Хэргээ нуухын тулд талийгаачийн цогцсыг айлын хашаанд булсан байжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.18-нд нийтлэгдсэн

Хэргээ нуухын тулд талийгаачийн цогцсыг айлын хашаанд булсан байжээ

Хэргээ нуухын тулд талийгаачийн цогцсыг айлын хашаанд булсан байжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Баруун салааны Бумбатын рашааны орчимд Баянгол дүүргийн харьяат 54 настай эрэгтэй Х бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан хэрэг энэ сарын 11-ны өдөр гарсан юм.Сэжигтэн этгээд нь талийгаачийг хөнөөснийхөө дараа цогцсыг айлын хашаанд, тээврийн хэрэгсэл болох приус маркийн авто машиныг  нь хэргийн газраас холгүй үлдээгээд зугтсан байжээ.

Улмаар нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газар Эрүүгийн цагдаагийн албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Архангай аймгийн цагдаагийн газартай хамтран сэжигтнийг Архангай аймгийн Ихтамир сумаас өчигдөр /2020.05.17/  дайчлан баривчилсан байна.Сэжигтэн этгээд болох Т.М-ийн биеэс гэмт хэргийн замаар олж авсан хохирогчийн автомашин түлхүүр, бусад эд зүйлс гарч ирснийг цагдаагийн алба хаагчид нотлох баримтаар хураан авчээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж