Хүслийг хазаарлагч 76 | News.MN
РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хүслийг хазаарлагч 76

Хүслийг хазаарлагч 76

Монголын гурван сая илүүтэй иргэдийг төлөөлөн төрийн эрхийг барих сунгаа эхлэхэд тун ойртлоо. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар өнгөрсөн Бямба гаригт багтаан сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшигчдээ зарлалаа. Эрх баригч МАН, Ардчилсан нам, “Та бидний эвсэл”, Зөв хүн электорат” эвсэл хуульд заасан буюу 76 мандатад нэр дэвшигч зоосон бол бусад нь алаг цоог байдалтай байна.

Хэдийгээр нам, эвслүүд нэр дэвшигчээ зарласан ч СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаар сонгуульд өрсөлдөх эрх баталгаажна. Энэ эрх зургадугаар сарын 2-нд нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаар баталгаажих учиртай.

Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш тав хоногт багтаан нэр дэвшигчид, бие даагчид СЕХ-нд хуульд заасан шаардлагатай бичиг баримтуудыг хүргүүлэх учиртай. Нам, эвслээс нэр дэвшигчдийн хувьд:

  • нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт;
  • нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл;
  • хэрвээ нэр дэвшигч төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлаар ажиллаж байсан бол сонгуулийн жил буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар;
  • банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй гэдгээ Улсын Дээд шүүхийн лавлагаагаар нотолсон байх;
  • Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй болохыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тодорхойлсон байх;
  • Ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа;
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа зэрэг материалыг бүрдүүлж өгөх учиртай.

Мөн энэ удаагийн сонгуулиас нэр дэвшигчдэд АТГ-т ХОМ мэдүүлэхээр болсон. ХОМ-ийг нэр дэвшүүлэх ажиллагаа дуусгавар болсноос хойш гурав хоногийн дотор бөглөх юм. Тавдугаар сарын 19-ны дотор ХОМ-ээ мэдүүлэх бөгөөд тавдугаар сарын 20-нд АТГ мэдүүлгүүдийг СЕХ-нд хүргүүлнэ. Энэхүү мэдүүлгийг нэр дэвшигч СЕХ-ноос үнэмлэхээ гардан авсан өдрөөс эхлэн АТГ цахим хуудсандаа олон нийтэд нээлттэй байршуулна.

Нэр дэвшигчдэд тавигдах шаардлагуудыг хангаагүй нэр дэвшигчдийг СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах эрхтэй. Ингэсэн нөхцөлд зөрчлийг залруулан материалаа дахин бүрдүүлж өгөх, эсвэл нөхөн нэр дэвшүүлэх боломжтой.

Эдгээр процедурын дараа буюу зургадугаар сарын 2-ны өдөр СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг олгосноор сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлнэ.

1992 онд 275, 1996 онд 302, 2000 онд 602, 2004 онд 244, 2008 онд 356, 2012 онд 544, 2016 онд 498 нэр дэвшигч УИХ-ын 76 суудлын төлөө өрсөлджээ. 2020 оны энэ удаагийн сонгуульд нийт дөрвөн эвсэл, 15 нам өрсөлдөхөө илэрхийлснээс гадна бие даан нэр дэвших хүсэлтэй илэрхийлсэн 200 гаруй горилогч байгаа нь өмнө хожид байгаагүй олон юм. Ингээд бодохоор нэг мандатын төлөө 6-7 хүн өрсөлдөхөөр байна. Мэдээж хамгийн олон өрсөлдөгчтэй тойргууд нь нийслэлийн болоод Эрдэнэт, Дарханы тойргууд байх болно. Ямар ч гэсэн хүсэлтэй хүн бүр өрсөлдөхөө илэрхийлээд авлаа. Үндсэн хуульд заасан сонгогдох эрх хүн бүрийн өмнө нээлттэй. Гагцхүү тэр эрхийг 76-даа хашуулан торгоох бүүр том эрх сонгогчдод бий. Жил жилийн сонгуулиар сонгогчид сонголтондоо илүү хариуцлагатай хандахыг уриалж, хэлж, ярьж ирсэн ч энэ эрхээ ухамсарласан нь цөөн. Сонгох эрх гэдэг бол бурууг өөрчлөх, зөвийг хөгжөөх эрх юм. Яагаад ардчилсан нийгэмд зөвхөн ардчилсан сонгуулиар л засгийн эрхийг авч болдог.

Халдварт өвчний улмаас олон нийтийн хөл хөдөлгөөнийг хязгаарласан онцгой нөхцөлд сонгууль явагдах гэж байна. Хөл хорионы дэглэм нь өмнө төдийлөн танигдаагүй нэр дэвшигчдэд олон өөрийгөө таниулахад саад болохоор байгаа бол нэгэнт олонд танигдсан нэгэнд нь давуу тал болох нөхцөлийг үүсгэж байна. Нэгэнт олон сонсогч цуглуулж, яриа сурталчилгаа хийх боломжгүй учраас хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр дамжуулан хөтөлбөрөө танилцуулах сонголтыг үлдээж байна.

Монголын улс төрийн тавцанд голлон тоглож ирсэн МАН-ын хувьд аль болох нэр цэвэр, шинэ залуу хүмүүсийг дэвшүүлэх бодлого барьсан бол Ардчилсан намын хувьд эцсийн мөчид намынхаа туг болж явсан хуучин кадруудаа өрсөлдөөнд оруулж ирлээ. Энэ хоёр намаас бусад нь МАН-АН-ыг өнгөрсөн 30 орчим жил сонгоод хөгжилд хүрсэнгүй, эрх мэдэл нь хоорондоо сүлэлдэж ордны хуйвалдаан хийж ирсэн гэсэн шүүмжийг тойрон сурталчилгаагаа хийж байна. Ялангуяа МАХН болоод ИЗНН, МУНН-ын хамтарсан “Та бидний эвсэл”-ийн хувьд энэ бол гол сэдэв нь. Өнгөрсөн 2016 оны сонгуульд гаднаас шидсэн чулуунд оногдож бутарсан ХҮН-ийн залуус энэ удаад Электорат хөдөлгөөнтэй эвсэн улс төрийн шинэ шан татахаар сэтгэл шулуудсан.

Гэвч өмнөх долоон удаагийн сонгуулийн дүнг харахад хүний хуучин нь, хувцасны шинэ нь гэсэн сонголтыг сонгогчид хийж ирсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-05-18 66.181.161.61

Хүн гэдэг амьтан сонин шдэ .. Эцсийн эцэсд таньдагаа л сонгочихдог шдээ .

Avatar

Зочин 2020-05-18 66.181.184.84

эльбекжорж оо, битгий гуцмой!

Avatar

Zov hun chini ene. 2020-05-18 150.129.143.209

Odoo bid ajilsag, tarhi ni ajilladag, eh ornii ard tumnii erh ashgiig busad buh ulsiihnaas, yamar ch gadnii baiguullagiin erh ashgaas deer tavij chaddag hun heregtein deer ter hun mongo yaj bosgohiig meddeg baih heregtei!!! Uul uurhain mongoor yum hiilgeh odoo hangalttai uzuulelt bish! Undesnii uildveriig hogjuulj, undesnii buh yumaaraa oorsdiigoo hangan eruul mend bolovsrol bolon busad buh salbariig ondiilgoh hereglegchiig gadagshaa aldahgui baihiig guitselduuleh hun haiya!!

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-05-18 202.9.46.29

НАМДУУ ТАЙВАН СОНГУУЛЬ БОЛООД ӨНГӨРӨХ БАЙХАА,,МАН д ӨРСӨЛДӨГЧ ҮНЭХЭЭР АЛГА ,,ЭНХБАЯР МЭТИЙГ ОДОО ХЭНЧ ТООХГҮЙ ,,АРДЧИЛСАН НАМ ГИШҮҮД ДЭМЖИГЧИДЭЭ БҮРЭН АЛДСАН,,ХЭДЭН ТАНХАЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД Л ҮЛДСЭН,,ТЭР ЭЛЕТРОТ ГЭДГЭЭС ХЭДЭН ЗАЛУУ ГАРАХ БАЙХ ТЭР БОЛ ЗӨВЛ ДӨӨ НЯМДОРЖ ЛУНДАА ХОЁРЫГ БОЛ ЗОЛИГТ НЬ ГАРГААД ЯВУУЛЖ БАЙГАА БАЙЖ МАГАД ИРГЭД ЛАВ ТЭДНИЙГ СОНГОХГҮЙ БАЙХ ХҮРЭЛСҮХИЙН ХУВЬД ЦААШДАА НАМАА УЛАМ САЙН УДИРДАХ БОЛОМЖ НЬ ИЛҮҮ НЭЭГДЭХ БАЙХ ,,

Avatar

ожожо 2020-05-18 91.203.145.116

Тэнжг бөгдс

Avatar

l***r 2020-05-18 185.220.101.200

Pisa

Avatar

зочин 2020-05-18 64.119.23.86

Сонгуулиар хэнийг сонгох нь сонгогч та бидний мэдэлд шилжлээ. Хамгийн хэрэггүй улс орны хөгжлийг 30 жил хойш татсан гээд байсан улсуудаас зармыг нь намаас итгэл өгөөд нэр дэвшүүлж байх шиг байна. Одоо Зөв л хүнээ сонгох юмсан.

Avatar

Зочин 2020-05-18 64.119.20.58

Ж Д Ү-/ чидээс сонгогдоогүй биз дээ харин Баяр цогт, банкны Болор ,Бат үүл. Нарыг дэвшүллж байгаа нь сонин. Ер нь. Тэр хар жагсаалт гэдэг чинь

Avatar

Сонгогч 2020-05-18 150.129.143.189

Сүхбаатар аймагт Ардын намаас нэр дэвшиж буй Т.Гандиг Гадаад харилцааны сайд асан гэж мэдээлээд байх юм тэр хүн чинь Хөдөлмөр нийгэм хамгаалылын сайд байсан биз дээ Эсвэл өөр Ганди юмуу ?

Avatar

зочиг 2020-05-18 103.229.122.155

Төв аймагт дэвшиж байгаа Тэмүүжинг сонгохгүй шүү хуулийн байгууллагыг юу болгосныг бүх хүн мартаагүй байх

Avatar

Иргэн 2020-05-18 59.153.112.236

Нямдорж сайхан болгоо юу?

Avatar

Irgen 2020-05-18 202.9.46.200

UIX huul hiideg gazar yum bol Lundee, Nyanka shig humuus heregtei, hulgai hiideg gazar bol Bat-uul, Bayartsogt met n heregtei biz.

Avatar

Иргэн Баяр 2020-05-18 66.181.180.128

90 оноос хойш шинэчилэгдээгүй үлдсэн ганц ялзарсан салбар нь хууль, шүүхийн салбар. Шинэчилэл хийх гэсэн болгоныг харлуулдаг. Ийм ялзарсан системийг хадгалах сонирхолтой Нямдоржоос авхуулаад, бүх системээр нь цэвэрлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-18 182.160.38.178

temuujingee demjinee

Avatar

зочин 2020-05-18 103.229.122.155

Хотод дэвших нэр нүүргүй болсон Тэмүүжинг Төв аймагт тавьжээ Хууль зүйн сайд их хурлын гишүүн байхдаа юу юу хийж улс орныг хүн ардтай нь самарсаныг ард түмэн мартаагүй шүү Чиний санаачилсан зөрчлийн тухай хууль чинь ард түмэнд яаж нөлөөлж байгааг хүн бүр яарьж байна чи олон муу зүйл хийсэн дээ гэвч Төв аймгийнхан чамайг сонгохгүй байлгүй

Avatar

Зочин 2020-05-18 202.126.88.211

Хүрэлсүх 100 настай намаа ингээд гудамжинд гаргах болзпыг нь хангуулаад өглөөдөө.Хайран нам минь!!

Avatar

Зочин 2020-05-18 103.14.38.132

100 жилийн өмнөх намта ямарч хамаагүй шүү. Тэр үед шал өөр нам байсан.

Avatar

Зочин 2020-05-18 66.181.180.128

Өмхий луйварчидтай үндэсний хувьсгалчидыг харьцуулахаа боль. МАХН 90 онд дууссан

Avatar

Зочин 2020-05-18 103.10.23.119

С Баярцогт М,Энхболд Э Батүүл зэрэг шалгарсан танигдсан хулгайч нарыг сонгуулхаар оруулаж ирээд байгаа МАН -АН ийг ямар нам гэж үзэх вэ хогийн шаар болсон намууд

Avatar

0000 2020-05-18 103.10.23.119

Хулгайч нарын шалгарсан үүр болсон Хууль бус үүлдэл болох 400сая төгөргөөр төрийн эрх мэдлийг урчалан зараж сонгуульд орож байгаа АНийг хэн ч сонгохгүй Цөөн тооны АНийн том хулгайч нарын бөхсийг долоож яс зууж амьдардаг арчаагүй тэнэгүүд дэмжэнэ дээ ,,,,,,,,, МАН ийн дотор маш цөөн тооны олонд танигдсан сонгож болох залуус би ,, Олнох нь луйварчин хулгайч нар тэдэнд итгэх хэрэгүй

Avatar

сонгогч1 2020-05-18 64.119.25.239

гар цэвэр ,нэр цэвэр, ЖДҮ-чин хулгайч биш хүмүүс сонгоно оо. асар их үнээр нэр дэвшсэн хүмүүсийг сонгохгүй. төрөөс төрсөн тэрбумтануудыг сонгохгүй

Avatar

Зочин 2020-05-18 66.181.186.180

Монголд нэр цэвэр та нарын нэрэлдгээр хулгайч биш хүн байдаг юм уу Ярианаас чинь харахад чи ч бас тэр хулгайчдийнхаа нэг нь бололтой

Avatar

зочин 2020-05-18 64.119.25.239

ард түмэнд энэ жил сонголт бий болжээ. МАН болон АН-аас өөр сонголт байдаггүй байсан бол энэ жил чадалтай хүмүүс олноороо орж ирж. МАН-АН цаашаа. сонголтгүй учраас л та нарыг арга буюу дугуйлдаг байлаа. энэ жил хүнээ харж байгаад гар цэвэр ,нэр цэвэр, ЖДҮ-чин хулгайч биш, АН-ы 400,0 сая тушаасан хүмүүсийг сонгохгүй. төлсөн мөнгөө буцааж авах гээд төрөөс хулгай хийгээд ард түмэн ядуураад байна

Avatar

МАН-г Сонгохгүй 2020-05-18 59.153.112.234

Улигт ЖДҮЧИН, концессчин, авилгачин, казиночин, 60 тэрбумын луйварчид, төрийн бугануудаа, Ануужин, Жаргалмаа, Ундрам Мөнхцэцэг мэтийн хэдэн алиа салбадай авгай нар ММОНГОЛЫГ ӨӨРЧЛӨХ ҮҮ ?? ҮГҮЙ. МАН-аас сайн сайхныг хүлээж дууслаа.

Avatar

Зочин 2020-05-18 202.9.40.122

Дур эзнээ голохгүй гэдэг шиг л юм болж бн. 2000 оны сонгууль шиг юм болж баахан хүн шатаж баларнаа.

Avatar

Равдан 2020-05-18 59.153.115.161

Хүрэлсүх гэж шударга дүрийн баг өмссөн нөхөр баахан бүлтэрч байгаад нөгөө л ЖДҮчин,Концессчин, офшорчин, казиночин, авилгач, зөнөсөн өвгөчүүлээ /Саранчимэг,Болорчулуун, Бямбацогт, Мөнхбат, Нямдорж, Энхболд, учрал, Сү.Батболд гм/ оруулж ирлээ Ард иргэдийг доромжлохоо боль. МАН-д санал өгөхгүй ээ

Avatar

Зочин 2020-05-18 66.181.180.109

ХҮН НАМЫГ СОНГОЧВОЛ ЯАСЫН ТЭНЭГҮҮДЭЭ

Avatar

1234 2020-05-18 103.10.23.119

ХҮН нам өөдтэй нам биш Гадаад боловсоролтой гадний сэтгэлгээтэй хүмүүс МАН -АНийн хулгайч нарын гуталыг арчиж
цүнх бариж явсан зүсээн хувилагсан гөлөгүүд үүрэлсэн нам гэж би үздэг,,,,, Нам намаас эх орноо гэсэн сэтгэлтэй
үгээн хэлэж тэмцэж сайн муу хэлэгдэж Төрд үүрэлсэн хулгайч нарт адлагдаж ашиглагдаж явсан яваа хүмүүсээн сонгосон нь дээр
МАН -АНийн залуус гэдэг бол МАН -АН ийн дэргэдэг зүүл бүрийн байгуулагаар дамжсан Хулгайч нарын бөхсийн долооч нар шүү дээ

Avatar

Зочин 2020-05-18 103.14.38.132

Сэтгэл хөдлөл бол худал шүү. Сериозны сайхан шийдээд явах нь зөв.

Avatar

Зочин 2020-05-18 183.177.97.14

MANAN iin dolooch tsunh barigch nar gue mon uheh gej bnaa, XYH garnaa, demjine

Avatar

Irgen 2020-05-18 70.181.127.87

3o Jul turiin nereer ard olniig huursan 2 nam odoo hereggyiee.odoo shine hychniig songoh cag boljee.

Avatar

aa 2020-05-18 23.227.142.218

z**l zailaa 76

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж