Жорданы хос пүүз 560 мянган доллараар зарагджээ | News.MN

Жорданы хос пүүз 560 мянган доллараар зарагджээ

Жорданы хос пүүз 560 мянган доллараар зарагджээ

Жорданы хос пүүз 560 мянган доллараар зарагджээ

Дэлхийн сагсан бөмбөгийн домог болсон Майкл Жорданы  гарын үсэгтэй 1985 оны хос пүүз онлайн дуудлага худалдаагаар 560 мянган ам.доллараар зарагджээ. Түүний NBA-д өнгөрүүлсэн эхний улиралдаа өмссөн энэхүү Nike Air Jordan 1 нь 100-150 мянган ам.долларын хооронд зарагдана гэсэн төлөвлөгөөтэй байсан ч дээд амжилт тогтоосон байна. Өмнөх дээд амжилтыг нь 437,500 ам.доллараар Nike компанийн 1972 оны Moon Shoes тогтоож байжээ.

Энэхүү М.Жорданы хос пүүзний баруун хөл нь 47 размер, зүүн хөл нь 47.5 размер аж

560 мянган ам.долларын үнэ бүхий Nike Air Jordan 1 пүүзний шинэ эзнээр АНУ-ын Невада мужийн Лас Вегаст Shoezeum хэмээх пүүзний музейн үүсгэн байгуулагч Жордан Геллер тодорчээ. Жордан Геллерийн хэлж буйгаар тэрбээр Майкл Жорданы “The Last Dance” баримтат киног үзээд заавал энэ пүүзийг авах ёстой гэж шийджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

жж 2020-05-18 192.82.64.216

Сагсчид зүүн хөл дээрээс үсрэлтээ авдаг учраас зүүн хөл нь том байдаг. Зүүн хөл нь хагс размераар том байж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж