Амны хаалт үйлдвэрлэгч компанийг Москвагийн захиргаа худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.18-нд нийтлэгдсэн

Амны хаалт үйлдвэрлэгч компанийг Москвагийн захиргаа худалдан авчээ

Амны хаалт үйлдвэрлэгч компанийг Москвагийн захиргаа худалдан авчээ

Москва хотын захиргаа амны хаалт үйлдвэрлэгч Оросын хамгийн том компанийн нэг болох "Компания инновационных технологий" ХХК-ийг худалдан авсан тухай Москва хотын Захирагчийн орлогч Владимир Ефимов хэллээ. Владимир Ефимов өмнө нь уг компанид топ-менежерээр ажиллаж байжээ.

Наймаа өнгөрсөн гуравдугаар сард болсон байна. "Компания инновационных технологий" нь Оросын амны хаалтны гуравны нэгийг үйлдвэрлэдэг, Москва хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг компани юм. "Коронавирусийн халдварын явцаас амны хаалтны хэрэгцээ улам ихэснэ гэдгийг бид ойлгосон учраас уг компанийг худалдан авахаар шийдвэрлэсэн” хэмээн Владимир Ефимов хэллээ. Өнөөдөр тус компани үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн өдөртөө нэг сая ширхэг амны хаалт үйлдвэрлэж байна. Амны хаалтны эрэлт зах зээлд улам нэмэгдэх хандлагатай байгаа учраас оны сүүл гэхэд хүчин чадлаа улам нэмэгдүүлэн өдөртөө дөрвөн сая ширхэг амны хаалт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж