайван байя даа эмчилэж бгаа юм чинь одоо гаднаас хурдан авах хэрэгтэй адилхан монгол хүмүүс шүү дээ

Avatar

Зочин 2020-05-18 43.242.242.59

Шведэд байгаа эмэгтэй монголдоо байсан бол ийм өвчин тусахгүй л байх байсан даа.Зовж зүдэрсэн ч эх орондоо хамаатан садан найз нөхдийнхөө дунд байсан нь жаргал юм байна шүү иргэдээ.

Avatar

Зочин 2020-05-18 150.129.143.209

Haraad baihad hichneen ih huuhduud gadaadad surdag yum be??? Odoo er mash zorigtoi tom tom alhmuud hiih tsag bolj. Ternii 1 ni ene gadaadad surch baina gej hamag mongoo gadagshaa ursgadagiig boliulah!!!! Etseg eh ni huruu humsaa hugalan hulgailan zelgiilen baij olson heden tsaasaa gadaadiin oron ruu l huuhed surgah neriidleer ursgadag, ted nart ni surch giiguulsen yum yu ch baihgui, ireed l ajilguichuudiin egneend!!! Tiimees dotood mergejilten beldedeg sain bagsh oltsgooyo! Said ni ajillah tsag

Avatar

Зочин 2020-05-18 202.126.89.64

Ajild avahdaa gadaadad sursan bol davuu tal bolno geed ajlyn zaruud deer bnga bicheestei, tegeed yaah ve

Avatar

Hatan uhaanii ur sad 2020-05-18 192.241.230.151

Gadaadad baigaa humuus songuul uguhgui tul anhaarah shaardlagagui. Udurt 1,2 hun emchleed biye biyenee magtaad suutsgaaya tavilan ym daa

Avatar

Зочин 2020-05-18 202.9.46.230

Одоо гаднаас болиочээ Монголдоо бид аюулгүй амьлармаар бна эрх баригч нараа та нарын ах дүү амраг садан чинь эрсдэл тээж бгаа шүү

Avatar

Зочин 2020-05-18 66.181.161.1

х** малаа

Avatar

Зочин 2020-05-18 202.9.40.55

Ийм амиа бодсон, харанхуй малуудыг яах уу таминь ээ. Гадаадад байгаа хүмүүс ихэнх нь эрүүл хар малаа. Хилээ нээж хүмүүсээ оруулах ёстой харанхуй нүхэн жорлонд амьдрагч аа.

Avatar

Зочин 2020-05-18 202.126.89.123

Ах ах л гэдэг. Ах нар маань манай хэдийг зүгээр л гудамжинд хөөгөөд гаргачиж бн. Нөгөөдүүл маань ядаж л нисэх вокзал орох гэж метро автобусаар л яваа биз. Бөөн контакт. Тэхэд Уханьд бн 31 зүв зүгээр. Урд бж бгаад ирсэн улсууд бүгд зүгээр.

Avatar

Зочин 2020-05-18 183.177.97.14

Orosuud manaihruu boon virus ilgeejee

Avatar

и 2020-05-18 103.229.122.69

Энд хамаг юмаа хааж, хүмүүсээ хорьж, ажилгүй болгож дарамталчихаад гаднаас өвчин чирж авч ирээд байх юм энэ Хүрэлсүх мал.

Avatar

Зочин 2020-05-18 202.126.88.183

Tiimdee zuv l yarij b.a daa

Avatar

Зочин 2020-05-18 66.181.184.128

Оросоос хариуцлага нэхэх хэрэгтэй, нөгөө олон орос ахтай эрлийзүүд дуугарвал яана,

Avatar

Зочин 2020-05-18 122.201.23.84

Мэргэжлийн ур чадвар гаргаж аюулт өвчинтэй тэмцэж байгаа эмч, эмнэлэгийн ажилтнууддаа талархаж байна. Та нар минь халдвар хамгаалалын дэглэмээ сахиж, дархлаагаа дэмжиж ажиллаарай. Ард түмэн чинь та нарын баатарлаг үйлсээр бахархаж байгаа шүү,

Avatar

Иргэн 2020-05-18 202.126.88.211

Хүрэлсүх,Сарангэрэл нарт хариуцлага тооцоочээ

Avatar

Зочин 2020-05-18 69.131.137.203

India buyu burhanii ornoos ireh humuus ch bigd covid 19 shaacan baigaa doo

Avatar

Балмад Буриад 2020-05-18 66.181.161.106

дор бүрдээ хичээе л дээ шаардлгтай бол жил хүлээе

Avatar

Зочин 2020-05-18 103.229.123.64

ajilgui her udaan teseh ve

Avatar

Зочин 2020-05-18 69.131.137.203

Kaanaac jil ideh koolni mongo oloh uu.Bayartsogt bankind martsan $ humuust taraaj ogoh bolov uu

Avatar

иргэн 2020-05-18 66.181.161.41

Ээ дээ эмч нар минь хичээгээрэй бид ч хичээеэ. тусгаарлагдсан болон гарсан хүмүүс бүр их хичээгээрэй. Халхын заяа түших болтугай…

Avatar

Durak 2020-05-18 69.131.137.203

Deer 1 buriad bna Kuuli zuin yamand 1 shudraga Durved bna yagaad aabin kuukduudiig alag uzeed bna

Avatar

Durak 2020-05-18 69.131.137.203

Durak chine nogoo Boovoo yzuuleh durtai Kazahaa martcan bna. Uuchlaarai

Avatar

зочин 2020-05-18 66.181.161.41

Өнөөдөр Энэтхэгээс хэдэн тохиолдол ирэх бол доо.

Avatar

ӨНдөр настан Дагмид 2020-05-18 182.160.39.37

Энэтхэгээс нилээн тооны КОРОНА ирэх нь тодорхой. Коронаг ч гарцаагүй, алдаагүй сайхан түүж оруулж ирэх юм даа. Монголдоо байгаа манийгаа энэ зусангаа хашиж мал болгох бодлоготой юм шиг ээ. Энэ ОНЦГОЙ

Avatar

зочин 2020-05-18 66.181.169.70

амиа бодогч. чи хоригдсондоо үхлээ юу

Avatar

Зочин 2020-05-18 66.181.161.1

ийм хар амиа бодсон новшнууд үхвэл таарна өөдтэй юмнууд биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж