"Сонгуульдаа идэвхтэй оролцож, сонгох эрхээ эдлэх хэрэгтэй" | News.MN

"Сонгуульдаа идэвхтэй оролцож, сонгох эрхээ эдлэх хэрэгтэй"

"Сонгуульдаа идэвхтэй оролцож, сонгох эрхээ эдлэх хэрэгтэй"

"Сонгуульдаа идэвхтэй оролцож, сонгох эрхээ эдлэх хэрэгтэй"

Дэлхий нийтийг хамраад буй коронавирусийн цар тахлын үед буюу ердөө нэг сарын дараа бид УИХ-ын ээлжит сонгуулиа зохион байгуулах гэж байна. Тиймээс сонгууль зохион байгуулах, зохион байгуулахдаа юуг анхаарах талаар нээлттэй нийгэм форумын судлаач Д.Энхцэцэгтэй ярилцлаа.


-Цар тахалтай үед том хэмжээний сонгууль зохион байгуулсан орон БНСУ боллоо. Та судлаач хүний хувьд тус улсын сонгуулийг судалж үзэв үү. Тэд юун дээр илүү их анхаарч ажиллав?

-Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгээс эрхлэн Дэлхий даяарх Covid-19-ийн тархалт ба сонгуульд үзүүлэх нөлөөг судлан байнга шинэчилж буй тоо, мэдээллээс үзэхэд 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар 50 орчим орон, муж, нутаг дэвсгэрийн хэмжээнд халдварын тархалт хүндрэхээс сэргийлэн сонгуулиа хойшлуулах шийдвэр гаргасан. Харин Австралийн, Бүгд Найрамдах Доминикан Улс, Францын, Герман зэрэг 10 гаруй оронд орон нутаг, мужийн сонгуулиудаа зохион байгуулсан байна. Ийм онцгой нөхцөлд сонгуулийн санал хураах болон бусад үйл явцыг хэрхэн эрүүл аюулгүй орчинд, маргаан зөрчлөөс ангид зохион байгуулах нь чухал болоод байна. Үүнд чиглэсэн тодорхой шийдэл, арга хэмжээ төлөвлөхөд Covid-19-ийн тархалтын үед сонгууль зохион байгуулсан бусад улсуудын сайн туршлагыг судлах нь чухал. Ялангуяа улсын хэмжээний томоохон сонгуулийг халдварын тархалтыг хүндрүүлэлгүй амжилттай явуулсан орнуудын нэг болох БНСУ-ын туршлагыг онцолж харьцууллаа. Тус улсын засгийн газар нь халдварын тархалтын эсрэг оношилгоо шинжилгээ, хяналт, хавьтлын илрүүлэлт, өөрийгөө тусгаарлах болон олон нийтийн газар бусдаас зай барих шаардлага, гадаадаас ирсэн зорчигчдыг хатуу хөл хорионд байлгах зэрэг цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан. Үүнтэй зэрэгцэн 2020 оны Үндэсний Ассамблейн сонгуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард товлосон хугацаанд нь зохион байгуулах боломжтой эсэх талаар улс төрийн хүрээнд болон нийгэмд маргаан өрнөж тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байсан нь ч вирусийн халдварын тархалтыг амжилттай намжааж чадсанаар сонгуулиа цаг хугацаанд нь зохион байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд байсан. Covid-19-ийн тархалтын үед үндэсний хэмжээнд томоохон сонгууль зохион байгуулж түүчээлсэн анхны орнуудын нэг болсон учраас Өмнөд Солонгосын 21 дэх удаагийн Үндэсний Ассамблейн сонгууль нь бэлтгэл хангах үе шатнаас эхлээд дэлхий нийтийн сонирхлыг татаж эхэлсэн. Дэлхийн бүх тивийн улсуудын сонгуулийн төв байгууллага, сонгуулийн мэргэжилтнүүд, судлаач эрдэмтэд, иргэний нийгмийн төлөөлөл, улс төрчид Өмнөд Солонгосын туршлагыг эхнээс нь дуустал нүд салгалгүй ажигласан гэхэд болно.

-Бид цар тахлын үед УИХ-ын ээлжит сонгуулиа хийхээр бэлтгэлээ хангаж байна. Одоогоор дотооддоо алдаагүй, зөөвөрлөгдөн ирсэн хүмүүсээ эмчилж байна. Энэ тохиолдолд бид сонгуулийг хэрхэн эрсдэлгүй зохион байгуулах боломжтой вэ?

-Халдварт өвчний тархалт газар авсан онцлог бөгөөд бэрхшээлтэй нөхцөл байдалд сонгууль зохион байгуулсан Солонгосын Үндэсний Сонгуулийн Хороо (ҮСХ) -ны туршлагаас хэд хэдэн асуудал гол анхаарал татсан. Тухайлбал, Covid-19-тэй холбоотой хямрал эхэлсэн цагаас ээлжит сонгуулийг товлосон цаг хугацаанд нь зохион байгуулах албан ёсны шийдвэр гарах хүртэл ҮСХ-ны зүгээс сонгогчдод саналаа өгөхөд аливаа эрсдэл үүсэхгүй эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарал хандуулж,  албан ёсны шийдвэр гарсан даруй яаралтай арга хэмжээ авч эхэлсэн байгаа юм. ҮСХ-ны дарга сонгогчдод хандан гаргасан мэдэгдэлдээ “Сонгуулийн зохион байгуулалтын гол ажил нь ариутгал халдваргүйжүүлэлтийг дээд зэргээр хийхэд чиглэх ба энэ хүрээнд ҮСХ сонгогч эрүүл мэнддээ санаа зовох зүйлгүй саналаа өгөх орчныг бүрдүүлэхийн төлөө зохих арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэх болно” гэж дурдсан байдаг. Ийнхүү амласнаа нэн даруй ажил хэрэг болгож сонгогч санал өгөх явцдаа вирусийн халдвар авч, бусдад түгээхээс сэргийлэх зорилготой хэд хэдэн онцгой арга хэмжээ авахаа зарласан. Ингэхдээ сонгогчдод урьдчилж болон гэрээсээ санал өгөх боломжийг бий болгосон. Урьдчилсан санал өгөх гэдэг нь оршин суугаа хаяг хамаарахгүйгээр байгаа газраа санал өгөх боломж олгосон. Харин гэрээсээ санал өгөх өргөдлийн маягт бий болгож, ийн хүсэлттэй хүмүүсийн сонгох эрхийг хангаж нэмэлт арга хэмжээ зохион байгуулсан. Мөн санал авах байрны эрүүл, аюулгүй орчныг хангахад дээд зэргээр зохион байгуулсан. Тодруулбал, санал хураах үйл явцын бүхий л үе шатанд халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж санал хураах байрны гадна дугаарлахад зай барихаас эхлээд санал хураах байрны дотор байж болох сонгогчдын тоог зохицуулж хязгаарлах, сонгуулийн төхөөрөмж, материалтай харьцахад аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Түүнээс гадна иргэдээ мэдээллээр хангаж, санал хураах, тоолох үйл явцыг ил тод нээлттэй байдлыг нь маш сайн хангасан.

-Урьдчилсан санал хураалт болон оршин суугаа хаяг хамаарахгүйгээр санал авах боломж манай нөхцөлд байж болох уу?

-Солонгост авч хэрэгжүүлсэн сонгогчдын саналыг урьдчилж авах арга хэмжээг Монгол Улсад авч хэрэгжүүлэх боломж хуулийн хүрээнд хязгаарлагдмал. УИХ-ын сонгуулийн 63-р зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй, дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа болон зөрчлийн улмаас баривчлагдсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах боломжтой. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг сонгогчийн гаргасан хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд явуулахаар хуульчилсан байна.

Харин хуульд заасан хүндэтгэх шалтгаангүй сонгогчдын хувьд санал авах өдөр өөрийн биеэр санал хураах байранд ирж саналаа өгөхөөс өөр аргагүй.

Ийм нөхцөлд санал хураах байранд олон хүн бөөгнөрөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж нэг санал хураах байранд ногдох сонгогчдын тоог аль болох цөөн байхаар тооцон, ариутгал халдваргүйжүүлэлтийн бусад арга хэмжээг судалж нэвтрүүлэх нь зүйтэй.

-Сонгогчид байгаа газраасаа санал өгөх боломжгүй, урьдчилан санал хураалт өгөх боломжгүй учраас санал авах байрны ариун цэвэр, хүмүүс  хоорондын зай барих зэрэг асуудлыг хэрхэн зохицуулах боломжтой вэ?

-БНСУ-ын хувьд санал хураах үйл явцын бүхий л үе шатанд халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж санал хураах байрны гадна дугаарлахад зай барихаас эхлээд санал хураах байрны дотор байж болох сонгогчдын тоог зохицуулж хязгаарлах, сонгуулийн төхөөрөмж, материалтай харьцахад аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ. Үүнтэй холбоотой авсан нэг чухал арга хэмжээ нь Сонгогчдод зориулсан санал өгөхөд баримтлах журам байсан. Энэхүү журмыг сонгогчдод аль болох өргөнөөр хүргэж сонгуулийн өдөр саналаа өгөх бэлтгэл хангасан. Санал хураах байранд ажиллах сонгуулийн ажилтнуудад мөн заавал дагаж биелүүлэх тусгай журам, тодорхой заавар гарган мөрдүүлжээ. Үүнд, эрүүл ахуйн хатуу журам баримталж амны хаалт зүүх, бээлий өмсөх, сонгуулийн урд өдөр нь санал хураах байруудыг ариутган халдваргүйжүүлэх, улмаар санал хураалт эхлэхээс өмнө нэвтрэхийг хориглох, санал өгөх бүхээг, тамга болон бусад сонгуулийн материалыг тогтмол ариутгаж, санал хураах байруудыг сайтар агааржуулахад анхаарах зэрэг арга хэмжээг авсан. Монгол Улсын хувьд  сонгогчдын дийлэнх нь санал хураах байранд биеэр ирж саналаа өгөх тул санал хураалтын үйл ажиллагааг сонгогчдын эрүүл мэндэд эрсдэлгүй байдлаар зохион байгуулахад гол анхаарлаа хандуулах шаардлагатай болж байна.

СЕХ-ны зүгээс санал хураах байруудыг ариутган халдваргүйжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлыг цогц байдлаар яаралтай төлөвлөн олон нийтэд мэдээлж, шат дараатай авч хэрэгжүүлэх нь зүйтэй.

Covid-19-ийн цар тахлын эрсдэл нүүрлэсэн өндөржүүлсэн бэлэн байдалд сонгууль явуулахад ямар журам баримтлах талаар одоо хүчин төгөлдөр үйлчилж буй УИХ-ын сонгуулийн тухай хуульд тодорхой зохицуулалт байхгүй. Гэвч хуулийн 62.9-д “Санал авах ажиллагааг зохион байгуулах, санал авах байр бэлтгэх заавар, түүнчлэн саналын хайрцаг, санал бэлтгэх бүхээгийн хэмжээ, загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална” гэж заасан байх ба Сонгуулийн Төв байгууллагын тухай хуулиар СЕХ-нд олгогдсон бүрэн эрх, Гамшгаас хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудын хүрээнд Өмнөд Солонгосын туршлагад үндэслэн шаардлагатай арга хэмжээ авах боломжтой. Ялангуяа, сонгогчдод хамаатай журам заавар гаргах нөхцөлд аль болох яаравчлан баталж, олон нийтэд сурталчилж, мэдээллээр хангахад анхаарах нь зүйтэй байна.

-Хэдийгээр цар тахалтай ч БНСУ-ын сонгуулийн ирц сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр ирцтэй байсан гэсэн. Харин манай улсын хувьд ирц бүрдүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй байна вэ. Сүүлийн сонгуулиудыг харж байхад ирц их буурч байгаа?

– БНСУ-ын ҮСХ-ноос урьдчилсан байдлаар танилцуулсан мэдээллээс үзэхэд нийт 44 сая бүртгэлтэй сонгогчийн 66 хувь нь сонгуульдаа оролцсон бөгөөд энэ нь 1992 оноос хойших хамгийн өндөр ирц болсон. Сонгогчдыг идэвхжүүлж, халдварын эрсдэлээс үл хамааран сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж, ухуулах арга хэмжээ авсан нь маш үр дүнтэй байсныг илэрхийлнэ. ҮСХ нь сонгогчдын аюулгүй байдлыг хангахын тулд авч хэрэгжүүлж буй онцгой арга хэмжээнүүдийг, үндэслэл шалтгаантай нь хамт олон нийтэд хичээнгүйлэн мэдээлж, тайлбарлаж байсан.

Нөгөө талаар улс төрийн нам, нэр дэвшигчдийн хувьд сонгуулийн кампанит ажлыг уламжлалт хэлбэрээр явуулахад тулгарсан бэрхшээлийг үл хайрхан, хязгаарлагдмал нөхцөл байдалд нийцүүлэн сонгогчдод хүрэх шинэлэг арга технологи ашиглан ажилласан.

Сонгуульдаа идэвхтэй оролцсон Солонгосын сонгогчдын хувьд эрүүл мэндэд нь эрсдэлтэй цар тахлын хэцүүхэн нөхцөлд ч иргэний үүргээ өндрөөр ухамсарлан биелүүлэх хатуужилтай болохоо батлан харууллаа. Саналаа өгөхөөс зайлсхийж болгоомжлохын оронд харин ч сонгох эрхийнхээ үнэ цэнийг улам мэдрэн сонгуульдаа олноороо идэвхтэй оролцох нь Covid-19-ийн эсрэг тэмцэж буй нэг хэлбэр гэж ойлгосон нь ч үүнд нөлөөлсөн нь гарцаагүй гэж дүгнэж болно.

-Улс орон даяар хөл хорио тогтоох хугацааг сунгаж магадгүй байна. Тэгэхээр нам эвсэл, нэр дэвшигчдийн хувьд сонгуулийн сурталчилгааг зохион байгуулах ажил “хязгаарлагдмал” болж байх шиг?

– Цар тахлаас үүдсэн онцгой нөхцөл байдалд сонгууль явагдсантай холбоотой бэрхшээлтэй зарим асуудал гарцаагүй тулгарсан нь сонгуулийн кампанит ажил байсан. Хязгаарлагдмал нөхцөлд сонгуулийн кампанит ажлаа зохион байгуулахаас өөр аргагүй болсон нам, нэр дэвшигчдийн сурталчилгаа өмнөх сонгуулиудтай харьцуулахад цар хүрээ, үр нөлөө нь буурсан дүр зураг ажиглагдаж байв. Гэвч нийтийн эрүүл мэндийг хамгаалахын тулд авч хэрэгжүүлж буй халдварын эсрэг хатуу арга хэмжээ нь зайлшгүй шаардлагатай бөгөөд уламжлалт арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах боломжгүй болохыг хүлээн зөвшөөрч эвлэрэх хандлага давамгайлж байв. Манай улсын хувьд цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах болон түүнд хяналт тавихтай холбоотой харилцааг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 47-р зүйлд тусган зохицуулсан байна. Хэдийгээр хөдөө орон нутагт цахим технологи ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах нь төвөгтэй байж болох ч Монгол улсын нийт сонгуулийн насны хүн амын тал орчим хувь нь Улаанбаатарт оршин суудаг хотын иргэд байна. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын зарим үзүүлэлтээс харахад

2019 оны байдлаар Монгол Улсад үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо давхардсан тоогоор 3,886,167, ухаалаг утас хэрэглэгчдийн тоо 2,439,236,  улс хоорондын интернэт багтаамж 120 Gbps, интернэт хэрэглэгчийн тоо 2,910,000, зөвхөн фейсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.2 сая, үүнээс гар утсаараа нийгмийн сүлжээнд холбогддог хэрэглэгч 2.1 сая байгаа нь улсын нийт хүн амтай харьцуулахад маш өндөр тоо болохыг харж болно.

Эндээс үзэхэд цахим технологийг сонгогчдод мэдээлэл хүргэх үр дүнтэй арга хэрэгсэл болгон ашиглах бүрэн боломжтой юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

асуувал хариулна. 2020-05-18 192.82.72.44

Энэ удаагийн сонгуульд МАН 30 гаруй суудал АН 15 орчим суудал бусад ээвсэл бие даагч нар үлдсэн суудлыг хувааж авах болно..

Avatar

Зочин 2020-05-18 202.21.108.172

"Сонгуульдаа идэвхтэй оролцож, сонгох эрхээ эдлэх хэрэгтэй" юу гэж ойлгомоор юм бэ ?

Avatar

Зочин 2020-05-18 150.129.141.230

Хуцаа чи

Avatar

Зочин 2020-05-18 202.21.113.238

yamar aaaaa tsaraitai yum be

Avatar

Эр хүн 2020-05-18 59.153.112.234

Ийм ц м эмэгтэй хармааргүй байна

Avatar

Зочин 2020-05-18 202.131.245.26

АНГЛИЙН ХУУЛИЙГ ХУУЛАХ Л ГАНЦ ГАРЦ БНА. АНГЛИЙН ХУУЛИЙГ ХУУЛЦ ХӨГЦСӨН ОРНУУД ОЛОН БНА. СИНГАПУР КАНАД ШИНЭ ЗЕЛАНД АВСТРАЛ ГМ. ЯМАРЧ ХҮН НАМ ГАРААД ХЭЭЛ ХАХУУЛЬ СОНГУУЛИЙН ЗАРДАЛ НАМЫН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЛЭН БОЛГОЖ ЧАДАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО. НАМЫН САНХҮҮЖИЛТ ХЭЭЛ ХАХУУЛИЙГ ХААЦАЙЛАГЧ. НАМ БАЙГУУЛЖ БИЗНЕС ХИЙХ ГОЛ БАЙГУУЛЛАГА БОЛСОН МАХН, МАН, АН АЛЬ НЬ Ч ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ ЧАДАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН. АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГААР ИХ БРИТАНЫ ХУУЛИЙГ ХУУЛАХ САНАЛ АСУУЛГА АВАХ ЗАМ БНА

Avatar

mm 2020-05-18 66.181.168.8

Ж.Сорос гэж балиар дэлхийд хор хутгадаг хүний байгууллага Монголд байсаар байгаамуу

Avatar

mm 2020-05-18 66.181.168.8

болсон болоогүй сөрөг хүчин, жагсагчдыг мөнгөөр тэтгэж өнгөт хувьсгал гаргаад хичнээн улсыг дайн дажингийн байдалд оруулав даа, Монголд явуулсан, одоо явуулж байгаа бодлогыг, үйл ажиллагааг нь бүр эхнээс нь шалгах хэрэгтэй

Avatar

Сорос зайл 2020-05-18 139.5.219.210

Шударга сонгочдийн боловсрол ТББ билүү тэрийг санхүүжүүлж Сорос өөрийнхөө дэмжигчдийг гаргана бусдыг нь харлуулна. Гаднаас санхүүжүүлж байгаа энэ мэт тбб-г шалгах хэрэгтэй. Сонгуульд асар их мөнгө хаяж идэвхжиж байгаа нь илт. Энэ авгай бүх л медиагаар гарахийн

Avatar

Gadniikhnii noloogui songuuliin toloo 2020-05-18 66.181.161.109

Sorosiin sangiin uil ajillagaag shalgaachee. Ene khuukhen khenees ch ulii tv-r garch bna. Gadniikhan songuulias savraa tat!!!!

Avatar

Зочин 2020-05-18 103.111.68.3

ИЙМЭРХҮҮ ТАНИХГҮЙ ХҮМҮҮСЭЭС 60 ТЭРБҮМ, ЭРДЭНЭТИЙН 49%, ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭ, КОНЦЕСС, ОРД ГАЗРЫН ТАЛААР БАРИМПЛАХ БАЙР СУУРИЙГ НЬ ТОДОРУУЛДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ТАХАЛТАЙ ТАРВАГА, МИЙЁО ОВОГТ, СБУЗАР АСАР ИХ ХУЛГАЙН МӨНГӨӨ АШИГЛАН ЭЛЕКТРАТ, АН, МАН-д -ӨӨРИЙН МӨНДӨЛҮҮДИЙГ ШУРГУУЛЖ БАЙНА…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж