Челсигийн Каллум Хадсон-Одои цагдаад баривчлагджээ | News.MN

Челсигийн Каллум Хадсон-Одои цагдаад баривчлагджээ

Челсигийн Каллум Хадсон-Одои цагдаад баривчлагджээ

Челсигийн Каллум Хадсон-Одои цагдаад баривчлагджээ

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн Челси багийн жигүүрийн довтлогч Каллум Хадсон-Одои өнгөрөгч Ням гаригт эмэгтэй хүнтэй маргалдсан хэргээр цагдаад баривчлагджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өдгөө 19 настай тэрбээр онлайнаар нэгэн эмэгтэйтэй танилцаж, түүнийг гэртээ авчруулахаар автомашин явуулсан боловч үл ойлголцсон хэмээжээ.

Лондон хотын цагдаагийн газраас хэвлэлд өгсөн мэдэгдэлд “Цагдаагийн ажилтнууд болон Лондон хотын түргэн тусламжийн алба хаагчид тавдугаар сарын 17-ны өдрийн шөнийн 03:53 минутанд бие нь муудсан эмэгтэйн дуудлагаар очсон. Дуудлагын дагуу алба хаагчид эмэгтэйг эмнэлэгт хүргэж, Каллум Хадсон-Одоиг цагдаагийн хэсэг рүү авч ирсэн. Мөрдлөгийн ажиллагаа үргэлжилж байна” хэмээн ярьжээ.

Одоогийн байдлаар Челси багийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Каллум Хадсон-Одои өнгөрөгч гуравдугаар сард шинэ коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, саяхан бүрэн эдгэрсэн юм. Тэрбээр өнгөрсөн 2019 оны 11-р сард Челси багтай гэрээгээ сунгаж долоо хоногийн 180 мянган фунт стерлингийн гэрээ байгуулж дэлхийн хамгийн өндөр цалинтай залуу тоглогчдын нэг болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж