“Евро-2016”-гийн хэсгийн сугалаа боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.13-нд нийтлэгдсэн

“Евро-2016”-гийн хэсгийн сугалаа боллоо

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн ээлжит тэмцээн ирэх онд Францад болох билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө “Евро-2016”-гийн хэсгийн сугалаа сугалах ёслолын ажиллагаа Франц улсын нийслэл Парис хотын Их хурлуудын ордонд болж, мянга гаруй хүн оролцжээ.

Европын шилдэг 24 баг зургаан хэсэгт хуваагдсан бөгөөд зохион байгуулагч Франц А хэсгийг тэргүүллээ.

Хэсэгт орсон багуудыг танилцуулья:

А хэсэг: Франц, Румын, Албани, Швейцарь
B хэсэг: Англи, ОХУ, Уэльс, Словак
C хэсэг: Герман, Украин, Польш, Хойд Ирланд
D хэсэг: Испани, Чех, Турк, Хорват
E хэсэг: Бельги, Итали, Ирланд, Швед
F хэсэг: Португал, Исланд, Австри, Унгар.

Эдгээр багууд доорх журмаар тоглоно. Хэсэгтээ тойргийн журмаар тоглож, плей-офф-д хэсэг тус бүрээс 2 баг шууд шалгарна. Зургаан хэсгээс 12 баг орно. Түүнчлэн хэсэгтээ 3-р байрт орсон 6 багаас хамгийн сайн үзүүлэлтэй 4 багийг 1/8 шигшээд сонгон оруулна. Тэгээд 12 баг дээр 4 баг нэмэгдэж 16 баг болно. Энэ шатнаас цааш тэмцээн хасагдах журмаар явагдана.

Хэсгийн тоглолтууд 2016 оны 6 сарын 10-22-нд болж, финалын тоглолт 7 дугаар сарын 10-ны өдөр "Стад де Франс" цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Тоглолтын хуваарь:

  • хэсгийн тоглолтууд VI.10-22
  • 1/8 шигшээ VI.25-27
  • 1/4 шигшээ VI.30-VII.03
  • хагас шигшээ тоглолт VII.6-7
  • Алтан медалийн төлөө VII.10.

“Евро -2016” тэмцээн 2016 оны зургаадугаар сарын 10-аас долоодугаар 10-ны өдрүүдэд Франц улсын Парис, Сен-Дени, Марсель, Лион, Бордо, Сент- Этьен, Тулуз, Ланс, Лилль и Ницце хотуудад тус тус болох юм.

1960, 1984 онуудад Европын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан Франц улс гурав дахь удаагаа энэхүү нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулах гэж байна. 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж